Г.Янсанжав: Төсөвтэй холбогдуулж  хүмүүсийн  халаасыг тэмтрэх нь  ичгүүртэй

11-р сарын 2, 2015 9:46 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 150
11-2-5х

Ч.ОЛДОХ

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Г.Янсанжавтай  2016 оны төсвийн  талаар ярилцлаа.

11-2-5
-2016
оны улсын төсвийн хэлэлцүүлэг УИХын төвшинд  багагүй маргаан, мэтгэлцээн дунд өрнөж байна. Эдийн засагчийн хувьд та  ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Төсвийн байдал маш хүнд байгаа. Орлого  бага, зарлага нь их гарч, дээр нь янз бүрийн санаанууд их явж байна. Тухайлбал, бүтцийн өөрчлөлт хийнэ, хийхгүй гэх юм уу, цалин хасах, цомхотгол хийх гэхчлэн зөвхөн санаанууд их явлаа. Тэр нь хуульд нийцэж байгаа эсэх нь ч  бүрхэг. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад энэ бүтцээр явсан. Нэг нам гараад бүтцээ өөрчлөөд байх нь хаашаа юм. Тиймээс бодож үзэх юм их бий. Цалин хасна гэж хэсэг ярьсан. Хэний ч цалинг хасахад болж байна уу, болохгүй байна уу, яагаад хасах гэж байна гэсэн асуулт гарч ирнэ. Тиймээс энэ асуудлыг сайтар бодож хийх шаардлагатай.

 Хямралын энэ үед  цомхотгол хийх, цалин хасах асуудал байж болох­гүй гэж та үзэж байна уу?

Аль аль нь төсөвтэй холбогдуулж ярьж болохгүй асуудал.

Зардал хэмнэх өөр ямар боломжууд байна вэ?

Төрийн хэрэгцээнд байгаа машин техник, шатахуун, гар утасны зардал  байна. Том оврын автомашин, жийп төрийн албан хаагчдын хэрэгцээнд хэдэн мянгаараа байна гэх юм. Түүнийг цөөлж, заримыг нь дуудлага худалдаагаар борлуулах гэх мэтээр орлого олох талаас ажиллах цаг болсон. Хувь хүний халаас руу орж цалинтайноцолдохнь төрийн хувьд ичгүүртэй асуудал. Нөгөө талаас хуульд нийцэхгүй.

Тэгвэл орлого олох боломжийг та юу гэж харж байна

Гаднаас орж ирэх орлого, Оюутолгойгоос орж ирдэг ашиг зохих хэмжээгээр багасах төлөвтэй байна.Энэ нь манай улсын мэдлээс гадуур, гаднын улсуудын шийдэх асуудал юм. Үүнийг шийдэгдсэн цагт нь төсөвт тусгана уу гэхээс шийдээгүй байхад нь орлого орж ирнэ гэсэн байдлаар төсөвт тусгах нь буруу.

Оны сүүлчийн хоёр  сар хүрэхтэй, үгүйтэй хугацаанд орлого өснө гэсэн маягаар төсөвт тусгах гээд байх шиг байна. Энэ боломжтой юу?

-Орж ирэх орлогоо бодитойгоор тооцох хэрэгтэй. Буруу төлөвлөчихөөд нөгөөх нь тасардаг, эцэст нь төсөв алдагдал  ихтэй гардаг явдал цаашид үргэлжлээд байвал олон улсын хэмжээнд манай банкны салбар, улс орны нэр хүнд унах хандлага үүснэ. Иймээс төсвийг маш анхааралтай хэлэлцэж, хянаж үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *