Гэр бүлийн хослол “Bomber house”

8-р сарын 24, 2018 8:25 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 24
8-24-9a2

Д.ОЮУН

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар гарч хэрэглэгчдэд хүрч байгааг “Market watch” булангаараа хүргэдэг билээ. Энэ удаад “Бомбэр Хаус Монгол” компанийг танилцуулж байна.

Тус компани өнгөрсөн онд байгуулагджээ. Шинэ загвар, бусдаас өвөрмөц төрх, сайн чанарыг зорилго болгон ажиллаж буй. Үндэсний загварыг орчин үетэй хослуулан бомбер загварын гадуур хувцас үйлдвэрлэж эхэлжээ. “Бомбэр Хаус Монгол” компанийн захирал А.Ууганбаяр “Бомбер загварыг зөвхөн залуус өмсөхөд зориулаагүй. Бүх насныхан өмсөхөд тохиромжтой байдлаар үйлдвэрлэдэг. Одоогоор манай үйлдвэр долоон ажлын байртай. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн өнгөрсөн сард өөрийн нэрийн дэлгүүрийг нээж үйлчлүүлэгчдэд ойр байх боломжийг бүрдүүлсэн” гэсэн юм. “Бомбэр хаус Монголиа” брэндийн тухайд энгийн цул материал болон торгоор үйлдвэрлэж байгаа. Урт, богино загварын хүрэмийг үйлчлүүлэгчийн хүссэн загвар, донж маягийг шингээн оёдог юм байна. Түүнчлэн байгууллагуудын захиалгын дагуу лого болон нэрийг нь урлаж өгдөг ажээ.

Эрч хүчтэй залуу нас, юунд ч баригдахгүй эрх чөлөө, хаа ч хүрч болох хүсэл тэмүүлэлийг илтгэх “Бомбэр хаус Монголиа” брэнд бүх насныхны тод өнгө байна хэмээн үйлдвэрлэгчид онцоллоо.

Хүүхэд багачууддаа зориулан пластик болон дуртай үлгэрийн баатрын зургийг нь урлах боломжтой юм.

https://www.facebook.com/BomberHouseMongolia/

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *