Газрын эрхээ баталгаажуулах хугацааг сунгав

9-р сарын 23, 2015 11:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 38
gazriin erh

Ц.БАЯР

Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлд 22 байршил заагдсаны 16 нь Сонгинохайрхан дүүргийнх аж. Тиймээс газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн дийлэнх буюу 22 мянган иргэн тус дүүргийн газрын албанд эрхээ баталгаажуулахаар дугаарлаж байна.
Одоогоор тус газрын албаар дамжуулан найман мянган иргэн бүртгүүлээд байгаа аж. Иргэдийн хувьд дүүрэг, хороо тус бүрд бүртгэл хийхгүй, иргэдэд ачаалал, дарамт үүсгэж байна хэмээн бухимдаж байсан бол албаны хүмүүс “Бүртгэл 10-ны өдрөөс эхэлсэн. Гэтэл иргэд хугацааг нь тулгачхаад зохиомол урт дараалал үүсгэж байна” гэсэн тайлбарыг өгч байна. Өмчлөх эрхээ баталгаажуулан бүртгүүлэх иргэдийн идэвхи сул байгаагаас бүртгэлийн хугацааг ирэх аравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгажээ.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *