Г.Мэнд-Ооёо: Яруу найраг хүн төрөлхтний өмч гэдгийг 300 шүлгээс мэдэрдэг

5-р сарын 16, 2017 11:22 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Хобби , Энтертайнмэнт Уншсан: 18
5-16-6

Т.БАТСАЙХАН

Энэ удаа яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Ширээний ном”-ыг онцолж байна.  “Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж 300 шүлэгт” бүтээл түүний ширээнд хүндтэй байрыг эзэлдэг.  Тэрээр өөрийн эмхэтгэсэн энэхүү бүтээлээ нэрийн хуудас,  ширээний номоо хэмээн танилцууллаа.  Г.Мэнд-Ооёо “Алмааз чулуу, алтыг зөвхөн нэг л хаан юм уу, улс орон өмчилдөг бол яруу найраг бүхий л хүн төрөлхтнийх болон түгэн дэлгэрсээр байдаг.  Энэ мөн чанар, философийг би ширээний номноосоо өдөр бүр мэдэрдэг” гэж байв.  Тус бүтээлд нийтийн тооллоос өмнөх 2000 оноос нийтийн тооллын 2000 он хүртэл дэлхийн яруу түүхэнд төрсөн алдартай бүтээлүүдийг багтаажээ.  Зохиолч Г.Мэнд-Ооёо “Би номоо эмхэтгэхдээ ямар нэгэн “изм” ангиллыг баримтлаагүй гэдгээ хэлдэг.  “Изм” нэгэн цаг үед яруу найргийг хөдөлгөөнд оруулж дэлгэрдэг боловч, тэгсгээд дараа үеийнхэн өөр “изм” гаргаж ирэх жишээтэй хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг үе, яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршдог жамтай. Ийм болохоор яруу найргийн мөнхийн хэмжигдэхүүний ойлголтоор хэзээ ч хуучиршгүй шүлгүүдийг бүтээлдээ сонгосон” гэж байв.   Яруу найрагч маань хамгийн сүүлд Францын “Bruno Dousey” хэвлэлийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.  Ингэснээр ойрын хугацаанд монгол яруу найрагчийн ном франц хэлээр хэвлэгдэн гарах боломжтой болж буйг дуулгав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 17

Zithromax Buy Cheap Buy Online Cialis Acheter Cialis Une Fois Par Jour

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Propecia Hormone viagra Amoxil Otic

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Acheter Lioresal 25mg cialis price order accutane online no prescription

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Rayhhealthcare Online Order Medication viagra prescription Amoxicillin Metronidazole

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Generic Zovirax Order India cialis Hbv Medications On Sale

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Zithromax And Robitussin buy cialis Vriligy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *