Гэрэлт гудамжны нээлт өнөөдөр болно

5-р сарын 11, 2018 7:45 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 19
32207236_1940404539367665_6969715281174200320_n-550x300

Б.ТӨГС

Өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Мөнгөлөг хүн”, битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх “LOVE” хөшөөг өнөөдөр Гэрэлт гудамжинд байршуулжээ.

Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *