Г.Нямдаваа: Цөлжилт нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохисгүй ашиглаж байгаатай холбоотой

8-р сарын 24, 2015 1:18 pm Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 242
Nyamdavaa pic

БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай ярилцлаа.

-Байгаль орчны төлөв байдлын тайлан ямар ач холбогдолтой бичиг баримт вэ.  Энэ  тайланг гаргасны ач холбогдол юу вэ?

Байгаль орчны төлөв байдлын тайлан нь байгаль орчны талаар төрийн  бодлого боловсруулах, шийдвэр гаргахад суурь эх мэдээлэл, баримт болгох, байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийн чиг хандлага, төлөвийг дүгнэх,  үнэлгээ өгөх, байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдал болон экологийн аюулгүй байдлыг хангах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох, төлөвлөлт, хариу арга хэмжээний тулгуур мэдээллээр хангах зэрэг үндсэн зорилготой чухал баримт болдог.  Байгаль орчны төлөв байдлын тайланг  хоёр жил тутам боловсруулж, БОХХАА-н байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байхаар заасан. Үүний дагуу “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайлан”-г боловсруулж, албан ажлын хэрэгцээнд зориулан эмхтгэл болгон хэвлүүлсэн байгаа.Энэ удаагийн төлөв байдлын тайланд 2013, 2014 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзэхийн зэрэгцээ боломжтой зарим үзүүлэлтээр олон жилийн мэдээг эрдэмтдийн зөвлөмжид тулгуурлан боловсруулж, дүгнэлт гаргасан.

-Төлөв байдлын тайлангаар байгаль орчинд гарч байгаа өөрчлөлтүүдэд ямар дүгнэлт хийсэн бэ. Эдгээрийн  шалтгаан нь юу байна?

-Төлөв байдлын тайлан уур амьсгал, цаг уур, гадаргын болон гүний ус, хөрс, ургамал, амьтан гэх мэт байгалийн бүх нөхцөл нөөцийг багтаадаг. Эдгээрийн дотроос голлох үүрэгтэй нь уур амьсгал, цаг уурын үзүүлэлтюм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарлын үйл явц харьцангуй эрчимтэй үргэлжилж, 1940-2014 оны хүртэлх 75 жилийн хугацаанд  газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, жилд орох хур тунадасны хэмжээ долоо орчим хувиар  буурсан байна. Нутгийн төв болон баруун бүс нутгаар  эрчимтэй дулаарах хандлагаажиглагдсан. Жилд орох хур тунадасны хэмжээ дунджаар долоо  орчим хувиар буурч, мөстөл, мөсөн голын хайлалт сүүлийн 10 жилд хамгийн их хэмжээнд хүрсэн. Жишээ болгож  сүүлийн хоёр жилийн цаг агаарын өөрчлөлтийн явцаас сонирхуулахад өнгөрсөн онд агаарын хамгийн их температур Өмнөговь аймгийн Ханбогдод  долдугаар сарын 17-нд +41.4, Дорноговь аймгийн Сайншандад  мөн сарын 30-нд +41 хэм хүрсэн. Харин агаарын хамгийн бага температур тухайн жилд Завхан аймгийн Цэцэн-Уулд  хоёрдугаар  сарын 3-нд 47.2 хэм,  Отгонд суманд  -46.7 хэмд хүрсэн. Хур тунадасны хувьд  өнгөрсөн онд Дорнод аймгийн Баян-Уулд 411.5 мм, Архангайн Эрдэнэмандалд 408.2 мм хур тунадас орсон нь тухайн жилдээ хамгийн их хуртай газар болсон.

-Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж байгалийн аюултай үзэгдэлийн  давтамж нэмэгдэх болсон гэж судлаачид хэлэх болсон.  Уур амьсгалын өөрчлөлтөөс болж гарах гамшигт үзэгдэл нэмэгдсэн талаарх  тоон баримтаас сонирхуулахгүй юу?

Сүүлийн жилүүдэд  байгалийн аюултай үзэгдэлийн давтамж нэмэгдэх болсон нь гарцаагүй үнэн. Тухайлбал,  сүүлийн 25 жилийн үзүүлэлтээс харахад 1991-1993 онд 12-16 удаа аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон байхад 2012-2014 онд 85-123 болж, хоёрхон жилийн дотор 10 дахин нэмэгдсэн. Тохиолдож байгаа аюултай болон гамшигт үзэгдлүүдийн ихэнхи  буюу 24 хувийг нь хүчтэй салхи шуурга эзэлж байгаа бол  ширүүн аадар бороо 21, уруйн үер болон аянга цахилгааны үзэгдэл 13 хувийг эзэлж байна. Жишээ нь, 2013 оны долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол, өнгөрсөн оны мөн долдугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт өргөнөөрөө 300-400 метр, уртаараа 10 км орчим нутгийг хамарсан  догшин хуй салхи, ширүүн аадар бороо,  зургаан см орчим голчтой том мөндөр орсон. Энэ хар салхины үеэр нэг  хүн амь  насаа алдаж, 413 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан. Хүчтэй салхи, шуурганаас гадна ус, үерээс шалтгаалсан хохирол багагүй гарч байна. Усны үер л гэхэд өнгөрсөн онд 18 аймгийн 52 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 89 удаа тохиолдож, 100 хүний амь нас эрсэдсэн. Үүний 14 нь хүүхэд, 86 нь насанд  хүрэгсэд байсан.  Мөс цөмөрсний улмаас л гэхэд 4-38 насны гурван  иргэн амь насаа алдсан.

-Цаашид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн түрүүнд анхаарах асуудал нь юу байна вэ? 

-Хамгийн эхлээд аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх, болзошгүй аюулаас хамгаалах, гарз хохирол багатай байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй. Энд  нэгэн тоон баримтыг өгүүлэхэд сүүлийн 12 жилд  ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь эрсдэж, 24.5 сая мал хоргодон, 564 тэрбум 191 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан байна.  Амь насаа алдсан хүмүүсийн  41.2 хувь  нь хүчтэй салхи шуурганы улмаас, 22.4  нь ширүүн аадар бороо, уруйн үерээс болж эндсэн.

-Олон улсад  шар шороо шуурга буюу түйрэн хэмээн нэр сонсогдох болсон.Цаг агаарын өөрчлөлтийн улмаас гарч байнаа энэ байгалийн үзэгдэл манай улсад гарч байна уу?

-Манай улсад шороон шуургаар шуурах давтамж  ихэссэн шүү дээ. Тоосны багажийн хэмжилтээр 2013 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэг шоо метр агаар дахь тоосны агууламж Номгон сум орчимд 3633 микрограмм хүрсэн нь ердийн үеийнхээс 70 дахин ихэссэн төдийгүй  Дорноговийн Замын-Үүдэд байрлуулсан лидарын хэмжилтээр тоос газрын гадаргаас дээш 2.5 км өндөрт тархаж, агаарын урсгалаар зүүн, зүүн өмнө зүгт шилжин зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан байна. Энэ шуурга, тоосыг түйрэн гэж нэрлэх болсон. Үүнд говийн бүс нутгийн хөрс ихээхэн эмзэг, салхины нөлөөнд автагдан хийсэх нь амархан, нөгөө талаас томоохон уул уурхайн олборлолт, тээврийн автомашинууд нь бэлчээр нутгийг талхлан хөрс, ургамлын бүрхэвчийг талхалж байгаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. 1960 оноос хойш 2014 оны байдлаар бараг гурав  дахин ихэссэн гэж хэлж болно. Харин 2013-2014 онд шороон шуурганы давтагдал бага зэрэг буурсан нь зундаа хур бороо  ихтэй, өвөл нь цас ахиу орж, хавартаа хөрс харьцангуй чийгтэй байсантай холбоотой. Түүнчлэн хүчтэй салхи үүсэх агаар мандлын хүчин зүйлийн нөлөө ч бага байсан нь нөлөөлсөн.

-Байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг үзүүлэх гол үзүүлэлтүүдийн нэг нь цөлжилт. Манай улсад цөлжилтийн өнөөгийн байдал ямар төвшинд байна вэ?

-Цөлжилт бол манай орон төдийгүй дэлхийн байгалийн төлөв байдлын өөрчлөлтийг үзүүлэх чухал үзүүлэлт. Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан “Монгол Улсын цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т тусгасны дагуу үндэсний хэмжээний үнэлгээ, зураглалын ажлыг таван жил тутамд гаргаж, Засгийн газарт тайлагнах болсон. Энэ зорилтын хүрээнд 2011онд дөрөв дэхь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээг хийсэн. Монгол орны цөлжилтийн судалгааг 1990, 2000, 2007 болон 2011 онд хийсэн үр дүнгээс харахад байгалийн хүчин зүйл  болон хүний үйл ажиллагаатай холбоотой цөлжилтийн үйл явц нэмэгдэх хандлагатай байна. 2010 оны байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь  нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн  гэж гарсан. Үүний 35,3  хувь нь сул, 25,9  дунд, 6,7  нь хүчтэй, 9,9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Цөлжилтийн үйл явц нь газар нутаг, цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөх олон янзын хүчин зүйлээр тодорхойлогддог. Энд хүн амын өсөлт, нийгэм, эдийн засаг болон  улс төрийн олон улсын худалдааны зэрэг дам хүчин зүйлс, газар ашиглалтын хэлбэр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шууд хүчин зүйлс багтана. Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохисгүй ашиглаж байгаатай салшгүй холбоотой гэж хэлж болно. Өнөөгийн байдлаар говь хээрийн бүсийн нийт 145 сумдын төв, суурин газар  тодорхой хэмжээнд доройтож элсний нүүдэлд өртсөн нь орон нутгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Жаргалан, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өргөн, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Наран сумдын нутаг цөлжилт, элсний нүүдэлд  илүү өртөж байна.

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2008 оныг 1995-1997 онтой харьцуулахад 124,8 сая га бэлчээрийн газрын долоон  хувь нь нэн хүчтэй талхагдалталд  өртсөн бол 63 хувь нь хүчтэй талхлагдсан гэх дүгнэлт гарсан. Энэ нь нийт бэлчээрийн газрын 70 хувь нь талхлагдалд тодорхой байдлаар орсон болохыг харуулж байгаа юм.

 

-Цөлжилтөөс болж байгаль орчинд учирч байгаа сөрөг нөлөөлөл асар их. Гол, мөрөн ширгэх гэх мэт. Сүүлд хийсэн усны тооллогын судалгаанаас сонирхуулахгүй юу?

-2013 онд нийт 6,131 гол, горхи тоологдсоноос 5,737 нь устай,  өнгөрсөн онд 5,800 гол, горхи тоологдсоны 5,413 нь устай байсан байна. Харин булаг шандны хувьд 2013 онд нийт 11,061 тоологдсоноос  10,052 устай, өнгөрсөн онд 11,061 булаг шанд тоологдсоны  9,718 нь устай гэж судалгаагаар гарсан.

Эндээс харахад  2011 оны улсын усны тоо бүртгэлийн дүнгээс буурсан мэт байгаа боловч 2012 онд шинэчлэн найруулсан Усны тухай хуулиар усны тоо бүртгэлийг зохион байгуулах чиг үүрэг Усны сав газрын захиргаадад шилжсэн, дүн мэдээнд хамрагдаж буй цаг хугацаа нь сав газрын захиргаад шинээр байгуулагдсан 2013, 2014 онуудтай давхацсаны улмаас зарим нутаг дэвсгэрт усны тоо бүртгэлийн ажил бүрэнхийгдээгүй зэрэгтэй холбоотой. Нийт нутаг дэвсгэрт орсон хур тунадасны хэмжээ нэмэгдэж, гадаргын усны нөөц олон жилийн дунджаас 4.3 хувиар өсч, гол, горхи, булаг шанд сэргэж, тоо нь урьдчилсан байдлаар нэмэгдсэн мэдээтэй байна. Жишээ нь, Туул голын сав газарт 2013 онд явуулсан усны тоо бүртгэлийн дүн мэдээг 2011 оныхтой харьцуулж үзэхэд 278 тоологдож байсан гол горхи 288, булаг шанд 411 байсан бол 444,  16 байсан рашаан 36, нуур тойром 92 байсан бол 95 болж нэмэгдсэн байх жишээтэй.  Томоохон нууруудын усны түвшин 1996-2011 он хүртэл буурах явцтай байсан. Харин 2013, 2014 онд Хөвсгөл, Хар-Ус зэрэг их нууруудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу, Увс нуурынх дунджийн орчим байна. Тэрхийн Цагаан нуурын усны түвшин олон жилийн дунджийн орчим ба түүнээс зургаан  см бага, хээрийн бүсийн Өгий нуурынх олон жилийн дунджийн орчимд, Буйр нуурынх олон жилийн дунджаас 91 см их байгаа бол бусад томоохон нууруудын түвшин төдийлөн нэмэгдээгүй. Ялимгүй  буурсан байна.

 

-Цаг агаарын өөрчлөлтөөс болж гарч байгаа байгалийн үзэгдлүүдийг сааруулах чиглэлээр  цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Салбарын яам байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүйгээр аривч гамтай, үр өгөөжтэй ашиглах, боломжтойг нь нөхөн сэргээх бодлогыг шинэ шатанд гаргахаар 2015 оны ажлыг төлөвлөн тодорхой зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, томоохон хот, суурин газрын  агаар, хөрс, усны бохирдлыг хязгаарлан зогсоож, түүний төвшинийг дэс дараатайгаар бууруулах уламжлалт үйл ажиллагааг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах  цогц арга хэмжээг холбогдох яам, агентлаг, орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн аливаа үйлдвэрлэл, үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй орчин үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, байгаль орчин, байгалийн нөөцөд учруулсан хохирлыг тооцож, доройтсон газар нутаг, орчноо нөхөн сэргээх хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх ажлыг баримтлах бодлогынхоо гол чиглэлээ болгон ажиллах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Байгаль орчны төлөв байдлын өөрчлөлт нь орон зай, урт удаан хугацаанд, байгалийн иж бүрдлүүдийн нарийн уялдаа холбоонд явагддаг. Иймд хоёр  жил тутам байгалийн голлох бүрдлүүд, үзэгдэл тус бүрээр авч дүгнэлт хийж байгаа нь төлөв байдлын мөн чанар, учир шалтгааныг бүрэн тайлбарлахад хангалтгүй учир тусгайлан төсөл хэрэгжүүлж, олон жилийн динамик өөрчлөлтийг судалгаа, шинжилгээний үр дүнд нарийвчлан судалж, зүй тогтлыг илрүүлэн дүгнэлт хийх шаардлагатай байгаа юм. Мөн энэ чиглэлээр судалгааны богино хугацааны төсөл хэрэгжүүлэн танилцуулахаар ажиллаж байна.

Нийт: 21 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Comprar Cialis En Farmacias De Madrid Order Cialis Tablets Durer Plus Longtemps Pendant Les Rapports Sexuels Naturellement

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Viagra Cialis Levitra Prezzi viagra Keflex For Herpes

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Buy One Live Pharmicy cialis Buy Prednisolone Eu

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Levitra On Line Sale online pharmacy Side Effects Of Amoxil

Kelgrorge
2017 оны 8-р сарын 2

Dosage Cephalexin Bladder Infection generic cialis Cytotec Temps

MiguBamb
2017 оны 9-р сарын 27

Kamagra Donne cialis Ou Trouver Du Tadalis Sx Pas Cher Donde Comprar Cialis Farmacia

MiguBamb
2017 оны 10-р сарын 1

Can U Get Cialis On Line cialis Cialis Precio Sin Receta

MiguBamb
2017 оны 10-р сарын 5

Cheap Tretinoin Without Prescription Cialis Mg 5 Prezzo levitra 40 mg generic Buy Generic Viagra Australia Clobetasol Vitiligo Usa Medicine Online With Free Shipping

MiguBamb
2017 оны 10-р сарын 8

Cheap Retin A viagra online prescription Propecia De Dolor Testicular Brand Viagra Free Shpping

MiguBamb
2017 оны 10-р сарын 11

Prezzo Di Cialis Zithromax Picture viagra Cheap Suhagra Pharmacie Cialis Tadalafil Cialis Se Puede Comprar

MiguBamb
2017 оны 10-р сарын 13

Furosemide Mexico Finasteride Discount viagra Discount Isotretinoin Best Buy No Prescription Needed Store Nebraska Get Secure Dutasteride Internet Ups Free Shipping For Sale Bentyl Dibent

MiguBamb
2017 оны 10-р сарын 16

Citalopram Without Prescription Levitra Suisse buy viagra online Viagra Farmacia Acquisto

JimmiNi
2017 оны 10-р сарын 22
MiguBamb
2017 оны 10-р сарын 25

Kaufen Cialis Generika levitra plus Best Cialis Online

MiguBamb
2017 оны 10-р сарын 29

Sildenafil Acheter 50 Mg generic viagra Cialis Super Activ Cialis En Asturias Cialis Potenzmittel Rezeptfrei Im Internet Bestellen

MiguBamb
2017 оны 10-р сарын 30

Comprar Levitra Espana Cialis Precio Oficial Espana isotretinoin 20mg internet low price cialis price Levitra Tossicita Buy Cialis 10mg Uk

MiguBamb
2017 оны 11-р сарын 5

Avis Sur Le Cialis 5 Mg levitra from canada Levitra Biglietti On Line Acquisto Cialis Senza Ricetta Online

MiguBamb
2017 оны 11-р сарын 17

Propecia Online Bestellen levitra without a script Motilium Otc

MiguBamb
2017 оны 11-р сарын 17

Acheter Kamagra Oral Jelly En France Propecia A Largo Plazo Buy Brand Viagra Online viagra Zithromax Class Of Antibiotic fedex isotretinoin 10mg cash delivery amex accepted – isotretinoin website

MiguBamb
2017 оны 11-р сарын 25

Where Can I Buy Plavix Generic Viagra Quoi Sert eva pills levitra Cialis O Propecia Viagra Sold In The United States Canada Prednisolone For Dogs

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Legal Viagra Sales cialis Cialis Fr Prix Erythromycin Cost

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *