Г.Занданшатарын зөрүүтэй мэдээллүүд ба занганд орсон Засгийн газар

9-р сарын 3, 2018 8:00 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 62
9-2-2

Б.ДАМДИН-ОЧИР

Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл гаргажээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын шууд удирдлагад байдаг Хэвлэл мэдээллийн албанаас нь “…Засгийн газар Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг “Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна” гэж мэдэгдсэн байна.

Манай “Зууны мэдээ” сонин энэ талаар хөндөж бичсэн. Тэр үнэн. Засгийн газар хууль том хуулиудыг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн байна шүү гэдгийг мэдээлсэн.

УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд дор хаяж хоёр Засгийн газрын нүүр үздэг болчихсон ард түмэн чинь Засгийн газар хийгээд сайдыг яаж хэрхэн чөлөөлж, оронд нь шинээр томилдгийг бараг л хууль харахгүйгээр мэддэг болчихсон байгаа юм.

Гэтэл Засгийн газар, түүн дотроо ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ алдаанаасаа бултах гэж, алдааг нь ил гаргаж “хэлсэн” хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулж сүржин мэдэгдэл хийсэн нь харамсалтай.

Гаргасан мэдэгдэл нь ч зөрчилтэй юм.

  1. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр “…Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сайд УИХ-аар томилогддог тул энэ асуудал парламентаар эцэслэн шийдэгдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон гүйцэтгэх болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөгдөх тухай хувийн өргөдлөө өгснийг онцолж хэлмээр байна” гэж мэдэгдсэн. Тэр мэдээллийг хийхэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Тэргүүн дэд дарга Г.Баясгалан хоёр хамт сууж байсан. Орон даяар, бүх хэвлэлээр энэ мэдээллийг дамжуулсан. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гариг /2018.8.31/-ийн мэдэгдэлдээ “…Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Үүнийх нь дараа 2018 оны наймдугаар сарын 12-нд Засгийн газрын цахим сайтад байсан “ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг чөлөөллөө” гарчигтай мэдээлэл устгагдсан байна.
  2. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэлд “…ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйгүй тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан. Иймд Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайдад хариуцуулах тухай 2018 оны 138 дугаар захирамж гаргасан болно” гэсэн байна. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. 1-т “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд 25.1.9-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэсэн байна. Мөн Засгийн газрын тухай хуулийн 22.3-т “Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад хандаж хүсэлт гаргахдаа “…Миний толгойлсон ЗТХЯ-ны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч байна” гэжээ. Энэ өргөдөлд “…ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь цаашид тус яамыг өөрийн биеэр тэргүүлэн ажиллах нь ёс зүйгүй тул сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ-аас эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Засгийн газрын өөр гишүүнд хариуцуулж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч өргөдөл гаргасан” тухай ямар ч үг өгүүлбэр алга. Аягүй бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар маргааш гарч ирээд “…ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй биечлэн уулзаж, амаар хэлсэн” гэж мэдээлж мэднэ. Ингэлээ ч хуулиас давсан хувь хүний хүсэлт гэж юу байх билээ.
  3. “…Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр саналаа хүргүүлээд байгаа болно. Одоогоор Ерөнхийлөгчөөс зөвшилцөх албан бичигт хариу ирүүлээгүй байгаа бөгөөд хариу ирсэн даруйд уг асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж Г.Занданшатар даргын мэдэгдэлд дурджээ. Ерөнхийлөгч энэ бичгийнх нь дагуу санал ирүүлэхгүй л болов уу. Хэрэв дараа нь Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарвал энэ процесст оролцсон Ерөнхийлөгч ч бас таагүй байдалд орно.

A bitcoin-related gaming and discussion platform with a great range of amazing quests and games. Consequently, a http://topbitcoincasino.info is a type of casino which implements. Along with interesting features like a huge arena and offerwalls, it provides immediate withdrawal of units through FaucetHub.
How does https://blockchaincasinos.online/ work? Very soon the FairWin company will!
A relatively new BTC-related discussion and entertainment platform that is quickly winning over users. Its huge plus is a no-fee withdrawal system. However, the game range deserves attention and could be topped up with new units.

Эцэст нь, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь яах аргагүй хуулийн зөрчилтэй явагдсан гэдгийг хуульчид ч хэлж эхлээд байгаа. Засгийн газраа ийм алдаатай тушаал шийдвэрийг гаргуулахгүйгээр харж, хянаж, зөвлөх үүрэгтэй хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар юм. Засгийн газрын дотоодод ийм асуудал бий. Харин гадна талд бол Засгийн газар энэ асуудлаас болж занганд орчихоод байна гэхэд болно. Хэн нэгэн Цэцэд хандахад л дуусаа…

Ер нь бол Засгийн газар, ХЭГ-ын дарга Г.Занданшатар 2018 оны наймдугаар сарын12-ны шийдвэрт алдаа гарсныг одоо л анзаарч эхэлж байгаа бололтой юм. Энэ шийдвэртэй холбоотой элдэв мэдээллийг “цэвэрлэж” байж ч мэдэ­хээр байна. Тухайлбал, яаран сандран “..Огт хэлэлцээгүй” гэж мэдэгдэл гаргав. Тэгснээ сайтаасаа устгасан уу, эсвэл хакердуулчихсан уу, алга болгочихсон байна. Линк нь (http://zasag.mn/news/view/20435). Мөн 2018 оны наймдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны мэдээлэл устчихсан байгаа юм. Линк нь (http://www.zasag.mn/m/zasag/view/20359) гэж байв. Ийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар алдаатай шийдвэрийнхээ талаар зөрүүтэй мэдээлэл түгээгээд холиож өгч байна. Харин нэгэнт занганд орсон Засгийн газраа ямар аргаар аврах юм бол доо…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *