Гэр хорооллын иргэд эсэргүүцлийн жагсаал хийнэ

3-р сарын 6, 2018 9:34 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 26
DSC_0019

А.ЦЭРЭНДОРЖ

 Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган энэ сарын 9-ний өдөр болох гэж байна.  Энэ талаар Гэр хороолол хөдөлгөөнөөс өчигдөр мэдээлэл хийлээ.  “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсүх “Улаанбаатар хотод 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороолол хөгжиж байж утаа арилж, ядуурал, ажилгүйдэл буурна. Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг яндангийн тоог хасах эсвэл агаар цэвэршүүлэгч, амны хаалт тараах тухай асуудал биш. Эрх мэдэлтнүүдийн  утаагүй зуух,  шахмал түлшний бизнес бүр ч биш.  Хотын захиргаа газрын эзэдтэй түншлэх зарчмаар бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх тухай асуудал юм” гэлээ. Гэр хорооллын иргэдийн III чуулганы үеэр иргэдийн уулзалт болж, Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Sur Femme canadian pharmacy cialis Buying Cialis From Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *