Гадаад орчин тогтворгүй ч эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүй

10-р сарын 4, 2018 4:07 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 11
10-4-9

Ц БАЯР

Гадаад орчин улам тодорхой бус болж байгаа хэдий ч Зүүн ази, Номхон далай бүс нутгийн эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдана хэмээн Дэлхийн банкны Зүүн хойд Ази, Номхон далай бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланд онцолж байна. Тус бус нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2018 онд 6.3 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь 2017 оны өсөлтийн үзүүлэлтээс доогуур байна. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаагаас шалтгаалж өсөлт саарсан. Гэсэн ч Дэлхийн банкнаас гаргаж буй “Тодорхой бус байдлыг даван туулах нь” Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт тулгарч байна. АНУ-ын мөнгөний  бодлогын хүүний өсөлт, ам.долларын чангаралт, шинээр хөгжиж буй орнуудын санхүүгийн зах зээлийн савалгаат байдал зэргийн нөлөөгөөр сүүлийн саруудад зарим орнуудад инфляц өсөх, эдийн засгийн төлөв тодорхой бус байгааг анхааруулж Дэлхийн банкны  Ази номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany өнөөдөр/10.04/ болсон хэвлэлийн хурлаар онцлов. Харин 2017 оны эцэст 5.4 хувьтай байсан манай эдийн засаг энэ оны эцэс гэхэд 5.9 хувьтай байна хэмээн төсөөлж буй нь өмнөх оноос өсөлттэй байгаагийн илрэл. Энэ өсөлт хэвээр хадгалагдаж ирэх онд 6.6 хувьтай байна хэмээв. Гэвч  гадаад худалдааны тогтворгүй байдлаас шалтгаалж эдийн засагт эрсдэлтэй байдал үүсэхээр байна. Иймээс бүс нутгийн хамтын ажиллагааг эрсдэлээс сэргийлэхэд чиглүүлнэ. Үүнд валютын эсрэг ханшийн тогтвортой байдлыг хадгалж чөлөөтэй хөрвүүлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Энэ тухай Төвбанкнаас сайтар ажиглаж байгаагаа мэдэгдсэн. Мөн бодлогын хүүг хэвээр хадгалж иргэдийн зээлийн өсөлтийг сааруулсан мөн валютын зээлийн жинг нэмэгдүүлсэн зэргээр дурьдаж болно. Түүнчлэн гадаад  валютын нөөц гурван сая ам.долларт хүрсэн. Энэ нь дөрвөн сар гаруйн  импортын хэмжээг хангах хангалтай нөөц. 2016 онд 2.4 сая ам.долларын нөөцтэй байсан. Үүнтэй харьцуулахад хангалттай юм. АНУ мөнгөний бодлогоо чангаруулах төлөвтэй байна. Мөн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд буурах хандлага байгаа зэрэг нь эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх ч дотоодын орон зайн бодлого, худалдааны нөхцлийг сайжруулах, худалдан авалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий ч ирэх онуудад эдийн засгийн төлөв эерэг төсөөлөлтэй хэмээн дэлхийн банкны эдийн засагчид зөвлөж байна.  Энэ үеэр ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany, Зүүн өмнөд Азийн орнуудын макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К Мишра нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жон Паскаль-Нrany: 2020 оны сонуультай холбоотой эрсдэл үүсэх орчин бүрдэх магадлалтай

-Олон улсын худалдааны зөрчилдөөнөөс үүсэх эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?

-Энэ өсөлт нь  эдийн засагт хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нэлээд өндөр хувийг эзлэхээр байгаа аж. Ялангуяа уул уурхай, аж үйлдвэр, тээвэр үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирэх төлөвтэй. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд өрнөж байгаа үйл явцыг ажиглаж байхад эерэг өөрчлөлт гарч байна. Энэ нь эргээд эдийн засагт хувийн хэрэглээг болон ядуурлын төвшинг бууруулахад нөлөө үзүүлнэ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар төсвийн гүйцэтгэл өмнөх онтой харьцуулахад сайн байгаа. Энэ хандлага цаашид үргэлжлэхээр байна. Гэсэн хэдий ч голлох гадаад болон дотоод эрсдлүүдийг тооцох хэрэгтэй. Тухайлбал, глобал худалдааны асуудал олон эрсдлийг үүсгэж байна. Манай орны голлох түнш болох Хятадын эдийн засгийн өсөлт болон түүхий эдийн дэлхийн зах зээлийн хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт бий болох төлөвтэй. 2016 онд Засгийн газраас дэвшүүлсэн уул,уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  үр дүн хэрэгжилтийн хоцрогдолтоос  дотоодод үүсэх эрсдэл бий болгох боломжтой. Ялангуяа 2020 оны сонгуультай холбоотой эрсдэл үүсэх орчин бүрдэх магадлалтай. Мөнгө угаахтай холбоотой олон улсын байгууллагаас өгсөн анхааруулга, хэрэгжилтийг хэрхэн хангахаас шалтгаалж зарим ирээдүйн төлөв хамаарна. Үүнтэй холбоотой санхүүгийн салбарт төдийгүй Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтад ихээхэн эрсдэлтэй. Хятадын хил дээрх саадыг эрсдэлд оруулж тооцож байна. Эдгээр эрсдэлүүдээс сэргийлэхийн тулд макро зохистой бодлогийн арга хэмжээг авах нь чухал. Энэ чиглэлээр Монголын засгийн газар болон, Төвбанкны зүгээс бодлогын чанартай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Зүүн өмнөд Азийн орнуудын макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан захирал Депак К Мишра: Нийгмийн эмзэг бүлэгт анхаарч , макро эдийн засгаа хамгаалах бодлогоо үргэлжүүлэх хэрэгтэй

-АНУ мөнгөний бодлого чангаруулахаа мэдэгдэж байна. Манай улс  долларын эсрэг хангалттай валютын нөөцтэй юу?

-Хангалттай нөөцтэй. Монгол Улс өнөөдрийн байдлаар гурван сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэх гэж нэлээд чармайсан. 2016 онд 2.4 сая ам.долларын нөөцтэй байсан. Гэхдээ Монголбанкны бодлого, валютын нөөцийн бүтцээс шалтгаална. Монгол Улс, Хятад улстай гадаад худалдааг түлхүү хийдэг. Валютыг төрөлжүүлэх нь чухал. Хамгийн гол нь нөөцийн тогтвортой байдлаас хамаарна. Гэхдээ эдийн засгаа аюулгүй байлгахад төсвийн хариуцлагатай байдал, инфляц, ханш тогтвортой байх түүнчлэн мөнгөний бодлогоо зөв удирдах валютын нөөцийн менежмент хэрхэн хийхээс шалтгаална. Мөн нийгмийн эмзэг бүлэгт анхаарч , макро эдийн засгаа хамгаалах бодлогоо үргэлжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *