Газрын тосны графикт КРЕМЛИЙН өсөлтийн найдвар нуугдаж байна

1-р сарын 23, 2018 10:47 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 45
21321123321

Ж.Цогзолмаа

 Венесуэлийн эдийн засгийн хямрал, Ираны тогтворгүй байдал намжсаны дараа нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэх боломжтой хэмээн ОПЕК өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тухайн үед олон улсын биржүүдэд LCOc1 түүхий нефть нэг баррель нь 67.52 ам.доллараар худалдаалагдаж байсан бол өдгөө 70 “ногоон”-д хүрээд байна. Тэгвэл хар алтны томоохон нийлүүлэгчийн тоонд зүй ёсоор багтдаг хойд хөрш энэхүү үнийн өсөлтийг хэрхэн хүлээн авч буй талаар барууны мэдээллийн хэрэгслүүд хэрхэн тайлбарласныг товчлон хүргэе.

Дэлхийн нефтийн баян булаг болсон бусад улс орнуудын адилаар ОХУд түлшний эх үүсвэр маргааны сэдэв болоод байна. Үүнийг тайлбарлахын тулд юун түрүүнд өнгөрсөн пүрэв гаригт Америкийн дөр­вөн сенаторын хийсэн мэдэгдлийг иш татах учиртай. Тэд засаг захиргаанаас болон Засгийн газрын агент­лагуудаас нэр бүхий хүмүүсийг хар жагсаалтанд багтаахыг хүс­сэн нь ОХУын хөрөнгийн зах зээлийн өсөлтийгдуудсанюм.

Энэ нь дараагийн хориг арга хэмжээний эхлэл байгаагүй ч Москвагийн зах зээлд сайн тэмдэг авчирсан гэж хэлж болно. Гэвч дэлхийн газрын тосны үнэ ийнхүү жил дараалан өсч байсан нь ховор билээ.

Хориг арга хэмжээ чухал. Ялангуяа, зах зээл, өр төлбөр, үнэт цаасны зах зээлд илүү чухал. Гэвч ДНБ болоод ОХУын энгийн иргэдийн амьдралд илүү чухал юмгэж Москва дахь Bank of America Merrill Lynch-ийн ахлах эдийн засагч Владимир Осаковски хэлжээ.

Дэлхийн хар алтны үнэ сүүлийн гурван жилийн хамгийн өндөр төвшинд очиж нэг баррель нь 70 ам.доллар болсон нь ОХУын эдийн засагт гэрэл гэгээг далласан билээ.

Goldman Sachs энэ онд эдийн засгийн өсөлт 3.3 хувьд хүрнэ гэж урьдчилан таамагласан нь Засгийн газраас гаргасан судалгаанаас өндөр байгаа юм. Харин энэ зуур хэрэглээний зар­дал улам өссөөр байна. Тэг­вэл инфляц хоёр хувьд хүрч буурсан нь ОХУын хувьд тааварлаагүй зүйл байв.

Өнгөрсөн жилүүдэд хойд хөршийн албаны хүмүүс улсынхаа статус болоод өрнөдийн хориг арга хэмжээнүүдэд тэгтлээ ач холбогдол өгдөггүй байлаа.

Гэвч ОХУын эдийн засаг ийнхүү хурдтай эргэлдэж байгаа энэ үед тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд тогтвортой байдлыг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.

Одоогийн байдал нь миний бодлоор өөдрөг төсөөллийн эхлэл бишгэж сайд Максим С.Орешкин Москвад жил бүр болдог Gaidar Forum-ын үеэр сэтгүүлчдэд хэлжээ.

Үнэндээ сүүлийн хэдэн жил газрын тосны үнэ өндөрт хүрнэ гэж хэн ч төсөөлж байсангүй. Түүнчлэн Европын холбооноос эхтэй хориг арга хэмжээнүүдийн хү­рээнд АНУ болон бусад улс орнууд төрийн өмчит компаниуд болоод банкуудынхаа хяналтыг чангатгаж байна.

АНУын зүгээс Кремлийг сонгуульд хөнд­лөнгөөс хошуу дүрсэн хэмээн сөрөг ханд­лагатай байсан юм. Өнгөрсөн зун Конгрессийн баталсан хуулийн дагуу Сангийн яамнаас энэ сарын 29-нд ОХУын Ерөнхийлөгч В.Путинтэй улс төрийн хувьд ойр ажилладаг байх магадлалтай бизнесмэний хар жагсаалтыг ил зарлах боломжтой талаар мэдээлж байлаа.

Өнгөрсөн пүрэв гаригт Бүгд найрамдах намын сенаторууд бо­лох Рожер Викер, Марко Рубио, Кори Гарднер, Линдси Грахам нар засаг захиргааны нэгжүүд болоод бусад агентлагуудыг металлын магнат, Facebook-ийн өмнөх хөрөнгө оруулагч Алишер Б.Усманов, ОХУын ерөнхий прокурор Юри У.Чайка нарыг багтаасан хар жагсаалтыг өргөжүүлэхийг уриалсан билээ.

Гэвч дэлхийн нефтийн бүтээгдэхүүнүүд болох газрын тос, байгалийн хий зэрэг нь ОХУын экспортын тал хувийг эзэлдэг билээ. Ингэснээр Украины хямрал болон АНУын сонгуулийн маргаантай холбоотой хоригуудаас илүүтэйгээр тус улсад нөлөөлөх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.

Хямд зээлүүд нь ОХУын ихэнх компа­ниудад хүрэх боломжгүй. Яагаад гэвэл хориг арга хэмжээнүүдийг тоо­цоолох ёстой. Гэвч энэ бол дунд хугацааны асуудал. Богино хугацаандаа газрын тосны үнийн нэмэгдэл нь өсөлтийн хүчин зүйл болногэж ОХУын Үндэсний эдийн засаг, төрийн захиргааны ака­демийн профессор Александр И.АбрамовНьюЙорк таймс”-д ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Propecia Generico In Farmacia canadian cialis How Much Amoxicillin For Bronchitis Acheter Cialis Generique Forum Amoxicillin And Dakin’S Solution

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *