Г.Туул: Эко хэрэглээг санхүүжүүлнэ

4-р сарын 25, 2018 8:36 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 69
30859807_1585495984881891_1064346873_n

Ц.МЯГМАРБАЯР

 Бизнес, хөгжилбулангийн энэ удаагийн зочноор Хасбанкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туулыг урьж ярилцлаа.

 Танай банк ямар чиглэлийн бизнесийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна вэ?

Эрчим хүчний хэмнэлт бий болгох, сэргээгдэх хүч нэвтрүүлэх тоног төхөөрөмж худалдан авах бизнест хөнгөлөлттэй зээл олгодог. Өөрөөр хэлбэл, Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад бүх төрлийн шатах түлшийг хэмнэж бага хэрэглэх ёстой. Бизнесийн хувьд цахилгаан эрчим хүч, дулааны хэрэглээгээ бууруулах, байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах зэрэг нь эрчим хүчний хэмнэлт болдог. Энэ нь агаарын бохирдол, цаашлаад  эдийн засаг, бизнесийн байгууллага чадваржуулахад чухал нөлөө үзүүлдэг.

 

Сүүлийн үед ногоон эдийн засаг бизнесийг дэм­жих тухай ярьдаг болсон. Ер нь хүлэмжийн хийг бууруулснаар тухайн биз­нест ямар ашигтай вэ?

Нэгдүгээрт, эрчим хүч цахилгааны зардлыг хэмнэнэ. Ингэснээр хө­­рөн­­гө оруулалтаа богино хугацаанд хэм­нэсэн зард­лаараа эргэж төлөх боломжтой. Тухайл­бал, бизнесийг хөгжүүлэхэд ажлын байрыг нэмэг­дүүлэх боломж бүрдэнэ.

Хэрэглэгчдийн хувьд?

Эрчим хүчний хэм­нэлттэй бүтээгдэхүү­нийг худалдан авч хэрэглэж байгаа хэрэглэгчдийн хувьд зардал хэмнэхээс гадна худалдан авч буй бүтээгдэхүүн нь банк­ны шаардлага хангасан цахилгаан бага хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд байдаг уч­раас хүчин чадал сай­тай. Өөрөөр хэл­бэл үйлд­вэрийн хүч чадал нэмэгдэж бүтээг­дэхүүний чанар сайжир­даг. Үүгээрээ борлуулалтын орлого нь нэмэгддэг. Манай банкны зүгээс одоогоор сэргээгдэх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийг санхүүжүүлж байгаа.

Хасбанк ногоон зээлийг олгосоор багагүй хугацаа өнгөрлөө. Зээлийн үр дүн ямар байна вэ?

Бид 2013 оноос  ногоон бизнесийг дэм­жих зорилгоор сан­хүү­жилт олгох хөтөлбөр хэрэг­­жүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 50 тэрбум орчим төгрөгийн зээлийн багцтай. Энэ хүрээнд нэг сая 40 мянган тонн хүлэмжийн хийг бууруулаад байна. Эрчим хүчийг хэмнэдэг тоног төхөөрөмж нь бусад эн­гийн тоног тоног төхөө­рөмжөөс илүү үнэтэй учраас  үнэтэй хөрөнгө оруулалт болдог.Тиймээс ногоон дэвшилтэт, тех­нологиудыг нэвт­рүүлэхэд санхүүжилтийн эх үүс­­вэрийг гадны банк санхүүгийн байгууллагаас биш, уур амьсгалын сангуудаас олох боломж бий. Тухайлбал, 2016 онд НҮБын Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын конвенцийн хүрээнд байгуулагдсанНогоон уур амьсгалын сан”-гаас манай банк үндэсний магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон. Өнгөрсөн онд тус сангаас 20 мянган ам.долларын санхүүжилт авсан. Ингэс­нээр хүлэмжийн хийг буу­руулах зээлийнхээ хүүг сарын 1.6 хувь байс­ныг 1.3 хувь болгож бууруулсан. Энэ бүхэн ногоон хөрөнгө оруулалт хийж буй бизнесийг сан­хүүжүүлэх ажлыг дэмжих хүрээнд хийгдсэн. Цаашид  оны сүүлчээр өрхүүдэд зориулсан хэрэг­лээний зээлийг гаргахаар төлөвлөж байна. Одоогоор эко автомашины зээлийг олгож эхэлсэн.Цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь шатахуун хөдөлгүүртэй автомашинаас баг түлш хэрэглэдэг болохыг 2015 онд хийсэн судалгаагаар тогтоосон. Үүний үндсэн дээр эко автомашиныг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн.

Ногоон санхүүжилт дээр гадны орны  хэчнээн хөрөнгө оруулагчтай хамтарч ажилладаг вэ?

Одоогоор бидний олгож байгаа зээлд гад­ны орны дөрвөн сан­хүүжүүлэгч байгуул­лага бий. “Уур амьсгалын сан”, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон хувийн нэг сан бий. Нийтдээ  60 сая ам.долларын санхүүжил­тээрХүлэмжийх хийг бууруулах бизнесийн зээл”-ийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна.

Бизнес эрхлэгч зээлд хамрагдахын тулд ямар шал­гуур хангах шаардлагатай  вэ?

Бизнесийн зээл хүсэхэд тавигддаг шаар­д­­лагуудтай ижил. Нэмэлт зүйл нь гэвэл эрчим хүчний хэмнэлт болон  хүлэмжийн хийг 20 ба түүнээс дээш хувиар хэмнэх буюу бууруул­­сан байх ёстой. Эцсийн хэрэглэгчийн тухайд хэмнэлт нь 15 хувь байхад хангалттай. Эдгээр шаардлагыг хан­­гаж буй эсэхийг батал­гаажуулахын тулд эрчим хүчний үнэлгээ хийдэг.

Тэгвэл малчдад зориул­сан ногоон зээл бий юу?

Нарны эрчим хүчний шинэ технологийн тус­ламжтайгаар өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Жилд 2500 цагийн нарны гэрлийг ашиглан эрчим хүч гарган авснаар гар утас болон телевизор зэрэг зүйлс өдөр тутмын хэрэглээ болждундаж орлоготой ямар ч хүн авах боломжтой байдаг. Тиймээс нарны эрчим хүчний эрэлт огцом өсч байна. Монголын Засгийн газар 2000 оноос малчин өрхийг цахилгаанжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд нүүдэлчин, малчин айл өрхийн 70 хувийг цахилгаантай болгосон. Зөөврийн нарны цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар хөргөгч, сүүний машин зэргийг ашиглаж байгаа нь тал нутгийн амьдралыг хөн­гөвчилж тав тухыг авч ирж байнаТухайлбал, хувиараа бизнес эрхэл­дэг Пүрэвдорж нь нар­ны цахилгаан үүс­гүүр, баттерей, болон цахил­гаан хэмнэлтийн төхөө­рөмжийн багцыг импортоор оруулж ирдэг. Энэ бизнесээ өргөжүүлэх санхүүжилтээ манай банк­ны эрчим хүчний зээлд хамрагдсан. Энэ мэтчилэн бүтээгдэхүүнд ногоон санхүүжилтийн зээлийг авч болно. Энэ хөтөлбөрийн  үр дүнд бид байгаль орчинд ээл­тэй бизнесийг дэмжих зээлийн хамрах хүрээг өргөжүүлж, шинэ гарцыг нээж түүндээ хүрч  ажил­лах боломжтой боллоо. Бидний ирээдүйн зорил­го бол байгаль орч­ны тогт­вортой хөгж­лийг дэмж­сэн том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх явдал. Ингэснээр манай улсын бизнесийн салбар ногоон эдийн засгийг хөхүүлэн дэмждэг, түү­нийг дагаад улс орны эдийн засаг тогтвортой байх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин