Г.Оюунцацрал: Оюутны цагийн ажлын хөлс дунджаар 2000 төгрөг байна

6-р сарын 6, 2018 3:11 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 70
48828-f9805a40-433e-11e5-871e-1f2aaf8a9efa-550x300

Б.Сарангэрэл

Их дээд сургуулиудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулж оюутан сурагчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн биржийн гүйцэтгэх захирал Г.Оюунцацралаас тодрууллаа.

-Зуны амралт эхэлснээр оюутан сурагчийн ажил хийх сонирхол нэмэгддэг. Танайх өдөрт хичнээн оюутан ажилд зуучладаг вэ?

-Манай байгууллага оюутан залуус гэлтгүй бүхий л насны хүмүүсийг цагийн болон байнгын ажилд зуучилж сургалт судалгаа явуулдаг. Долоо хоногт 100-150 хүнийг ажлын байрт зуучилдаг гэж хэлж болно. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор оюутнуудын цагийн ажил хийх эрэлт нэмэгдсэн. Мөн ажил олгогч байгууллагуудаас барилга, зам болон аялал жуулчлалын баазад байрлаж ажиллах зөөгч, үйлчлэгч, угаагч зэрэг ажлын санал ирж байна.   Мөн борлуулалт,судалгааны ажилтан, зөөгч зэрэг 30-50 тогтмол ажлын байр манайд байна.

-Цагийн болон тогтмол ажилтай болохын тулд оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Ажил хийх сонирхолтой оюутнууд манай төвд өөрийн биеэр бүртгүүлж анкет бөглөхөд болно. Мөн их дээд сургуулиа төгссөн залуус  туршлагагүйгээс болоод ажилд орж чадахгүй тохиолдол  байдаг учраас бид залуучуудын хөдөлмөрийн түүхийг бүтээх зорилгоор цагийн ажилтны дэвтэр гаргасан. Тухайлбал сайн ажилласан бол таван оноо авч дэвтэртээ бичүүлснээр дараагийн ажилд зуучлагдахад хялбар болно гэсэн үг.

-Оюутны цагийн ажлын хөлсийг хаанаас тогтоодог вэ. Мөн ажил олгогч байгууллагуудад танайхаас ямар  шаардлага тавьж байна?

-Цагийн ажлын дундаж хөлс 2000 төгрөг байдаг. Гэхдээ тухайн байгууллагаас хамаараад өөр байна. Залуучуудын Хөдөлмөрийн биржээс ажил олгогч байгууллагуудтай гэрээ байгуулж цаг хугацаанд нь цалингаа өгч байна уу, хөдөлмөрийн аюулгүй орчинг хангаж чадаж байна уу гэх мэт асуудалд анхаардаг. Сайт, фейсбүүкээр ажилд зуучлагдах хөдөлмөрийн биржээр зуучлагдах хоорондоо ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

 Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *