Гадаад хэргийн сайд нар Донбассын тухай хэлэлцлээ

6-р сарын 12, 2018 6:47 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 8
35145894_2075789862680036_1624593992714813440_n

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын  Гадаад хэргийн сайд Сергей Лавров Берлинд болсон Гадаад хэргийн дөрвөн сайдын уулзалтаар Донбассын асуудлын талаар  хэлэлцсэн уулзалт хэдийгээр Минскийн хэлэлцээртэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж чадаагүй ч ашигтай уулзалт болсон гэж Герман, Франц,Украйны Гадаад хэргийн сайд нартай  хийсэн уулзалтын төгсгөлд хэлсэн байна.  Украйны дотоод хямралыг шийдвэрлэхийн тулд  Минскийн хэлэлцээрт нийцэж байгаа бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ их ашигтай хэлэлцээр байсан гэж бодож байна гэж Сергей Лавров хэллээ. Тэрээр энэ уулзалтыг “аюулгүй байдал, улс төрийн шинэчлэл, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлын  нөхцөл байдлыг дахин нягталж үзэхэд ашигласан  гэв.  Сергей Лавров энэ нь хүмүүнлэгийн салбарын асуудлыг шийдэх, хоригдлуудыг суллах нөхцөл байдлыг анхаарч үзэх нь эн тэргүүнд анхаарах чиглэл мөн гэдгийг баталж байна гэжээ.  Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украйны ерөнхийлөгч Петро  Порошенко нар утсаар хоригдлуудын талаар ярилцсаныг сануулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *