Гадаадад сурах оюутнуудын санхүүжилтийг төсөвт тусгана

8-р сарын 26, 2015 11:03 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 33
4l7ep3a3mgt15n8dqbibunjtpr

Засгийн газрын хуралдаанаар дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцэв. Энэ асуудлаар шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүр шинээр 100-аас доошгүй иргэнийг суралцуулахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.

  Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцуулах шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр шаардлага хангасан 86 оюутан өнгөрсөн онд гэрээ хийж, холбогдох журмын дагуу төлбөрөө шилжүүлэн авсан байна. 2015 оны сонгон шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан бөгөөд нийт бүртгүүлсэн иргэдийн 40 хувь нь шилдэг сургуулийн эхний 20-д эрэмбэлэгдсэн сургуульд тэнцэж, суралцах эрх авсан болон суралцаж байгаа оюутнууд байна. Уг сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35 оюутныг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сай­дын шийдвэр гарчээ. Сонгон шалгаруулалтад тэнцэж, 36-80 дугаарт жагс­сан оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах 4.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2015 оны төсвийн тодот­голд тусгахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *