Г.Жаргалсайхан: М.Зоригтын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож өгнө үү

1-р сарын 12, 2016 9:10 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 81
1-12-4х

Б.ОЧИР

МИАТ”-ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг шалгуулахаар өчигдөр АТГт хандлаа.

1-12-4Тэрээр өргөдөлдөө “…М.Зоригт нь сайд болсон цаг үеэсээ хойшМИАТхувьцаат компанийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараа гаргаж байгаагээд “…2015 онд ИНЕГ болон МИАТ ТӨХКийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшдэгГоломтбанкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулан тулган шаардаж, шилжүүлүүлсэн. …М.Зоригт ньТуркиш эйрлайнскомпанийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг удаа дараа тулган шаардсан. Сайд нь энэ талаарМИАТТӨХК дээр удаа дараа очиж уулзалт зохион байгуулах болон удирдлагын багийг сольж байж гэрээнд гарын үсэг зурахыг тулган шаардах, Төрийн өндөр дээд албан тушаалтны нэр барьж буй үйлдэл зэрэг нь Төрийн сайдын хувьд байж боломгүй, Үндэсний эрх ашгийг үл тоомсорлосон үйлдэл гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг шалган тогтоож, таслан зогсоож өгөхийг хүсьегэжээ. Тэрээр дээрх асуудлуудын талаарх уулзалтын бичлэг, ТӨХ дээр болсон уулзалтын тэмдэглэл, бичлэг зэргийг хавсаргасан байна.

Энэхүү мэдээлэл өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэхэд Зам, тээврийн сайд М.Зоригт “…Шалгуулчихъягэсэнмэдэгдэл”-ийг хийсэн юм.

Ер ньМИАТ”-ийн захирал  асан Г.Жаргалсайхан АТГт хандсан нь гэнэтийн зүйл биш. Учир нь түүнийг тэтгэвэртээ суух үед шалтгааныг нь дээрх хоёр асуудалтай холбон тайлбарлаж байсан. Тодруулбал, Г.Жаргалсайханыг ажлаа өгсний дарааханГоломтбанкны ТУЗийн гишүүн, хүү  З.ТэмүүнийгээМИАТ”-ийн удирдлагуудтай уулзуулсан, М.Зоригт сайд өөрөөМИАТ”-ийн ерөнхий нягтлан бодогчидГоломтбанк руу мөнгөө шилжүүлэн байршуулахыг үүрэгдсэн талаарх бичлэг, хурлын тэмдэглэл нийтэд ил болсон байдаг.

Үүнээс гадна М.Зоригт сайдТуркиш эйрлайнс”-ийн эрх ашгийн төлөөх заалтыг баталгаажуулан гэрээ байгуулахыг  “МИАТ”-ийн удирдлагуудаас шаардах болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу 2016 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр очихдоо АСЕМын бэлтгэл ажлын талаар ярилцсан гэх боловч дээрх асуудлыг дахин хөндсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. “…Ер нь бол Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээрТуркиш ЭрлайнсМонгол руу, “МИАТТурк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. ГэтэлТуркиш Эрлайнс”-ынхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьдаг. ХаринМИАТүүнд Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд ханддаг аж. Учир ньТуркиш Эрлайнсорж ирсэн хоёр жилд Европын зах зээл талдаа нэмэр болоогүй. Өнгөрсөн хугацаанд энэ компаниАэрофлот”, “МИАТхоёроос л зорчигчийг нь авсан. Тэгэхээр энэ чиглэл бол миний хэлсэнчлэн хоёр авиакомпанийн л зах зээл юм байна. Өөрөөр хэлбэлТуркиш Эрлайнснислэгийн тоогоо нэмэхэд Аэрофлот тэсээд үлдэнэ, МИАТ шахагдаад гарахаас аргагүй болногэж МИАТийн захирал асан Г.Жаргалсайхан ярьдаг. Үүнээс гадна Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарын хүмүүсТуркиш эйрлайнс”-ийг лоббидож байгаа гэх мэдээлэл ч бас яригдаад эхлэв.

Юутай ч “МИАТ”-ийн захирал асан Г.Жар­галсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-аар шалгуулахаар өргөдөл өгч, нөгөөх нь “…Шалгуулчихъя” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *