Гэрээнд гарын үсэг зурлаа

6-р сарын 19, 2018 9:22 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 23
6-19-8

Х.ОЮУНБОЛД

Грек, Македонийн ерөнхий сайд Алексис Ципрас, Зоран Заев нар хуучин Югославын бүгд найрамдах Македон улс хэмээх нэрийг Хойд Македонийн бүгд найрамдах улс хэмээн солих түүхэн гэрээнд гарын үсэг зурсан гэж Балтийн хоёр орны парламентын гишүүд мэдэгдэв. Гэрээг Грек, Македон, Албанитай хиллэдэг бүс нутагт байдаг Преспа нуурын эрэгт зурсан байна. Энэ нь хоёр орны үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлээ илэрхийлэх гол шалтгаан болжээ. Тухайлбал, ерөнхий сайд Алексис Ципрас уржигдар үүний улмаас Скопье хо­тод эсэргүүцлийн хө­дөл­­гөөнийхөнтэй уулзсан ­ байна.

Тэрээр гэрээг зурах ажиллагааг зохион байгуулах үеэр Атенас, Скопье хотын хооронд удаан үргэлжилж ирсэн маргааныг ямар ч үр ашиггүй гэжээ. Алексис Цип­расын үзэж байгаагаар энэ гэрээг байгуулсан нь хоёр талд харилцан ашигтай, хоёр орны гол үнэт зүйлсийг хүндэтгэн үзсэн эх оронч алхам аж. Түүнчлэн “Бидэнд Балканы болон Европын оронд хамтын ажиллагаа, энхтайвныг тогтоох, хамтын хөгжлийг авчрах замыг засч байна” гэжээ.Гэрээнд гарын үсэг зурсан нь шинэ эрин үеийг байгуулах суурь юм гэж онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *