Германы хэвлэлүүд “Европын хувьд хар дарсан зүүд” хэмээн үнэлж байна

7-р сарын 2, 2018 2:51 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 56
9ÿ9

Д.ЭНХЭЭ

Европыг оролцуулалгүйгээр ОХУ, АНУ-ын хооронд хийх тохиролцоо Европын хувьд хар дарсан зүүд мэт хөтөлбөр болж, НАТО-г сулруулж магадгүй хэмээн Германы Welt сонинд бичсэнийг РИА Новости уламжлав.

Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалтын үр дүнд НАТО-гийн зүүн хил дээр Хойд Атлантын альянсын явуулдаг цэргийн сургуулилтад Вашингтон оролцохоо зогсоож, оронд нь Москва баруунд хийдэг маневраасаа татгалзах зөвшилцөл байж магадгүй хэмээн сонинд мэдээлжээ.

Тус сонины үзэж байгаагаар АНУ-ын ийм шийдвэр цэргийн байгууллагыг сулруулж, “тулгуур суурь зарчмуудыг асуудалд оруулах” ажээ. Үүний зэрэгцээ Москвагийн давших боломж өөрчлөгдөхгүй, харин Европын улс орнуудын дотроос ялангуяа “оросын аюул занал” – ын талаар байнга мэдэгдэл хийдэг Польш, Балти орчмын улсууд сэтгэл дундуур үлдэнэ хэмээн онцлон тэмдэглэжээ.

Үүнээс гадна хоёр удирдагчийн хэлэлцээрийн үр дүнд Оросын эсрэг хоригийг зөөллөх, Европ ч мөн адил эдийн засгийн хязгаарлалтаа цуцлахад хүрэх байх хэмээн сонинд онцолжээ.

Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Путин, Трамп нарын уулзалтыг гуравдагч оронд хийхээр тохиролцсон хэмээн урьд нь мэдэгдсэн. Түүний хэлснээр ерөнхийлөгч нар харилцаагаа хөгжүүлэхийн тулд хоёр орны цаашдын алхмуудыг тодорхойлсон хамтарсан мэдэгдлийн талаар тохиролцож магадгүй ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *