Г.Тэгшбүрэн: Өөрийгөө таньсан хүн, хүнээ дэмжсэн улс хөгждөг

10-р сарын 22, 2018 7:20 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 21
10-22-1

Т.БАТСАЙХАН

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа  урьж,  Монгол Улсын хөгжлийн  гарц,  боломжийн  талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэнг урьж  ярилцлаа.

ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ НЬ ХҮН ЮМ

-Хүний нөөцийн хүрээлэн маань сургалт, судалгаа, зөвлөгөө гэсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.  Хэдийгээр төрийн бус байгууллага ч гэлээ  Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж яваа.  Ер нь улс орны  хөгжлийн гол суурь нь хүн юм.

Бид хүнээ судалж, хөгжүүлэхгүйгээр урагш явахгүй.  Тийм учраас хөгжлөө урагшлуулж, аж амьдралаа дээшлүүлье гэвэл хүссэн хүсээгүй хүн гэдэг бодьгалтай  ажиллах л ёстой.  Би энэ салбарт 1996 оноос хойш зүтгэж байна.  Удирдлагын академид хүний нөөцийн чиглэлээрээ багшилж байв.  Үүнээс хойш Энэтхэгт улсад эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны ажлуудаа эхлүүлсэн.  22 жил энэ салбарыг судалж байна, одоо ч судалсан хэвээр.  Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг газарт хүний нөөцийн салбарынх нь захирлаар мөн ажилласан.  Багш хүн академик мэдлэг өндөртэй байдаг бол энэ мэдлэгээ арилжааны банкинд удирдах албан тушаалд очсноор амьдрал дээр  хэрэгжүүлэх болсон.    Хүний нөөцтэй холбоотой судалгаа, шинжилгээнд тулгуурлан энэ хоёр банкинд хүний нөөцийн шинэ үеийг бий болгож чадсан гэж боддог. Үүний дараа 2010 онд Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээ байгуулж байлаа.  Ер нь ТББ байгуулснаар нийгэмд үр өгөөжөө өгнө гэж тооцоолсон.  Яг үүгээрээ л болсон.  Олон нийтэд үйлчилдэг хүний нөөцийн мэргэжлийн байгууллага манай улсад байхгүй байсан.   Тэр үед бизнесийн байгууллагууд маш олноор төрөн гарч байлаа.  Тэдэнд юу чухал вэ гэхээр хүн  чухал байлаа.  Тэдний амжилтын нэг илэрхийлэл нь хүний нөөц дээр суурилсан чадамжийн асуудал байдаг.  Олон байгууллагад зөв  хүнийг нь олж өгөх, тухайн хүнийг хэрхэн зөв албан тушаал дээр тавих вэ гэдэгт заавар зөвлөгөө өгсөн. Энэ нь тухайн цаг үед нэн тулгамдсан асуудлын нэг байсан.

18-38 НАСНЫХАН ИХЭНХ БАЙГУУЛЛАГАД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

БЛИЦ

Гэндэнгийн ТЭГШБҮРЭН

Боловсрол:

-1996 он Удирдлагын Хөгжлийн Институт, Удирдахуйн ухааны магистр;

-2000 он Индрапраста их сургууль, Хүний нөөцийн удирдлагын доктор, Энэтхэг Улс;

-2010 он Ранчигийн их сургуулийн Синха институтийн профессор, Энэтхэг улс.

Ажлын туршлага:

-Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, зөвлөх багш.

Худалдаа Хөгжлийн банк, “Голомт” банк, “Скайтел” групп, “Блью Мон” групп зэрэг корпорациудын хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн. Монгол удирдагчдыг хөгжүүлэх “Топ менежер”, “Бест менежер”, “З” хөтөлбөрийг санаачлан боловсруулан хэрэгжүүлсэн туршлагатай.

-Зөв хүнийг зөв ажлын байранд нь тавих гэдэг нь өөрөө гарч байгаа бүхий л асуудлын учир зангилаа байдаг.  Одоо бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь 1980-2000 оныхон  байна.  18-38 насны хүмүүс ихэнх байгууллагад гол үүрэг гүйцэтгэж байна.  Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ хүмүүсийн онцлогт нь тохируулсан хүний нөөцийн бодлого явах ёстой.  Удирдлагын арга барил тэнд тохирсон байх ёстой. Тэр цагт байгууллага амжилттай ажиллана гэсэн үг л дээ.   Энэ үеийнхэн маань амбиц өндөртэй, сурах чин хүсэлтэй , дасан зохицох чадвар сайн, бэлэн байдлын  зэрэг өндөртэй, ажлын уян хатан загварыг хүсдэг, удирдлагын байнгын урам дэм хэрэгтэй.  Ер нь шинэ үеийнхнийг удирдаж байгаа хүн урам дэмийг сайн өгөх хэрэгтэй. Нэг зүйл хийгээд  ирэхээр нь сайн байна, чамаас ийм зүйл хүлээж байсан, чамд найдаж байсан гэсэн дэм хэрэгтэй.  Гэтэл дарга нар үүн дээр алддаг.  Өөрөө л ухаантай, өөрийнх нь  л зөв  мэтээр харьцдаг. Энэ хандлага шинэ үеийнхэнд ерөөс тохирохгүй юм.  Хэрэв энэ үеийнхнийг дуртай ажлын байранд нь зөв үед нь тавьж чадах л юм бол маш бүтээлч, мэдрэмжтэй хүмүүс байна. Мөн энэ үеийнхний хандлага судалгаагаар амьдралынхаа  туршид таван байгууллагад ажиллана гэж гарсан.  Хүсээд байгаа зүйл нь биш л байвал өөр газар руу явчихдаг.  Түүнийгээ баларлаа гэж боддоггүй.  Байнгын эрэлхийлэлд байдаг учраас ажлын байраа солих нь асуудал биш.  Зарим байгууллагын удирдлага олон байгууллага сольсон гэж хараад тогтворгүй гээд авах дургүй байдаг.   Яг үнэндээ дарга нар өөрөөсөө алдаагаа хайдаггүй.   Энэ хүнийг яаж тогтоох вэ, юу хүсээд байна вэ гэдгийг мэдэрдэггүйд л хамаг асуудал байгаа.

БИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ӨӨРИЙГӨӨ ТАНИХ УХААНД СУРАЛЦМААР БАЙНА

-Би Энэтхэг улсад энэ чиглэлээр суралцсан. Делигийн төвд хүний хүчин зүйл, хүн гэх бодьгалыг судалдаг маш том институци байдаг.   Тэр лабораториас сурч мэдсэн зүйл маань өнөөдөр энэ салбарт оршин тогтноход маш том тулгуур болж байна.  Сүүлийн үед монгол хүний онцлогийг их судаллаа. Монгол хүнд зориулсан удирдах арга барил, бизнесийн байгууллагын хүний нөөцийн бодлого загвар ямар байх вэ, яаж хувьсан өөрчлөгдөж байна вэ гэдгийг судалсаар байна. Нэлээд ахиц дэвшил гарсан. Бид хамгийн түрүүнд өөрийгөө таних тэр ухаанд суралцмаар байна.  Дарга, нэгэн байгууллагын мэргэжилтэн байлаа ч хөгжин дэвшихийн эхний алхам нь өөрийгөө таних юм.   Ноён хутагт Данзанравжаагийн “Өөрийгөө  таньсан хүнд амьдрал юуны даваа вэ” гэсэн үг байдаг.   Үүнийг ойлгохгүйгээр хүн хөгждөггүй юм.  Монголын үүх түүх, яс үндэс, уламжлал, удам угсаанаасаа эхлээд энэ бие, танин мэдэхгүйгээ ойлгох  нь хүний хөгжил юм.   Монгол хүний хамгийн эхлээд хөгжих алхам бол энэ юм. Үүний дараа амьдралд ямар ч даваа гүвээ таарна түүнийг даваад л алхаад байна.   Өөрийгөө таньсан хүн хамгийн сайн чаддаг ажил дээрээ ч очдог.  Ер нь энэ талаараа хүний нөөцтэйгөө элэн далангүй ярилцаж чаддаг болно.  Би ийм ажил сайн хийдэг, ийм зүйлд  дуртай, багаасаа энэ орчинд өссөн, аав ээж маань ийм хүмүүс байсан гээд шууд хэлж чадах тийм л бие хүн болж чадсан байдаг.   Тэгэхээр өнөөдөр манайхан залуучууд нь ч өөрийгөө таньж мэдээгүй, зарим нь мэргэжлээ хүртэл буруу сонгочихоод яваад байдаг.   Үүнээс болоод хүний хөгжлийн асуудал сөрөг дүнтэй гарах нь бий.  Хүний хөгжил гажуудалтай байвал байгууллагын ажил явахгүй.  Байгууллага маань амжилттай байх нь улсын хөгжлийн нэг үзүүлэлт болдог.

ЗӨВ ТӨЛӨВШИЛ БОЛ ХАМГИЙН ТОМ БОЛОВСРОЛ

 -Монгол хүний дараагийн нэг анхаарах зүйл нь бид боловсрол гэдгийг арай өөр утгаар ойлгодог. Их, дээд сургууль  төгссөн гэрчилгээ, дипломоор тодорхойлох нь өрөөсгөл юм.  Хамгийн том боловсрол бол зөв төлөвшил.  Тэгэхээр би монгол залуучууддаа өөрийгөө тань, тэгээд зөв төлөвшилтэй бай гэж захимаар байна.  Хүний нөөцийн бодлогыг төлөвлөхдөө ч хүний төлөвшлийг хардаг.  Энэ нь эерэг зөв хандлага, хүндэтгэлтэй харилцаа, үнэнч шударга зан гурав юм.  Үүний дараа та дуртай ажлаа олох хэрэгтэй.  Дуртай ажлаа олсон хүн ядарч зүдэхээ ч мэддэггүй. Амжилтад хүрэхэд дуртай ажил л байхад болдог гэсэн үг ч бий.   Мөн би монгол хүн гэсэн удам угсаагаа залуучууд маань их ойлгомоор байна.  Энэ нь эх орон гэж цээжээ дэлдэхээс их өөр ойлголт.  Өөрийн генээ ойлгочихвол дотооддоо агуу тэнгэрлэг оршиж чаддаг. Сэтгэлийн хүчийг тэндээс бий болгох ёстой гэдгийг хэлээд байгаа юм.

УЛААНБААТАРТ Л АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ БИШ

– Би  гадаадад ажиллаж байгаа монгол иргэдийн асуудлыг арай өөр өнцгөөс хардаг. Бид хүний нөөцөө алдаагүй, харин хүний нөөцийн бодлого маань муу байна.  Бид муу учраас хүмүүсээ булаалгачихаж байна.  Гэхдээ энэ нь Монгол Улсын хувьд асуудал биш. Манай мэргэжилтнүүд өндөр хөгжилтэй оронд ажиллаж байна гэдэг эргээд улам хөгжөөд эх орондоо ирнэ.  Монгол хүн эх орондоо эргээд ирэх нь л тодорхой.  Энэ бол цаг хугацааны л асуудал.  Өнөөдөр  дэлхий  глобалчлагдсан. Улаанбаатарт л  ажилласан нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад байгаа асуудал биш шүү дээ. Хаа байсан АНУ-д ажиллаж байгаа хүн эх орноо бодож л байдаг.  Тэгэхээр би хүний нөөцөө алдаж байна гэж хардаггүй.  Харин ч монгол хүн хөгжиж байна, аль ч улс оронд очсон ажиллах чадвартайгаа харуулж байна.

ХӨГЖЛИЙН ГАРЦ НЬ МОНГОЛ ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ  Л ЮМ  ШҮҮ ДЭЭ

– Манай улсад 2000  оны эхээс хүний нөөцийн салбар хөгжиж байна. 2010 он гэхэд  салбарынхан хоорондоо алдаа оноогоо ярилцаж, цаашид хэрхэн хөгжихөө тооцоолдог болов.  Улсын хэмжээнд хүний нөөцийн ажилтны өдөртэй болсон.  Жил бүрийн аравдугаар сарын 15-нд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан.  Бид дэлхий дахины хүний нөөцийн хөгжил, концепцоос хоцроогүй яваа. Шинэ тренд, чиг хандлагуудыг ойлгож мэдэрч, мэдлэг мэдээллээ зузаатгаж явна.  Жишээлбэл, Форбесын тренд, Америкийн тренд гээд шинэ тренд болгоныг мэргэжлийн хэмжээнд судалж, хамтрагч байгууллага, хүний нөөцийн ажилтнууддаа хэлж, сургалт явуулж байдаг.  Салбар маань одоо л эрийн цээнд хүрч байна.  Одоо хүний нөөц хөгжлийн тулгуур гэдгийг ойлгосон юм чинь замаа засаад зөв арга  барилаар ажиллаад явах хэрэгтэй.  Төрийн бодлогодоо суурилж хөгжих нь  чухал байна.   Тэгвэл улсын хөгжил ойрхон байна.   Яг үнэндээ олон уурхай ухаад улс орон хөгжихгүй, олон оюунтай, зөв “толгойгоор” л хөгжих юм.  Хүний нөөцийн төлөвлөлтийг салбар бүрт сайн хиймээр байна.   Ажил нь зөв хуваарилалттай, уялдаатай, эв эеийг сахисан баг амжилтад хүрдэг. “Ганц мод гал болдоггүй” гэсэн үг ч бий.    Хүмүүс нь ажилдаа дуртай, дуртай ажлаа хүн, сэтгэлээсээ зүтгэж хийдэг.  Тэр нь үр дүнд хүрдэг.  Ийм л энгийн логик эх орныг авч явна. Хүн болгон өөрийгөө таниад, тэдний мэдлэг чадварыг зөв хуваарилж  чадах юм бол манай улс 10 жилийн дотор л өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлж чадна.   Монголын улсын хөгжлийн гарц нь Монгол хүнээ хөгжүүлэх  л юм  шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 10 Сэтгэгдэл

yeezy shoes
2018 оны 10-р сарын 25

Thank you a lot for providing individuals with an extraordinarily spectacular chance to read in detail from here. It really is so terrific and jam-packed with fun for me and my office fellow workers to visit the blog not less than thrice in one week to study the new stuff you have. And lastly, I am usually motivated considering the breathtaking tips and hints served by you. Selected two ideas in this posting are in fact the most effective I’ve ever had.
yeezy shoes http://onj.me/yzyorg

yeezy
2018 оны 10-р сарын 26

A lot of thanks for each of your effort on this web site. My mom takes pleasure in getting into research and it is obvious why. All of us learn all regarding the powerful manner you deliver both interesting and useful suggestions by means of the web site and even attract participation from some others on that subject matter and our favorite princess is without a doubt understanding so much. Take advantage of the remaining portion of the year. You have been conducting a glorious job.
yeezy http://www.yeezy500.us

moncler jackets
2018 оны 10-р сарын 27

My wife and i got now excited that Raymond could round up his basic research because of the precious recommendations he received from your own web pages. It’s not at all simplistic to just continually be giving freely tricks that a number of people may have been trying to sell. We really already know we need the writer to thank for this. Most of the illustrations you have made, the simple website navigation, the friendships you will help engender – it’s got mostly overwhelming, and it’s aiding our son and our family understand that concept is satisfying, which is certainly really vital. Thank you for all the pieces!
moncler jackets http://www.monclerjacket.net

yeezy
2018 оны 10-р сарын 27

I enjoy you because of all of your hard work on this web page. My mother delights in participating in internet research and it’s simple to grasp why. All of us notice all regarding the compelling tactic you present valuable techniques by means of your website and as well inspire participation from others on the situation then our own girl is certainly studying a lot of things. Have fun with the rest of the new year. You’re conducting a remarkable job.
yeezy http://www.adidasyeezys.us.com

yeezy boost 350 v2
2018 оны 10-р сарын 29

I intended to write you one very little word just to give many thanks over again for your personal stunning techniques you’ve shown at this time. It’s so strangely generous of you giving easily just what a lot of folks might have made available as an ebook to make some cash for themselves, especially considering that you could have tried it if you ever wanted. These tips also worked to be a easy way to comprehend the rest have the same interest like my very own to see somewhat more pertaining to this issue. I know there are many more fun sessions up front for folks who take a look at your blog.
yeezy boost 350 v2 http://www.yeezy-boost350.us.com

Adidas NMD x White Mountaineering Trail Black
2018 оны 10-р сарын 30

My husband and i felt so thankful that Jordan managed to deal with his homework from the ideas he discovered from your very own site. It is now and again perplexing just to be freely giving things that many most people may have been trying to sell. We really already know we need the writer to be grateful to for that. The most important illustrations you made, the straightforward blog navigation, the relationships you can aid to promote – it’s everything awesome, and it’s really letting our son in addition to our family feel that the subject matter is cool, and that’s incredibly pressing. Many thanks for everything!
Adidas NMD x White Mountaineering Trail Black http://www.adidas-nmds.us.com/adidas-nmd-x-white-mountaineering-trail-black-p-655.html

timberland shoes
2018 оны 10-р сарын 31

I am also writing to let you be aware of of the perfect discovery my friend’s daughter had checking your web page. She realized numerous things, including how it is like to possess an excellent coaching spirit to make other individuals very easily fully grasp certain specialized issues. You truly surpassed visitors’ expectations. I appreciate you for distributing such good, dependable, explanatory and in addition easy tips on this topic to Mary.
timberland shoes http://www.outlettimberland.us.org

nike flyknit
2018 оны 11-р сарын 2

I precisely desired to say thanks again. I do not know the things I could possibly have tried without the entire advice shared by you relating to that concern. Certainly was the troublesome case in my position, however , finding out the very specialised approach you treated that made me to leap over delight. I’m just happy for your advice and then expect you realize what a powerful job you have been undertaking teaching many people thru a site. Probably you’ve never encountered all of us.
nike flyknit http://www.nikeflyknit.us.com

asics shoes
2018 оны 11-р сарын 4

I have to voice my appreciation for your generosity supporting men and women that need help with the concept. Your special commitment to getting the message all-around has been astonishingly important and have usually helped guys like me to achieve their desired goals. The useful hints and tips can mean a great deal a person like me and even further to my mates. Many thanks; from all of us.
asics shoes http://www.asicsgelkayano.us.com

russell westbrook shoes
2018 оны 11-р сарын 5

My spouse and i were quite fulfilled when Jordan managed to deal with his inquiry through the ideas he made through your blog. It is now and again perplexing to just always be giving for free solutions which many people may have been making money from. We really take into account we’ve got the writer to thank because of that. The main explanations you have made, the easy website menu, the friendships you will assist to foster – it’s many powerful, and it’s aiding our son and the family recognize that that issue is entertaining, which is certainly incredibly vital. Thank you for all!
russell westbrook shoes http://www.russellwestbrookshoes.us.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *