Газрын тос боловсруулах үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлд хамруулахыг хүслээ

4-р сарын 26, 2018 9:13 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 31
31213838_1790838940962046_3807741253844467712_n

С.УЯНГА

 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар  Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж манай улсад айлчилж байна. Энэ айлчлал нь Сушма Сваражийн манай манай улсад хийж буй анхны айлчлал, төдийгүй Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Тэрээр өчигдөр үдээс өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ЭнэтхэгМонголын хамтарсан Зөвлөлдөх хорооны хурлыг даргаллаа. Энэ үеэр хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг, боловсролын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд хийсэн айлчлалын хүрээнд яригдсан төслүүдийн явцтай танилцлаа.

Хоёр тал эрчим хүч, худалдаа, эдийн засаг, цахим аюулгүй байдал, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсролын салбарт  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Хурлын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар протоколд гарын үсэг зурж, мэдээлэл хийсэн юм. Гадаад харилцааны сайд Д.ЦогтбаатарМонголЭнэтхэгийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлж, Энэтхэгийн тал энхийг дэмжих ажиллагааныХааны эрэлдолон улсын сургуулилтад үргэлжлүүлэн оролцохоор ярилцлаа. Мөн худалдааг тэлж, экспортыг өсгөх шаардлага байгааг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг хоёр талаас дэмжиж, худалдааны яармаг, бизнес форумыг ойрхон зохион байгуулахаар тохиролцлоо. Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шуурхай чанартай хэрэгжүүлж, энэ хүрээнд ойрын үед нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхээр тохирлоо. Монголын залуу дипломатуудыг олон улсын эрх зүйн чиглэлээр сургах тал дээр Энэтхэгийн тал дэмжлэг үзүүлэхээр ярьж байнаМэдээлэлтехнологийн салбарт хоёр тал хамтран ажиллах замын зураг гаргахаар тохиролцлоо. Түүнчлэн, эрхэмсэг хатагтай сайд Монголын сэтгүүлчдийг сургах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Жил бүр Монголын 10 сэтгүүлчийг Энэтхэг улстай танилцуулах хөтөлбөр зохион байгуулахын сацуу хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээгэсэн мэдээллийг өгсөн юм.

Харин Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма СваражМонгол Улс нь Энэтхэг улсын хувьд стратегийн түнш бөгөөд оюун санааны томоохон хөрш орон. Энэтхэгчүүд монголчуудыг эр зоригтой хаад ноёд, мөн буддын шашны хүчирхэг өв уламжлалаар нь төсөөлдөггэсэн юм.

Сушма Сваражийг үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авч уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийг түргэн, шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал. Мөн төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дүнд багтаах боломжийг бий болгох асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *