Гарьд Ө.Бат-Орших: Шархны эдгэрэлтэд сайн гэх үүднээс Тамоксифен эмийг уусан

3-р сарын 11, 2018 12:58 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 63
28795510_2051722125100108_1878549950023860224_n-550x300

С.САРУУЛ

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч  наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээллээ. Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илрээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Улсын гарьд Ө.Бат-Орших тайлбар хийжээ. Тэрээр “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.
Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.
Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.
Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.
Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.
Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.
Өнөөдөр ДЭҮТөвөөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.
Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү.
Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 3 Сэтгэгдэл

зочин
2018 оны 3-р сарын 13

СУМЫН ЗААНААС ЭХЛЭЭД ХЭРЭГЛЭЭД ИРСЭН НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ МОНГОЛ БӨХ УТГАА АЛДАЖ БАЙНА ДАА МӨХӨХ НЬ ХЭРЭГЛЭСЭН Л ГЭЭЧ ДЭЭ ТОМ АРТАЙНУУД НЬ “ЗҮГЭЭР”ГЭЭД АРГАЛЧИХНА БИЗ ДОПИНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2 АВГАЙГ СОЛЬ АВИЛГЫН ҮҮР УУРХАЙ

Зочин
2018 оны 3-р сарын 13

ПҮРЭВСАЙХАН БАТ ӨЛЗИЙ БАТОРШИХ ДАШ гээд ХАРЦ нь өөр бүгд ЦОЛОО ХУРААЛГАВАЛ ТААРНА ХУДЛАА ЮМ БОЛ ХУДЛАА ШҮҮ ДЭЭ

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Vendita Viagra Slovenia Buy Female Viagra Cheap How To Buy Cialis From Canada canadian pharmacy cialis Achat Cialis Avis How To Prescribe Amoxicillin Sildenafil Pfizer 50 Mg

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *