Гадаад хэргийн сайд нар Сингапурт уулзана

8-р сарын 2, 2018 3:05 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 21
8-2-9
Гэрэл зургийг Кирилл Калинников “Спутник” агентлаг

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Куан Хва ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой  Сингапурт болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны бүс нутгийн чуулганы сайд нарын хурлын үеэр уулзана гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.  Тус яамнаас мэдээлснээр тэдний уулзалт 17:00 цагт эхэлнэ. Харин  Кан Куан Хва Японы Гадаад хэргийн сайд Таро Коно 17:40 цагт, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй 18:30 цагт уулзах юм байна.  Энэ үеэр Кан Куан Хва түншүүдтэйгээ хэлэлцэхийг зорих сэдвүүдийн нэг нь Солонгосын арлын байдлын тухай юм гэж Өмнөд Солонгосын Гадаад яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Харин  Сергей Лавров  Сингапурт болж байгаа чуулганы үеэр БНХАУ, Иран болон бусад олон орны Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөж байна гэж чуулганд оролцож байгаа ОХУ-ын төлөөлөгччид мэдэгдсэн байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны Гадаад хэргийн сайд нарын хурал, АСЕАН-ны бүс нутгийн чуулган өнгөрсөн сарын  30-наас энэ сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: sputniknews.com

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *