“Гадаадад зээлээр сурах асуудлыг ил тод болгоно” гэв

10-р сарын 3, 2012 11:07 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 282

Сургалтын төрийн зээ­лээр гадаадад магист­рантур, докторантурт су­рал­цах оюутан залуусыг сонгох хоёр дахь удаа­гийн  сон­гон шалга­руу­лалт өчиг­дөр болов.  Энэ удаагийн шалгаруу­лалтыг олон нийтэд ил тод явуулна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна

 2012 оны хоёр дахь удаагийн сонгон шал­га­руу­л­алт өчигдөр ШУТИС-ийн байранд боллоо. Төрийн сангийн энэ зээлд жил бүр 100 хүн хамраг­даж байгаа бөгөөд энэ жилийн эхний шал­гаруу­лалт өнгөрсөн хавар болж 70 хүнийг сонгож, тэд сургуульдаа явжээ.

Харин үлдсэн 30 эр­хийн төлөө өчигдөр 20 залуу өрсөлдлөө. Бүртгэ­лийн хугацааг долоо хоно­гоор сунгаад ч өрсөл­дөгчдийн тоо тоймтой нэмэгдээгүй байна.

Гадаадад магистрантурт сурах нэг хүний зардалд төрөөс 40 сая төгрөгийн зээл олгож, хөрөнгө оруулалт хийж байгаа ийм боломжийг цөөхөн хүн ашиглахаар бүртгүүлсэн нь төр засгийн ажил эзэндээ хүрч чадахгүй байгаагийн илрэл гэдгийг шалгалтын явцтай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд гадаадад суралцахаар явуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулдаг энэ явцыг Шинэчлэлийн Засгийн газар ил тод болгоно гэж онцоллоо. Ингэхийн тулд хавар, намрын улиралд сар өдрийг нь зарлаад гадаадад явах хүүхдүүд шалгалт өгдөг гэсэн тодорхой өдөртэй болгомоор байгаа юм гэсэн саналыг Ерөнхий сайд хэллээ. Мөн шалгалт авч байгаа явцыг ил тод болгож, хэн, ямар мэргэжлээр хаана сураад, хэзээ эргэж ирж байгааг нь ч тодорхой болгох хэрэгтэй гэж тэрбээр зөвлөлөө. 

Үүний тулд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгээ Засгийн газрын тэргүүн тодотгоод ил тод болгох гэсэн эхний оролдлого бүртгэлийнх нь хугацааг сунгаж олон хүн хамруулахыг хичээсэн. Гэсэн ч мэдээлэл муу учраас олон хүнд хүрч чадсангүй. Өөр нэг оролдлого нь 41 багшаас шалгалт өгөх залуучуудаар сугалуулж 10-ыг нь сонголоо. Энэчлэн шалгалтад бүртгэх, шалгалт авах явцыг нээлттэй болгож төрийн сангийн зээлд чадвартай л бол хэний ч хүү, охин хамрагддаг нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо. Ингэхдээ суралцах чиглэл, зорилгыг хөдөлмөрийн зах зээл болоод хөгжлийн бодлоготойгоо уялдуулах шаардлага байгааг хэллээ.

Энэ удаагийн шалгаруулалтад оролцсон залуучуудад хандаж Монгол Улсын Ерөнхий сайдs хэлэхдээ хүсэл зорилготой, тэмүүлэлтэй, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй байгаарай. Гадаадад сурахын зорилго нь гадаад улс орныг үзэх биш илүү их мэдлэг, арга барил, өөрийгөө хөгжүүлэх зэвсэгтэй болох юм. Тиймээс зорилго чиглэлтэй яваарай гэж хүслээ.

1997 оноос хэрэгжсэн сургалтын төрийн сангийн санхүүжилтэд 1400 гаруй хүн хамрагдаж, Америк, Англи, Австрали, Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүнд бүхий сургуульд суралцжээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар бол эх орондоо эргэн ирж, 5 жил ажилласны дараагаар зээлээс чөлөөлөгдөж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Cialis Gunstig Mit Rezept Post Nasal Drip Amoxicillin Nebenwirkungen Cialis Nierenschmerzen [url=http://brandciali.com]tadalafil cialis from india[/url] Viagra Oder Cialis Forum Cialis Clinique

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *