Газар эзэмших эрхийг 15 жилээр сунгалаа

2-р сарын 6, 2017 2:38 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 125
16522937_1233870350023631_1691801409_n

О.САРАНЦЭЦЭГ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Газрын албаны дарга, Засаг даргын ахлах зөвлөх нар газар эзэмших эрхийн хугацааг урт хугацааны турш сунгах талаар өнөөдөр мэдээллээ.

Захирамж нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг өнөөг хүртэл таван жилээр сунгаж ирснийг нийслэлийн Засаг дарга 15 жилээр сунгаж байна. Өмнө нь сунгадаг байсан хугацаанаас гурав дахин их хугацаагаар сунгаж байгаа явдал нь иргэд, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвтор суурьшилтай явуулах, төрийн хүнд суртал болон зүй бус хяналтаас ангид тогтвортой байх боломжоор хангагдаж буй том завшаан болж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Энэхүү шийдвэр нь нэг талаас төрийн захиргааны байгууллага нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэй нөгөө талаас газар гэдэг бол хөрөнгө оруулалт татах үнэт капитал. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины ороон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих зүй ёсны шаардлага тулгараад байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр газар эзэмших эрхийг 15 жилээр сунгах юм байна.

Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж буй энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь томоохон алхам юм. Эхний захирамжийг дурьдвал “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусал орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” юм.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Prue
2017 оны 2-р сарын 12

I am totally wowed and prpreaed to take the next step now.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *