“Гэгээн Муза-2018” тун удахгүй …

4-р сарын 6, 2018 4:06 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 81
30123764_753891834804275_3366341451880333312_n-550x300

М.БААСАНДЭЛГЭР

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам ирэх тавдугаар сарын 7-13-ны хооронд болох гэж байна.

Тус наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ. Тус аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид драмын хоёр, монодрамын хоёр жүжгээр оролцож байгаа юм.

Өнгөрсөн онд тайзнаа амилсан МУСТА Н.Батхуягийн зохиол “Хүний хүрэм”,   Н.Баатархүүгийн зохиол “Миний ээж” уянгын драмын жүжгийг энэ удаагийн наадамд сойлоо.  Монодрамын төрлөөр тус театрын жүжигчин Ганбатын Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр, жүжигчин МУСТА Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр оролцох гэнэ.

“Гэгээн муза-2018” наадам энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдах байна. Наадмын  эхний шалгаруулалтад хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын театрын уран бүтээлчид өрсөлдөнө.

Үүнээс шалгарсан жүжигчид эцсийн шалгаруулалтад оролцох  эрхтэй болно.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Priligy 15mg Altace Buy Doxine where to buy cialis online safely 500 Keflex

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *