“Гацуурт”-ын ордын тухай эрдэмтэн, судлаачид ингэж ярьж байна

2-р сарын 7, 2017 11:48 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 101
16492258_1202418579812927_1800077130_o

– Хүнцлийн агууламж өндөр тул цөөхөн монголчуудыг  сүйрэлд хүргэнэ-

 

Б.ЭНХЗАЯА, Ч.ОЛДОХ

 Засгийн газар 180 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх “Эдийн засгийг сэргээх,  хүндрэлийг даван туулах  хөтөлбөр”-төө  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг,   Ноён уулын орчим  оршдог Гацууртын ордыг эргэлтэд  оруулахаар тусгасан. Түүний эргэн тойронд ашиглах нь зөв, буруу гэсэн талцал, олон янзын байр суурь эсрэгцдэг. “Зууны мэдээ” сонин энэ удаа эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэхээр редакцийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, Монголын ногоон загалмайн нийгэмлэгийн тэргүүн,  хөрс судлаач, доктор Ш.Пүрэвсүрэн МУИС-ийн багш, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор З.Батсайхан,  Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Г.Даваадорж,  “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын тэргүүн, доктор, профессор Д.Бор,  ХААИС-ийн багш, доктор  Б.Дорж  нар оролцлоо.

 

z3Ч.Амартүвшин: ГАЦУУРТЫН ОРДОД ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШУУД БАЙХГҮЙ

/ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч/

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд уул уурхай, ашигт малтмал хайх, усан цахилгаан станц барих барилга байгууламжийн явцад түүнийг ашиглахын өмнө археологи, палеонтологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил хийнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд  малтлагын ажил хийсэн. Гацууртын орд буюу “Сентерра гоулд” компанийн эзэмшиж байгаа талбай дээр хайгуулын ажил өрнөсөн. Лицензийн талбайн гадна талд дурсгалууд байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Ноён уулын, Хүннүгийн язгууртны булшны дурсгалт газар, Бороогийн суурин гээд. Лицензийн талбайд хамгийн ойр байгаа дурсгалуудыг малтан судлах хэрэгтэй гэж компанид хүсэлт тавьсан. Магадгүй ашиглаж эхэлбэл тэр дурсгалууд сүйтгэгдэх эрсдэл өндөр байсан учраас малтан судлах хэрэгтэй байсан. Компани бидний хүсэлтийг хүлээн авч, 2016 оны  тавдугаар сард авран хамгаалах малтлагын явцад бид 18 дурсгалыг малтан судалсан. Тэдгээрийн тав нь лицензийн талбай дотор, үлдсэн нь гадна талд байсан. Лицензийн талбай дотор байгаа таван дурсгал дотор хүний гараар бүтсэн  чулуун байгууламж бий. Тухайлбал, нэгдүгээр дурсгал гэхэд 2.7 метрийн голчтой чулуун байгууламж, хоёрдугаар булш нь гурван метрийн голчтой гэх мэт. Үүнээс ямар нэгэн эд өлгийн зүйлс гараагүй. Гуравдугаар дурсгалаас шавар ваарны хэлтэрхийний хэсэг гарсан. Он цагийг нь тодорхойлох боломжгүй. Мөн энэ дурсгалаас зүүн хойшоо хандсан оршуулгын нүхний толбо илэрсэн. Бид археологийн судалгааны аргачлалын дагуу малтахад ямар нэгэн оршуулга, талийгаачийн цогцос олдоогүй. Судалгааны ажлын дараагийн шат лицензийн гадна талд байгаа дурсгалыг судлах хэрэгтэй гэдгийг дээр хэлсэн. Бороо голын эрэг дээрээс нэгэн эртний хотын туурийг илрүүлсэн. Он цагийг тодорхойлохоор малтан судлахад Манж Чин улсын үед байсан цэргийн бэхлэлт хот бололтой гэсэн дүгнэлт гарсан. Тэндээс 5-6 км-ийн зайтай төмрийн зуух олдсон. Судлахад эрт цагт буюу Хүннүгийн үед холбогдох зуух байсан. Хүннүчүүд төмөр олборлож хайлуулж байсан баримт бүхий зуух. Бүх зүйл нь нуранги болсон. Үүнийг малтан судалгааны ажилд нэмэлт хүч болгож Монгол-Японы хамтарсан төслийг оруулж малтлагын ажлыг хийсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төмөрлөг боловсруулалтын мэргэжилтнүүдтэй хамтарсан. Авран хамгаалах судалгааны явцад нарийвчилсан төмөрлөгийн боловсруулалтын тухай мэдээлэл дутмаг байсан учраас бид гаднын мэргэжилтнүүдтэй хамтарч 2016 оны долдугаар сард малтлагын ажил хийсэн. Ингэснээр Хүннүчүүд төмөрлөг боловсруулж байсан гэсэн баримтыг баталж өгсөн. Бид одоо Орхон, Хэрлэн голын хөндийд, мөн Ноён уулын ойролцоо төмөрлөг хайлуулж байсан гэсэн баримтыг олсноороо археологийн судалгаанд чухал зүйлийг олсон.

Дараагийн дурсгалуудад чулуун байгууламж нэлээд гарсан. Хамгийн сонирхолтой нь 10-11 дүгээр дурсгал нь XIII  зуунд холбогдох монгол булш юм. Төмөр, хүрэл эдлэлийн хэрэгсэл, мод, эсгийний тасархай олдсон. Хүнийг оршуулсан тавилт нь хойшоо хандуулсан. 11 дүгээр   дурсгал нь мөн адил монгол булш. Сонирхолтой нь хүрэл гаансны толгой гарсан. Бас л шинэлэг зүйл. Гаансыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ гэдгийг тодруулах нь  чухал. Мөн төмөр дөрөө, төмөр хутга, тоноглол, хүрэл ээмэг зэрэг зүйлс энэ дурсгалаас гарсан. Сүүлийн хоёр дурсгал нь хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгал гарсан.

Энэ судалгааны дү­гнэл­тээр бол Гацууртын ордод ямар нэгэн байд­лаар Хүннүгийн язгууртны бунхант бул­шууд байхгүй. Өнөөдөр Монгол орны бүхий л газар нутаг, уул ус дагасан газарт эртний булшууд, оршуулгын дурсгалууд хаа газаргүй байгаа. Энэ бол бүгдээрээ маш чухал дурсгал. Жижиг чулуун байгууламжаас эхлээд Хүннүгийн язгууртны булш, бунхан хүртэл асар үнэтэй зүйлс. Ноён уул гэдэг дурсгал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Лицензийн талбай алдарт Ноён уул хоёрын хооронд тодорхой зай байгааг хэн бүр мэдэж байгаа. Бид байгаа байдлыг тайлан болгоод гаргасан. Засгийн газар эрх мэдэлтэй хүмүүс шийдэх нь тэдний асуудал.

z7

Ш.Пүрэвсүрэн: ХАРАА ГОЛЫН ХҮНЦЛИЙН АГУУЛАМЖ 3.2 ТН БОЛСОН 

/Биологийн ухааны доктор, хөрс  судлаач/

 -Хүнцэл бол хөрсөнд болоод амьдарч буй орчныг  хордуулж янз бүрийн өвчлөл үүсгэдэг аюултай бодис. Судлаачид Монгол Улсын стандартаас хэтэрсэн их хэмжээний хүнцэл хөрсөнд агуулагдаж байгааг тогтоосон. Хараа голын хүнцлийн агууламж хэдэн жилийн өмнө 1.6 тн байсан. Одоо 3.2 тн болсон. Туул голын хүнцэл жилд 30 тонноор нэмэгдэж байгаа. Ийм учраас үр хойч, бүх нийтийн эрүүл мэнд, амьдрах орчны асуудал хөндөгдөж байгаа юм.  Гацууртын орд дахь лицензийг хайгуулын судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараа өгөх эрхтэй байдаг.

Ямар ч судалгаа шинжилгээгүйээр хууль бусаар “Сентерра гоулд” компанид зөвшөөрөгдсөн лиценз олгосон. Одоогоор “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал арав дахь удаагаа хойшлогдоод байна. Ард иргэдэд аюулгүй амьдрах баталгаа гаргаж өгөх ёстой.

z5Д.Дэмбэрэлнямба: ХҮНЦЛИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ АЛЬ Ч НӨХЦӨЛД УУСАХ ЧАДВАРТАЙ

/МУИС-ийн багш, доктор/

 -Хүнцэл гэдэг хүнд  металлыг мешак гэж нэрлэдэг. Манайхан хорынх нь хэмжээгээр “Хаан хор” гэдэг. Хамгийн дээд хор гэсэн үг. Металл, металл  биш хоёрын аль алиных нь шинж чанарыг агуулдаг. Дүрс хувирах, өөр  бодис болж, өөр нэгдэл болж хувирах өндөр чадвартай. Хүнд, хортой металл газрын гүнд байгаа. Хөдлөөгүй. Гэтэл уул уурхай ашиглах процесс явагдахаар эрдэс бодисууд ил гарч агаарт исэлдэж хүнцлийн хүчилтөрөгчтэй нэгдэл болоод  хувирчихдаг. Ингэхээр усанд уусна. Хөрсөнд шингэнэ.  Хүнцлийн хамгийн аюултай нь аль ч нөхцөлд уусах чадвартай. Усанд уусч байна гэдэг усаар дамжаад хөрсөнд очно. Хөрснөөс амьтан  ургамалд очно. Ийм аюултай хортой хөнөөлтэй. Хүнцэл ингэж ил гараад ирэхээр гурван төрлийн хувиралд ордог. Дээр ярьдаг нь зөвхөн химийн хувирал. Түүнээс гадна биологийн хувиралд ордог. Микробиологийн процесс явагдана. Гурав дахь нь геохимийн процесс. АНУ гэхэд хүнцэлдээ асар өндөр шаардлага тавьдаг. Ундны усанд 0.5 мгл байх ёстой. Гэтэл манайх түүнээс өндөр боловч хүмүүсийн судалгаанаас харахад хэдэн зуу дахин өндөр байгаа юм. Усанд сайн уусдаг нь усны ургамал, амьтдыг устгадаг. Амьтдаас хүнд дамжихдаа уушги, элэгний хорт хавдар, зүрх судасны өвчин үүсгэдэг. Амьд организмыг нэлэнхүйд нь хордуулах маш аюултай.

z4 Г.Даваадорж: 200 САЯ.АМ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ ХАМАГ БАЙГАЛИА СҮЙТГЭЖ БОЛОХГҮЙ

/Гавьяат агрономич/

 -Монгол Улс байгалийнхаа баялгийг ашиглалгүй яахав. Гэхдээ ямар үнээр, яаж ашиглах вэ гэдэг нь чухал. Хүнцэл хөрсөн дээр гарч ирвэл юун газар тариалан, мал аж ахуй, хүн ам бэ. 200 сая.ам долларын төлөө хамаг юмаа сүйтгээд бохирдуулчих юм биш биз гэсэн хардлага байна. Оросуудыг одоо хүртэл дуугүй байгаад би гайхаж байгаа. Эгийн гол дээр усан цахилгаан станц барихын төлөө юу болж байгаа билээ. Гэтэл Байгаль нуур руу чинь мешак хийгээд өгье гэж байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг баттай нэг мөр болгомоор байна. Монгол хүмүүстээ итгэхгүй байгаа бол гадаадынхнаар хийлгэ. Гадаадынхан лоббидоод хээл хахууль  аваад байна гэвэл хэд, хэдэн газар руу явуулж шинжлүүл. Үнэхээр хүнцэл байгаа юм уу, аюултай нь үнэн үү гэдгийг лавла. Аюултай гэдгийг  нь шинжлэх ухаан нотлочихсон. Гол нь тэр гүнд байгаа нь үнэн үү, гараад ирвэл яах вэ гэдэг асуудал. Түүнийг шийдэх хэрэгтэй.

 z1Б.Дорж: НОЁН УУЛЫН БҮСЭД  ХӨДӨӨ АЖ АХУЙГ  ХӨГЖҮҮЛЬЕ

/Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

 -Монгол Улс 1921 он хүртэл урд хөршөөс хамааралтай байсан. 1921 оноос хойш хойд хөршөөс хамааралтай болчихсон. 1990 он гараад өөрсдөө шийд гаргах боломжтой болсон. Гэвч алтан боломжоо алдаж байгаа юм уу, дахиад ийм боломж олдох юм уу. Их л хэцүү цаг болоод байна. Газар нутгаа уул уурхай нэрээр ингэж сүйтгэхийн оронд Ноён уулыг тойруулаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ашигт малтмалыг нь олборлосноос ч илүү ашгийг монголчуудад өгнө.Би ийм саналтай байгаа.

 z2Д.Бор: ГАНЦ ОРОН НУТГИЙН  БИШ ОЛОН УЛСЫН АСУУДАЛ 

/Эрдэмтний хөгжлийн академи ТББ-ын тэргүүн/

 -Гацууртын ордын тухай олон нийтийг зөв мэдээллээр хангах нь чухал. Хүн бүр өөрсдийн эрх ашиг, сонирхлын үүднээс өөр өөрөөр  тайлбарлаж  иргэдийг  төөрөгдүүлж байна. Эрдэмтэн судлаачид бүх нотолгоо судалгааг хийсэн учраас бидний үр хойч, амьдрах орчин, малын бэлчээр зэрэгт сөргөөр нөлөөлөх  аюулыг дагуулж байгааг хэлэх нь зүйтэй. Ганц нэг орон нутгийн асуудал биш цаашлаад Гацууртын гол, Хараа гол, Сэлэнгээр дамжин ОХУ-д хүртэл хор хөнөөл хүргэх олон улсын асуудал болж хувирна. Энэ үнэнийг мэдээгүй хүмүүст ойлгуулж танилцуулмаар байна.

z6_1З.Батсайхан: УЛС ТӨРЧИД НЬ ЁС ЗҮЙТЭЙ, ХУУЛЬ ДҮРЭМ ХЭРЭГЖДЭГ, АВЛИГАД ИДЭГДЭЭГҮЙ УЛС БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАДАГ

/МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор/

-Монголд ганц Ноён уул ч биш ашигт малтмалтай холбоотой олон маргаан бий. Ноён уул дээр тод илэрч байна. Нэг талаас Засгийн газарт мөнгө хэрэгтэй. Тийм учраас тэрийг ашиглалтанд оруулж тэндээс тодорхой хувь эзэмших асуудал яригдаж байна. Үүний нөгөө талд нь хэсэг хүмүүс эсэргүүцээд байгаа. Дахиад гуравдагч хэсэг гарч ирж байна. Судлаачид байгаль орчны үнэлгээ хийж байгаа. Жишээлбэл, хөрс, ус, ургамал,  амьтан гээд. Судлаачдын хийсэн судалгааны үр дүнг нөгөө эсэргүүцэж байгаа хүмүүс хэт буруугаар мушгин тайлбарлах хандлага маш их байна. Хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс төдийгүй зарим нэг популист улстөрчид шүүрч авч хэт дөвийлгөн газар авахуулдаг. Би ерөнхийдөө газрын хөрсөн дээр байгаа баялгийг замбараагүй ухаж ашиглахыг таашаадаггүй. Гэхдээ мэдээж бүх улс орон хөрсөн доороо байгаа баялгаа тодорхой хэмжээгээр авч ашиглаж байгаа. Энэ нь улстөрчид нь ёс зүйтэй, хууль дүрэм хэрэгждэг, авлигад идэгдээгүй улс орнуудын хувьд бол үр дүнтэй арга юм. Манай улсын хувьд бол эсрэгээрээ. Улстөрчид нь ёс суртахуунгүй, авилгад асар их өртсөн, хууль дүрэм огт үйлчилдэггүй орон. Эрсдэлтэй алхмуудыг зөндөө хийж байгаа. Ийм замбараагүй зүйл ард түмэнд хохиролтой. Нөгөө талаас манай улс хийх гэж төлөвлөж байгаа зүйлсээ ард түмнээсээ асууна гэдэг утгагүй. Бид  боловсролтой ард түмэн гэж ярих дуртай. Энэ бол худлаа өөрсдийгөө магтсан үг. Хэрэв монголчууд өндөр боловсролтой байсан бол өнөөдөр шиг ийм байдал хүрэхгүй байсан болов уу. Ард түмнээс асуух, асуухгүй зүйл гэж байна. Энэ байдал манай археологийн судалгаанд саад болж байна. Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймагт хэд, хэдэн удаа буудаж экспедецийг үймүүлсэн. Манай судлаачдыг  өнгөрсөн зун албан ёсны зөвшөөрөлтөй байхад буу барьсан хүмүүс ирж тараасан.  Боловсролтой ард түмэн ингэхээс илүү хүндэтгэлтэй хандах ёстой.

 

Эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийн дүнд  олон нийтэд өмнө хүрч байсан зарим мэдээлэл, тооны болоод ойлголтын зөрүү  илүү  тодорхой, мэдээлэл ч бодитой болсон нь ач холбогдолтой юм.  Тухайлбал, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгээс  Ноён ууланд хийсэн түүхийн дурсгалыг авран хамгаалах урьдчилсан хайгуул, судалгаагаар “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайд тав, талбайн гадна 13 дурсгал байгааг ШУА-ийн  Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч С.Амартүвшин танилцуулсан. Тэгвэл үүнээс өмнө Хүннүгийн үед хамаарах зургаан дурсгал ашиглалтын талбайд орсон гэж иргэний зарим хөдөлгөөнөөс мэдэгдэж байсан. Мөн Хүрлийн үеийн болон Төмрийн үед хамаарах есөн дурсгал илэрсэн гэхчлэн   мэдээллүүд хэвлэлээр гарч байсан нь ийнхүү нэг мөр болж байна.  Түүнчлэн Хөрс судлаач, биологийн ухааны  доктор Ш.Пүрэвсүрэн, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбаа нар Ноён уулын орчим дахь хүнцэлийн агууламж  3.2 тонн  буюу байх ёстой хэмжээнээс хэчнээн  дахин давсан, энэ нь усаар дамжаад, газрын  хөрс, хүн, амьтан, ургамал гээд амьд организмыг тэр чигээр нь  хордуулах аюул нүүрлэж байгаа талаарх “Монголын хойд бүс нутгийн гадаргын болон гүний ус, ундны болон хаягдал усан дахь хүнцлийг судалсан судалгааны дүнгийн талаар  мэдээллээ. “Зууны мэдээ” сонин цаашид  нийгмийг хамарсан томоохон сэдвүүдээр олон талын байр суурийг хүргэсэн,  эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлтийг хүргэх хэлэлцүүлгийг сард нэг удаа хийж, уншигчиддаа хүргэж  байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 24 Сэтгэгдэл

Mildred
2017 оны 2-р сарын 12

I hope this doesn’t come out the wrong way, but it can get so easy to be sucked into the blmgaoess/ge board/online world that your “friends” take precedence over your friends. Get out there, mama. It will do you good.

Kamren
2017 оны 2-р сарын 15

Back in school, I’m doing so much lenairng.

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cytotec Acheter Ligne Priligy Usa Delivery Diovan

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Propecia Side Effects Stopped cheap cialis I Need To Order Viagra Tablets For Sale

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Propecia Galenica viagra Getting Wellburion On Lones

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Cyproheptadine No Rx viagra Viagra Canada Free Sample

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Brand Name Cialis For Sale viagra cialis Kamagra Oral Jelly Amazon

LarCisk
2017 оны 9-р сарын 26

Dove Comprare Cialis Generico generic cialis Legally Levaquin Levotab Medication

LarCisk
2017 оны 10-р сарын 4

Buy Doxycycline Online Legit levitra without prescription Venta De Viagra Farmacias

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Malegra Fxt Review Cheap Doxycycline Uk viagra Cialis Per Divertimento Dapoxetina Indicaciones

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Ethanol Et Baclofen Lasix Buy Kamagra Espana Esta cialis buy online Zithromax Good For Uti Cialis Prezzo In Farmacia Compare Viagra Prices Walmart

LarCisk
2017 оны 10-р сарын 10

Comprar Viagra Farmacia viagra Levitra 10 Mg Caratteristiche Cialis Y Migrana Forum Dove Comprare Cialis

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Viagra Generico In Svizzera Venta De Cialis Precio buy viagra online Zithromax Off Label Uses Tadalafil 40 Online Kaufen Viagraonline

LarCisk
2017 оны 10-р сарын 16

direct isotretinoin next day delivery discount Tossicita Del Levitra Viagra Soft Cheap pharmacy prices for levitra Super Viagra Active Cialis Marca

LarCisk
2017 оны 10-р сарын 18

Viagra Bestellen Gunstig viagra Worlds Cheapest Tadalis Sx Soft Purchase Viagra From Pfizer

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Acheter Veritable Cialis Propecia Usa Merck cialis 365 Pills Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Buy Generic Viagra Cialis Online Levitra Effetti Indesiderati viagra online prescription Vendita Viagra Pfizer

LarCisk
2017 оны 10-р сарын 31

Acheter Du Kamagra Differenza Tra Viagra E Cialis Viagra Over The Counter Substitute viagra prescription Buy Tadapox Online

LarCisk
2017 оны 11-р сарын 2

Finasteride For Sale Cialis Kaufen Spanien best prices for on line levitra Buy Generic Cialis From India

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Best Prices On Levitra 20mg Acheter Levitra Generique cialis buy online Mejor Ora Para Tomar Propecia Achat De Viagra Montreal

LarCisk
2017 оны 11-р сарын 22

Viagra Fur Die Frau Stern Ciao Propecia Original Viagra In Karachi viagra Cialis 4cpr Riv 20mg

LarCisk
2017 оны 11-р сарын 29

Amoxicillin Suspension 150ml cialis Acquistare Kamagra Naturali

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Buy Vardenafil Levitra Nootropil Rash Reaction To Keflex online pharmacy Best Canadian Mail Order Pharmacies Isotretinoin 10mg In Germany Discount Store

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Levitra Club Order Without A Prescription cialis no prescription Buy Atomoxetine Prix De Cialis En France

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *