Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн амжилтын түүх

8-р сарын 5, 2018 4:50 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 13
olloo_mn_1533357060_33(105)

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611метр/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг Монголын уулын спортынхон болон найз нөхөд, ар гэрийнхэн нь халуун дотноор угтан баяр хүргэж баглаа цэцэг, мөнгөн аяга дүүрэн сүү, алд цэнхэр хадгийн хамт барьж, тосож авлаа.

Уулын спортоор олон жил өөрийгөө болон ар гэрээ зольж яваа түүний гаргасан амжилтууд үнэхээр хангалттай мэт санагддаг. Үхлийн оргил хэмээх нэрлэгддэг уулчид айж эмээдэг К2 оргилын оройд амжилтай гарч, эсэн мэнд бууж ирсэн гавьяаг нь бодохоор үнэхээр бахархмаар бас гайхуулмаар санагдав.

Тэрбээр цахим хуудастаа “Би эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний хүсэл мөрөөдөл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 4-ний өдөр баяртай уулзацгаая” хэмээн бичсэн байсан.

Ийнхүү өнөөдөр эх орон элгэн садантайгаа тэрбээр уулзаж учрал ерөөлийн баяраа хуваалцаж байна. Б.Гангаамаа “Сайн явж ирлээ. Та бүхэнд маш их баярлалаа” гэв.

Тэрбээр К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Ингээд Монголын бахархал МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтуудтай танилц.

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ -2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/ -2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/

-2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

-2018 он долоодугаар сарын 23 К2 Чогори /8611 м/ өндөрт гарсан анхны Монгол эмэгтэй болж байгаа юм.

О.Сайхан
Оллоо.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *