“Газарт орсон” иргэд буюу Хятадын нийгмийн хамгийн том бухимдал

10-р сарын 15, 2012 2:03 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 343

Н.МӨНХЖИН

 Хятадад төрийн бодло­гоос илүүтэй амьдрал дээр хэрэгжүүлж буй арга хэм­жээ буюу өмгөөлөл хам­гаа­лалгүй иргэдийг хүчээр “газарт оруулах” явдал ний­гэмд хамгийн их уур бу­химдлыг төрүүлж байна. Арваннэгдүгээр сарын 8-нд эхлэх Коммунист на­мын XVIII их хурлаар сон­гогдох улс орны шинэ лидерүүд энэхүү бухимдал дургүйцэлтэй нүүр тулан ажиллаж, арилгахаас өөр замгүй болж байна. Орон сууцны болон эзэмшлийн газрыг нь хүчээр булаан авч байгаа төр засагт дур­гүйц­лээ илэрхийлэн нэгд­сэн хятад иргэдийн тоо Sina Weibo нийгмийн сүл­жээн дээр 350 саяд хүрчээ.

2005 оноос хойш тус ул­сад жил бүр эсэргүүц­лийн 180 мянган жагсаал, цуг­лаан болж байгааг нэр хүнд бүхий Нийгмийн шинж­лэх ухааны акаде­мийн судалгаа харуулав. “Га­зарт орох”-ыг эсэргүү­цэж байгаа иргэдийн гэр орон руу цагдаа нар шө­нөөр дайран орж хүчээр зай­луулж, газрыг нь дээ­рэм­дэж байгаа нь ийнхүү эсэргүүцлийн давалгаа өр­нөхөд хүргэсэн юм. Хү­ний эрхийн төлөө тэмцэгч, 2008 оны Сахаровын нэ­рэм­жит шагналт Ху Жиа “Бээжин, Шанхайн тэн­гэр баганадсан барилгууд, өргөн чөлөөний цаана орон гэр, хорооллоосоо хүчээр хөөгдсөн хэдэн сая хятад иргэдийн нулимс, харуусал, тэднийг  хорь­сон шорон, тамлалт, цус байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

1978 оны арванхоёр­ду­гаар сард Дэн Сяопины эх­лүүлсэн шинэчлэл нь Хятад орныг дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг бо­лох эхлэлийг тавьсан юм. Шилжилтийн үеийн эдийн засгийг хөхиүлэн дэм­жих арга хэмжээний нэг нь газрыг тариачдад да­хин хуваарилж, орон сууцыг хувьчилсан ч газар төрийн өмч хэвээр үлдсэн аж. Тиймээс л Бээжин­гийн төр газраа хүссэн үе­дээ буцаан авч буй хэрэг. Төрөөс газрыг нь хураас­ны төлбөр өгч байгаа ч иргэд энэхүү нөхөн төлбө­рийг няцаах, эсэргүүцэх эрхгүй.

Газрыг хүчээр улсын мэ­дэлд авах анхны давал­гаа иргэний инженерч­лэлийн хамгийн том бай­гууламж гэгдэх Гурван хоо­лой усны боолтыг барьж босгох үед болсон юм. Ажил нь 1995 онд эхэл­сэн энэхүү том хаал­тыг босгохын тулд арван жилийн дотор нэг сая 130 мянган оршин суугчийг газарт оруулжээ.

2010 онд Шар мөрний усны төв­шинг 175 метрээр өргөж, Гурван хоолой усан цахил­гаан станц ашиг­лалтад оро­ход дахин хоёр сая ир­гэнийг хөдөлгөж, хэдэн мян­ган бээр газар нүүж суу­хад хүргэсэн билээ. Зас­гийн газраас тушааж газар зааж өгсөн болохоор өөр ямар ч арга байхгүй. Гэвч авлигач түшмэдийн улмаас нөхөн төлбөрөө олж авч чадаагүй хэдэн мянган айл өрх байсаар байна. Иргэдийн эсэргүү­цэл, жагсаалын “ачаар” зарим түшмэл шоронд яв­сан ч жагсагчид зодуулж, саатуулагдаж, газраа ху­раалгахыг эрс эсэргүүц­сэн заримыг нь тамлан зовоож байсан гэдэг.

Бээжингийн олим­пийн нүд гялбам барилга, байгууламж, нийслэл хо­тын шинэ төлөвлөлт мөн л 1.25 сая хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн юм. Бү­тээн байгуулалт хэдэн зуун жилийн турш тэр л газраа идээшин суурьшсан хята­дуу­дын амьдралыг түй­вээ­сээр байна.

Засгийн газраас гарга­сан тооцоогоор, Хятадын тэрбум 350 сая хүн амын тал хувь нь хот, суурин га­зар амьдарч байгаа нь дэл­хийн хамгийн том, хам­гийн хурдан хотжилт болж байгаа аж.

Хотжилтын үйл явцад үл хөдлөх хөрөнгө зуучлагчид, ихэнх нь ав­ли­гад автан эрх мэдлээ бу­руугаар ашиглаж гаршсан орон нутгийн түшмэд та­шуур өгч байна. Тэд “га­зарт орсон” иргэдийн амьд­ралаа шинээр эхлэ­хэд хэрэгтэй нөхөн төл­бөрийн талыг нь ичих ч үгүй завшиж орхидог ажээ. Зам харгуй, нисэх буу­дал, өндөр хурдны галт тэрэг­ний зам, техноло­гийн цогцолбор болон Зас­гийн газрын барилга бай­гууламжийн төлөө газ­раа хураалгасан иргэд жижиг бизнес, жижиг цех нээх нь эл­бэг байдаг ч хаана ч хүр­дэггүй нөхөн төлбөрийн улмаас зээл авч өр тавь­саар туйлдаж байна.

Цагдаа нар, орон нут­гийн засаг захиргаатай тулахаас залхсан олон хүн эзэнт гүрний үеийнх шиг Бээжинд ирж төвийн эрх баригчдад санал гомдлоо айлтгадаг ч түүнийг нь тоож сонсдог түшмэл байх­гүй ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *