Г.Майцэцэг: Фермерийн аж ахуйг цогцоор хөгжүүлэх хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьсан

3-р сарын 30, 2016 8:50 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 90
3-30-4

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн бизнес, хөгжил буландааМонголд бид үйлдвэрлэвТөрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэгийг урилаа.

Сайн байна уу. Танай байгууллагын урилгаар Польшоос фермерийн аж ахуй эрхлэгч компанийн төлөөлөгчид ирж байгаа гэж сонслоо?

Ирэх сарын эхээр буюу 10-15 хооронд мал аж ахуй, газар тариалан, фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Sky bone” компанийн хүмүүс ирнэ. Мэдээж энэхүү уулзалтыг ажил хэрэг болгохын тулд өнгөрсөн оноос эхлэн маш их хичээсэн.

Монголд бид үйлдвэрлэвтөрийн бус байгууллага өнгөрсөн оны зургадугаар сард хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуур чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг зохион байгуулсан. Үүний үр дүндКашмергэдэг брэнд Польшийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Түүний дараа есөн сарын сүүлээр уул уурхай, эрчим хүчний чиглэлээр 14 хүний бүрэлдэхүүнтэй хөрөнгө оруулагчид ирсэн боловч харамсалтай нь амжилтгүй болсон. Миний хувьд хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг сонирхож байгаа Польшийн хөрөнгө оруулагчдыг салбарынхантай нь холбож өгөхийг хүссэн. Ер нь үндэсний аюулгүй байдал хүний өмсөж байгаа хувцас, идэж байгаа хүнстэй салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх хүмүүсийн тоо эрс өсч байгаа тухай ярьж байна. Энэ нь бидний хэрэглэж байгаа хүнснээс болж байна гэх юм билээ. Тиймээс эрүүл, эко хүнс хэрэглэх боломжоо төгс ашиглах хэрэгтэй гэж бодож байгаа. Хэдийгээр манай улс 60 гаруй сая толгой малтай гэдэг ч фермерийн аж ахуй төдийлөн хөгжөөгүй байна шүү дээ.

3-30-4й1

Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ. Учир нь салбар бүрт төрийн бус байгууллага байдаг ч хангалттай төвшинд ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий?

-“Монголд бид үйлдвэрлэвтөрийн бус байгууллагыг үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулсан. Миний хийж байгаа үйл ажиллагааны дийлэнх нь Польштой хамааралтай байдаг. Яагаад гэвэл, амьдралынхаа тэн хагасыг тус улсад өнгөрүүлсэн учраас тэдний дэвшилтэт технологи, үйлдвэрлэл, шударга өрсөлдөөнийг нутагшуулахыг хүсдэг. Тиймээс өөрийнхөө чадлын хэрээр эх орондоо хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Намайг эх орондоо ирэх үе буюу 2009 оноос өнөөг хүртэл тус улсын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар маш сайн хөгжсөн байгаа юм. Тэгэхээр тэрхүү арга туршлагыг Монголдоо нутагшуулахыг зорьсон учраас салбар бүрийн төлөөлөл болсон хөрөнгө оруулагчдыг эх орондоо хөрөнгө оруулахыг хүсч олон удаа уулзалт хийж байсан. Мэдээж алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй. Би Польшид 2014 онд хөнгөн үйлдвэрлэлийнхээ чиглэлээр хөрөнгө оруулалт татахын тулд очсон. Тэр үед фермертэй айлд зочлох завшаан тохиосон юм. Ингээд л тэр технологийг эх орондоо суурьшуулах хэрэгтэй гэж бодож ажил хэрэг болгохын төлөө хүчээ дайчлан ажилласан. Энэ ажлын маань үр дүнд одоо Польшийн талын төлөөлөгчид манай улсад ирэхээр болж байгаа юм.

Польшийн фермер ямар зарчмаар ажилладаг вэ. Манайд нутагших боломжийг судалж үзсэн үү?

Мэдээж олон удаагийн уулзалтаар нарийн мэдээллийг олж авсан. Манай улсын хувьд малчдаа түшиглэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлэх боломж бий. Тиймээс тус улсын технологи, арга туршлагыг судлаж, сургалт зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн хэрэг. Тухайлбал, миний очсон фермерт аав, хүү хоёр ажилладаг бөгөөд тэднийх 200 үнээтэй юм билээ. Хүний оролцоо бараг байхгүй. Бүхий л зүйлийг технологийн дэвшлээр шийдсэн нь маш их таалагдсан. Тэд мал аж ахуй, газар тариалан хамтдаа байж хөгждөг хэмээн тэрхүү фермерчин хэлж байсан. Үүнээс санаа авч манай улс газар тариалангаа фермертэй хослуулан хөгжүүлэх боломжтой гэж бодсон юм. Мэдээж бизнес эрхлэгч ашиг олохын төлөө ажилладаг учраас газар дээр нь танилцан хөрөнгө оруулалт хийх боломжтой эсэхээ шийдвэрлэнэ. Гэхдээ зөвхөн техникээ оруулаад орхих биш монголын уур амьсгал, орчин нөхцөлд зохицсон зүйлийг бий болгохын тулд мэргэжилтнүүдийг авчирч байна.

Аль ч улсын хөрөнгө оруулагчид ашиг олохын төлөө ажилладаг. Тэдний хувьд ямар ашигтай байх вэ?

Тэгэлгүй яахав, ашиг олохын тулд бизнес эрхэлдэг юм шүү дээ. Тухайлбал, “Sky bone” компани сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Миний далд санаа тэдгээр хөрөнгө оруулагчид манайтай хамтарч ажиллахаар болвол газар тариалангаа түшиглэсэн фермерээ хөгжүүлнэ. Мөн гарсан түүхий эдээрээ олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл эрхэлж болох юм. Ингэснээр цогц үйлдвэрлэл бий болно. Мэдээж тэдгээр хүмүүсийн хувьд манай улсыг маш их боломж гэж харсан учраас сонирхож байгаа хэрэг. Тэд фермер болон үйлдвэрлэл байгуулахыг хүссэн газрын онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлнэ. Тэгэхээр ганц газартай ажиллахаас илүүтэй олон хүмүүстэй хамтарч ажиллахыг зорих болов уу. Яагаад гэвэл, тэр хэрээр тус компанийн техник борлуулагдана. Тиймээс энэ удаагийн уулзалтад оролцох төлөөлөгчидтэй холбогдохыг хүссэн, хөрөнгө оруулалт татахыг хүссэн хүмүүстэй холбож өгөхийг бид зорьж байна.

3-30-4й2

Таныг төрийн бус байгууллагын тэргүүн гэхээсээ илүүтэй “Exclusive” компанийн захирал гэдгээр хүмүүс танина. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүн гэнэт хөдөө аж ахуй, газар тариалан гэж ярьдаг болсонд олон хүн гайхах байх. Танай компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа юу. Мөн дансаа нээлгэж чадсан уу?

Тийм ээ, намайг “Exclusive”-ийн Мааяа гэдгээр хүмүүс танина. Хэдийгээр олон асуудалтай тулгарч байсан ч би даваад л гарна. Миний хувьд одоог хүртэл дансаа нээлгээгүй байгаа ч компани хэвийн ажиллаж байгаа. Бид шинэ, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд өнгөрсөн оны есдүгээр сард болсон Польшийн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр би маш хүнд байдалд байсан. Тэд хэвлэл мэдээллээс бүхий л мэдээллийг авч байсан учраас би нуух аргагүй шүү дээ. Гэсэн хэдий ч тэд надад итгэдэг учраас энэ удаад хөрөнгө оруулагчид ирж байгаа юм. Үүнд нь би баярлаж байгаа. ер нь бизнесийг итгэлцэл дээр тулгуурлаж явуулдаг. Магадгүй би эх орондоо маш олон асуудалтай тулгарч байсан ч гадныхан намайг итгэж болох хүн гэж өндрөөр үнэлж байгаад омогшиж байна. Тиймээс би шантрахгүй, нугарахгүй үйлдвэрлэлээ хөгжүүлэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө явах болно.

Гэхдээ манай улсад бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад маш олон бэрхшээл тулгардаг нь маргахын аргагүй үнэн. Бизнесийнхэн бүгд дотроо ярьдаг ч хэн ч ил гаргаж хэлдэггүй. Миний хувьд энэ бүхнийг хүмүүст шууд хэлсэндээ л буруутсан гэж боддог. Гэвч энэ бүгдийг өөрчлөх ёстой, тэр дундаа залуучууд өөрчлөх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *