Г.Нандинбилэг: Тайж нар төр барих ухааныг тоглоомоор дамжуулан зааж байсан

8-р сарын 10, 2018 9:39 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 32
8-10-8

Ч.ОЛДОХ

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Г.Нандинбилэгтэй ярилцлаа.

Монгол ардын “Төгсжаргалант” хэмээх тоглоомыг өнөөгийнхөн огт мэддэггүй.Та ямар эх сурвалжаас мэдээлэл авч судлав?

-МУИС-ийн  сургуулийн монгол аман зохиол, утга зохиол судлалын хүрээнд  сүүлийн 7-8жил монгол тоглоомын талаар судалж байна. Тэр дотроо судлагдахгүй үлдсэн ширээний тоглоом буюу, өөрөөр хэлбэл ширдгэн дээр тавьдаггүй билэгдэлт хээ дүрс бүхий тоглоомуудын талаар судалсан. Судалгаа хийж нэлээд хэдэн тоглоомыг сэргээхэд, энд тэнд тоглож байсан мэдээлэгдэж, Монгол орны баруун, зүүн хэсэгт байсан  гэсэн сурвалжууд гарсан. Ийм байсан учир эхэндээ судалгаа хийхэд урамтай байсан. Гэтэл “Төгсжаргалант” гэдэг тоглоомын  хувьд нэрнээс өөр мэдээлэл олдохгүй 5-6 жил болсон. Зөвхөн тийм тоглоом байсан юм, би багадаа тоглож байсан гэсэн мэдээлэл л гарахаас ямар тоглоом байв гэдэг тодорхой бус. Дотор нь ноён, хатан, малгай, дээл гэхчлэн  хувцас, мал сүрэг гардаг гэхээс өөр юм дуулддаггүй. Яагаад гэвэл явцуу хүрээнд тоглож байснаас тэр. Сүүлд бусад мэдээлэгчдийн сурвалжаас Хөвсгөл аймгийн  орон нутгийг судлах музейд хадгалагдаж байгааг олж мэдсэн. Музейгээс нь албан ёсны зөвшөөрөл авч,  судалгааны үр дүнг музейд хүлээлгэж өгөх гэрээ байгуулж байж судалгаа хийсэн.

Явцуу хүрээнд тоглож байсан гэхээр дээдсийн тоглоом байсан юм уу?

-Хуучин Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны гол баг, одоогийн Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын Идэр голын дагуу, уулаар нь яривал Зүрх уулын орчим тайж нарын дунд тоглогдож байсан юм билээ. Өөр газраас мэдээлэл олдохгүй байгаа.

Нарийн судалж үзэхэд социализмын үед 1940-өөд оны эхээр намын тогтоолоор феодалын үзэл суртлыг уламжилж, дамжуулж байна гэдэг үүднээс хориглосон юм билээ. Тоглоомд ноён, хатан, мөн зэрэг нэмэх талаар  гардаг. “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг кино байдаг шүү дээ, түүн шиг  зэрэг нэмж малгайныхаа жинсийг томсгох гээд явж байгаа халх ноёныг зураад, заагаад байгаа юм шиг.  Социализмын үед энэ талаас нь хараад хорьсон байх. Өнөөдрийн байр сууриас судалж үзэхэд энэ нь  монгол ноёдын ард иргэдээ хайрлах, асрах, хэрхэн төр барих арга ухаанд тайж нар өөрсдийн хөвгүүдийг багаас нь сургаж байсан тоглоом юм байжээ гэдэг нь ойлгогдож байгаа юм. Төр барих ухаан, төр түвшин байх, дайн тулаангүй энх амгалан цагт төр тогтуун байхыг билэгдсэн, үе залгамжилсан ноёдын үед үр хүүхдэдээ энэ ухаанаа  тоглоомоор дамжуулан уламжилж сургаж байсан гэдгийг судалгааны явцад илрүүлсэн.

Тоглоомд  үүнээс өөр  ач холбогдол байна уу?  

-Арилжаа наймааны утга “Төгсжаргалант” тоглоомд бий. Таван хошуу малаа богоос бодод шилжүүлэн наймаалцахад хэрхэн алдаагүй тооцоо, наймаа хийх монгол ухаан маш тодорхой байгаа юм. Нөгөө талаас, төр барих арга ухаан нэвт шингэсэн байна. Мөн юуг эрхэмлэж дээдлэх ёстой вэ, төрийн хэрэгт яаж оролцох вэ, хувцас хунар, гэр орон, мал идээ, эхнэр хүүхэд бүгд бүрдсэний дараа төрд орох ёстой. Тэгвэл хэрхэн түвшин болдог гэх ухаан тэнд байгаа юм.

Төрд орохыг сонирхсон хүн  шууд орчихож болохгүй гэсэн номлол тэнд байна гэсэн үг үү?

-Тийм. Тухайлбал,  төрийн хэрэгт яаж оролцох вэ, хувцас хунар, гэр орон, мал идээ, эхнэр хүүхэд бүгд бүрдсэний дараа төрд орох ёстой гэсэн санааг тэнд шингээсэн байгаа юм. Тэгсэн цагт төрийн хэрэг түвшин байна, энх амгалантай байна гэж тоглоомоор дамжуулан  сургаж ирсэн байгаа юм.

Ширдэг дээр тавьж болохгүй хээ, дүрсүүдтэй гэлээ. Тэр нь  ямар утгатай юм бол?

-Төрийн билэгдэлт хээнүүд олон байдаг. Тэдгээрийг нарийвчлаад судалбал, Чингис хааны төрийн билэгдлийн  есөн их билгийн зарим нь энэ тоглоомд бий. мөн Богд хаант Монгол Улсын үеийн төрийн билэгдлийн зүйлүүдээс бас байгаа. Ардын уламжлалт зан үйлийн зүйлүүд ч байна. Гэтэл байх болов уу гэж бодсон зүйлүүд ч байхгүй байх жишээтэй. Ямар ч гэсэн монголчуудын төрийг билэгдэх ухаан маш урт  түүхтэй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Бидний мэдэж байгаа Чингис хааны үеийн юм биш, түүнээс ч өмнөх үед хамаатай, магадгүй Хүннүгийн үеэс хойш бүрэлдэн тогтож ирсэн болов уу. Тэр нь Манжийн засаглалын үе хүртэл уламжилсан гэж ойлгогдож байна. Тоглоомыг харахад Манжийн засаглалын үед зохиогдсон гэдэг нь ойлгомжтой байгаа. Тодорхой баримт хэлж чадахгүй ч баримжааг хэлэхэд XVIII  зууны үед тогтвортой байсан.  XIX зууны үед өргөн тархсан ч  ХХ зуунд хориглогдсон  тоглоом юм байна гэж урьдчилсан байдлаар дүгнэж болох юм. Харамсалтай нь өв тээгч ховор бөгөөд байхгүй гэж болно. Дам мэдээлэл өгч байгаа эх сурвалж гэвэл цөөхөн өндөр настан байгаа. Одоогийн байдлаар олдсон газар нь ганцхан байгаа учраас явцуу хүрээнд байна гэж үзэж байна. Тайж нарын удмын, нэг үгээр хэлбэл алтан ургийнхны дунд тоглогдож байсан тоглоом гэдэг утгаар  монгол орны бусад газраар, тайж нарын овгоор өргөтгөсөн шинжилгээ хийвэл энэ талаар дахин мэдээлэл олдохыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар цорын ганц тоглоом хадгалагдаж байгаа нь Хөвсгөл аймгийн орон нутгийг судлах музей юм. Судалгаа үргэлжилж байгаа.

Хорол гэж ардын тоглоом бий. Түүнтэй харьцуулахад тоо, ширхэгийн хувьд олон уу, цөөн үү?

-Хорол 60 ширхэгтэй, дүрсээр тоглодог тоглоом. “Төгсжаргалант”  хөзөр шиг тоглоом юм.  Хөвсгөл аймгийн музей уг тоглоомыг  бүрэн гэж үзэж байгаа. Тэр нь 25 ширхэг цаасан хөзөр юм. Гэтэл аман мэдээлэл хэлсэн хүмүүсийн  сурвалжаас үзэхэд уг тоглоомд мал нэлээн олон байсан гэдэг. Музейн тоглоомд цөөхөн мал байгаа. Тоглоомын зарчмыг харахад малын тоо олон байх боломжтой. Судлаачийн хувьд ажиглахад “Дөрвөн хошуу малын заяа бодох” гэж эртний тоглоом байдаг. Шагай орхиж, шагайн тусгалаар малаа  авч тоглодог зарчимтай. Тэр тоглоомын зарчмаас үзэхэд мал маш олон, бод, бог нь тусдаа. Хошуу мал нь ч тусдаа бөгөөд 20 ширхэгийг нийлүүлээд 80 толгой мал дээр тоглодог. Гэтэл одоогоор олдоод байгаа “Төгсжаргалант”  тоглоомд 14 эцэг мал голдуу байгаа. Тэгэхээр билэг тэмдэг маягаар үлдсэн цөөн хэд байна уу, эсвэл угаасаа ийм байдаг уу гэдгийг шууд дүгнэх боломжгүй. Тоглоомын хамгийн гол үнэ цэнэтэй зүйл нь төрийг дээдлэх ухааныг уламжлуулж ирсэн. Төрийг дээдэлнэ гэдэг нь энгийн ардын хувьд хувцас хунараа зөв өмсөх, төрийн билэгдэлт дээл, гутал, малгай бүс,хантаазаа бүрэн зөв өмсөх, төрийн хэрэгт дандаа малгайтай оролцох гэсэн утга “Төгсжаргалант” тоглоомд байгаа. Түүнээс гадна төр барьж байгаа ноёны тухайд бүх юмаа алдсан ч гэсэн отго жинст малгайгаа л алдаж болохгүй гэдгийг тусгасан. Энэ нь төрөө алдаж байгаагийн утга болно гэж үздэг, үүнийг ойлгуулж өгсөн тоглоом юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 24 Сэтгэгдэл

Juventus Trøjer
2018 оны 8-р сарын 25

Great website! It looks very professional! Keep up the helpful work!
Juventus Trøjer http://www.shannonmdrealty.com/Claudio-Marchisio-jerseyID-738908336

Real Madrid Tröjor
2018 оны 8-р сарын 26

Thanks, this website is very helpful.
Real Madrid Tröjor http://www.fashionradicalsnews.com/Keylor-Navas-p-98634

Bayern Munchen Drakt
2018 оны 8-р сарын 26

Seriously….such a valuable web page.
Bayern Munchen Drakt http://www.socalhardwoodflooring.com/Thiago-C-Bayern-Munchen-P-6542

Maglia Napoli Poco Prezzo
2018 оны 8-р сарын 26

Wow, lovely site. Thnx …
Maglia Napoli Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Napoli-8-Midfielder-Jorginho-p-1389

Bayern Munchen Tröjor
2018 оны 8-р сарын 27

Love the site– very individual friendly and lots to see!
Bayern Munchen Tröjor http://www.bettermensolutions.com/Bayern-Munchen-Timothy-Tillman

PSG Trøjer
2018 оны 8-р сарын 27

Great internet site! It looks extremely good! Keep up the good job!
PSG Trøjer http://www.asleftasfound.com/marquinhos/psg/7211115

fotbolldrakter
2018 оны 8-р сарын 27

Great internet site! It looks extremely professional! Sustain the helpful work!
fotbolldrakter http://www.mydescubrimientos.com

Maglia Napoli Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

Regards for sharing your fantastic website.
Maglia Napoli Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/napoli/maglia-adam-ounas

fotbollströjor barn
2018 оны 8-р сарын 28

Thanks very useful. Will certainly share site with my buddies.
fotbollströjor barn http://www.afterglowvp.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

say thanks to a lot for your site it helps a lot.
fodboldtrøjer http://www.crimsontee.com/

fotballdrakter barn
2018 оны 8-р сарын 29

thank so considerably for your internet site it helps a lot.
fotballdrakter barn http://www.travelstobhutan.com/

maglie calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 29

I enjoy this website – its so usefull and helpfull.
maglie calcio a poco prezzo http://www.synchronizationofus.com/

fotbollströjor
2018 оны 8-р сарын 29

Wow cuz this is excellent job! Congrats and keep it up.
fotbollströjor http://www.tampabaygoodliving.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 29

Sustain the great job and producing in the crowd!
billige fotballdrakter http://www.nottheitgirls.com/

Maglie Calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 30

Hi there, great websites you possess right now.
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

magliette calcio
2018 оны 8-р сарын 30

say thanks to a lot for your web site it aids a great deal.
magliette calcio http://www.doralcentermall.com/#

Kent
2018 оны 9-р сарын 25

I’m now not positive the place you are getting your info,
but good topic. I must spend some time studying more or understanding more.

Thank you for excellent information I was in search of this info for my
mission.

barcelona Fodboldtrøje

Stephany
2018 оны 9-р сарын 25

I’d like to find out more? I’d like to find out some additional information.

Manchester City Fußball Trikots

billiga fotbollströjor
2018 оны 9-р сарын 26

Keep up the spectacular job !! Lovin’ it!
billiga fotbollströjor http://www.bettermensolutions.com/Brasilien-Fernandinho

Maglie Bayer leverkusen
2018 оны 9-р сарын 27

Passion the site– very user pleasant and great deals to see!
Maglie Bayer leverkusen http://www.synchronizationofus.com/bayer-leverkusen-wendell-poco-prezzo-76656

maglia Athletic Bilbao
2018 оны 9-р сарын 27

Simply wanted to say Now i am grateful I happened in your internet page.|
maglia Athletic Bilbao http://www.haeroo.com/Athletic-Bilbao-63/

Maglia Barcellona
2018 оны 9-р сарын 27

Passion the site– really individual pleasant and great deals to see!
Maglia Barcellona http://www.glivytech.com/barcellona-ramirez-pid-135352

Juventus tr?ja
2018 оны 9-р сарын 27

Maintain the remarkable work !! Lovin’ it!
Juventus tr?ja http://www.codkahargeysa.com/Juventustroja-c-560-p-8384

maglie calcio
2018 оны 10-р сарын 9

Awesome Website, Maintain the very good work. With thanks.| sites:ggglese.com
maglie calcio http://www.uniliker.com/index.php/ChunGardner37/

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *