G20-ын уулзалт дээрх Трампын тухай шинжээч өгүүлэв

12-р сарын 3, 2018 11:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 13
Untitled-1-1

Д.ЭНХЭЭ

G20-ын уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийхээр төлөвлөсөн ажлыг бусад улс орон ойлгож хүлээж аваагүйгээс тэр зожиг байдалд ороход хүрсэн хэмээн “Политаналитика” сайтын ерөнхий редактор Борис Межуев дүгнэсэн байна.

“Их 20”-ийн уулзалт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Буэнос-Айрест болж өнгөрсөн. Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) шинэтгэл хийх шаардлага, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд улс төрийн бүх хэрэгслийг ашиглах үүрэг амлалт, дүрвэлт үүсэх шалтгааныг арилгах, шилжиж ирэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамтран ажиллах зэргийг улс орнууд нотолсон төгсгөлийн тунхаг бичгийг форумын үр дүнд баталж гаргасан. Цаг уурын асуудлаарх Парижийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа оролцогчид мөн мэдэгдсэн. Тунхаг бичиг ерөнхий, “бөөрөнхий” шинжтэй боловч түүнийг гаргасан нь өөрөө чухал” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

“Миний бодлоор уулзалт сайн болж чадсангүй. Үнэндээ уулзалтад гол нь хэн ч анхаарал тавьсангүй, улс төрийн лидерүүдийн, юуны түрүүнд Орос, Америкийн лидерүүдийн хийсэн хоёр талын уулзалтуудыг л бүгд харцгаасан. Америкийн Ерөнхийлөгч арга хэмжээгээ товлосон хугацаанаас нь өмнө цуцалж, хэвлэлийн хурал ч хийлгүй, Ерөнхийлөгч асан том Бушийн оршуулгад оролцохоор яваад өгсөн. Трамп зөвхөн оршуулгаас төдийгүй, түүний хийхээр төлөвлөсөн ажлыг бусад улс орон ойлгож, хүлээж аваагүйгээс болж форумыг орхиж явсан байхыг үгүйсгэхгүй”хэмээн РИА Новости агентлагтай ярилцахдаа шинжээч хэлэв.

Европын төдийгүй, Азийн улс орнуудын дунд зарим талаар ганцаардаж байгаагаа Трамп мэдэрсэн. Америк улс бусад ертөнцөөс тасарсан мэдрэмж энд илт анзаарагдаж байсан” хэмээн улс төр судлаач тайлбарлав.

“Хорийг” юуны түрүүнд АНУ зохион байгуулсан, дэлхийн хэмжээний лидер зожиг байдалд орсон байхад үүнийг амжилт гэж нэрлэж болох уу, хэмээн Межуев онцлов.

Харин Москвагийн хувьд уулзалт амжилттай болсон хэмээн шинжээч тэмдэглэв.

“АНУ-ын эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа олон улсын хамтын нийгэмлэгийнхний зүгээс “трампизмыг” хүлээн зөвшөөрөхгүй байгаа нийтлэг зүйлтэй Орос улс хамтатгаж чадсан. Олон улсын талаас, энд Орос улсын дипломат тоглоом байсан. Тэрээр өөрийнхөө байр суурийг нийтийн болгож чадсан” хэмээн Межуев хэлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *