Гэгээн үдшийн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

5-р сарын 15, 2018 11:45 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 69
өй

Ч.ГАНТУЛГА

Тэнгэрийн муза газарт бууж, авьяаслаг уран бүтээлчдийн урмыг тэтгэсэн гэгээн үдэш өнгөрлөө. 14 дэх удаагийн “Гэгээн муза” наадам ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм. Монголын театрын урлагт нэгэн шинэ үе, шинэ давалгаа бий болсныг илтгэх мэт, залуу уран бүтээлчид энэ үдэш музатай харив. Тэдний онцлох эшлэлээс хүргэе. 

Шилдэг туслах дүрийн эзэн Б.ШИНЭБАЯР

/Драмын жүжгийн төрөл/

-Тайзны ард дуулах гээд хүлээж байхдаа өөрийнхөө нэрийг сонсоод гайхлаа. “Адууны түүх” жүжгийг найруулсан тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа.

Шилдэг эмэгтэй жүжигчин Д.ОЮУНЗУЛ  

/Драмын жүжгийн төрөл/

-“Годо-г хүлээсэн нь” абсурт жүжгийг Монголд тавьсан нь зориг гаргасан алхам юм. Найруулагч М.Боролдой та чадлаа.

Шилдэг эрэгтэй гол дүр Б.ЗОЛЖАРГАЛ 

/Хүүхдийн жүжгийн төрөл/

-Би оюутан байхдаа “Гэгээн муза” наадмыг туулайчилж үздэг байлаа. Гэртээ очоод өөрөө авч байна гэж төсөөлөөд хэлэх үгээ хүртэл бэлддэг байсан.

Шилдэг зохиолч Я.БАЯРАА

 /Нэг хүний жүжгийн төрөл/

-Энэ цомыг анх удаа барьж байна. Үнэхээр сайхан цом байдаг юм байна. Жүжигчин Г.Алтангэрэл ээ энэ бас чиний цом шүү.

Шилдэг найруулагч Н.НАРАНБААТАР

/Хөгжимт жүжгийн төрөл/

-А.П.Чехов хэлэхдээ хүнийг танихыг хүсвэл юу шүтдэгийг нь сонс гэсэн байдаг. Өндөр гэгээн юу хүсч, мөрөөддөг байсныг энэ жүжгээр харуулахыг хүссэн.

Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.ОЮУНДАРЬ   

/Драмын жүжгийн төрөл/

-Аавтай минь хамт ажиллаж байсан П.Цэрэндагва ахаасаа энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Аав минь намайг тэнгэрээс харж байгаа.

Шилдэг эрэгтэй жүжигчин Ч.ЛХАГВАДОРЖ  

/Хөгжимт жүжгийн төрөл/

-Өндөр гэгээний дүр надад буян заяагаар иржээ. Театрын урлагт дурлуулсан Н.Наранбаатар найруулагчдаа талархая.

Шилдэг эрэгтэй дүр Г.МИШЭЭЛ 

 /Нэг хүний жүжгийн төрөл/

-Жүжиг тоглохоос илүү энэ тайзан дээр зогсоход сандарч байна. IX ангидаа Лир ванд тоглоход минь Ардын жүжигчин Жамсранжав гуай чамд театрын грим их сайхан зохих юм байна гэж хэлж байсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *