Г.Ганбат: Үндсэн хууль зөрчих бүрэн эрхийг УИХ-д Үндсэн хуулиар олгоогүй

3-р сарын 31, 2016 6:50 am Нийтлэгч: Ангилал Зочин , Парламент , Улс төр , Ярилцах цаг Уншсан: 103
3-31-3х

Ч.ОЛДОХ

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай ярилцлаа.

Парламентад суудалгүй намууд Сонгуулийн тухай  хууль Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандсан. Тэр асуудал юу болов?

3-31-3Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр бид хоёр иргэний хувиар Сонгуулийн тухай хуулийн есөн зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл гаргасан юм.Хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш  гурван сар,мэдээлэл гаргаснаас хойш хоёр сарын дараа  маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзлаа гэсэн хариу ирүүлсэн.Хувийн хэргээр гадаадад  голдуу байсан ,ганц ч удаа уулзаж, тайлбар аваагүй хүн гэнэт ийм шийдвэр  гаргачих юм. Татгалзсан  үндсэн шалтаг ньУлсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооногэсэн Үндсэн хуулийн заалт. Энэ тайлбараар бол  Үндсэн хууль зөрчих бүрэн эрхийг УИХд Үндсэн хуу­лиар олгочихсон  бололтой юм.

Мэдээллийнхээ товч агууллагыг тайлбарлахгүй юу?

Энэ хуулиар сон­гуульд өрсөлдсөн нам, эвсэл зөвхөн мажаритор буюу тойргоос суудал ав­сан тохиолдолд пропор­циональ буюу хувь тэн­цүүлсэн саналаа тооцуулахаар болсон.Нэг нэгээсээ хараат бус, 48:28 гэсэн хосолсон  сон­гуулийн тогтолцоог хуульдаа заачихсан.Гэтэл сонгогдсон нэгийг нь нөгөөгийнх нь сонгогдох эрхийн босго болгож байгаагаас үзвэл  сонгуулийн холимог тогтолцоо ч юм шиг.Энэ нь олон шатлалт гэж үзэхээр сонгуулийн тогтолцоог зохиомлоор үүсгээдбайна.Жижиг намуудыг хавчих, олон намын системийг устгах, дарангуйллаа хадгалахын дугуй зохион бүтээх хэрэггүй. Гадаадад байгаа 120000 иргэний эрхийг хангах нэрийдлээр зөвхөн хувь тэнцүүлсэн аргаар, гурав хоног санал авахаар хуульчилсан байгаа юм.Бусад улс,тухайлбал Канад  ямар сонгуулийн тогтолцоо байна,түүгээрээ гадаадад байгаа иргэддээ эрхээ эдлэх ижил тэн­цүү боломжоор хан­га­даг. Хүн амын шинэ­чилсэн бүртгэлд хамрагдсан, иргэ­ний цахим үнэмлэхтэй хүний  оршин сууж байсан хая­гийг нь үндэслэн бас тойргоос нэр дэвшигчдэд  санал өгүүлж болно шүү дээ.

Сонгуулийг нэг өдөр, нэг цагт эхлүүлж,дуусгадаг нийтлэг журамтай атал  өргөн зугаалга  шиг гурав хоног зохион байгуу­лах юм гэнэ.Хуучин хуулиар нөхөн сонгуулийг тухай бүр зохион байгуулдаг байсан бол одоо хурааж байгаад жилдээ хоёр удаа явуулахаар болчихлоо. Сонгохтөлөөлүүлэх, сонгогдохтөлөөлөх эрх хагас жилээр хохирохгүй юм уу. Төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компанийн зарим өмчийг сонгуулийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дайчлан гаргуулах,иргэн, хуулийн этгээд нам,эвсэл,нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгөх зэргээр заасан нь хуулиар түрүү барьж хүний өмчлөх эрхэд халдсан, хязгаарласан үйлдэл гэж бид үзсэн.Төсвийн хөрөнгөөр худалдаж авчихаад программ хангамж нь улсын өмч болдоггүй, мөнөөх алдарт хар машины  иж бүрдэл, программ хангамж зэргийг худалдан авахашиглах,бүр түрээслэх зардлыг санхүүжүүлэхээр заасан нь агуулгаараа үндэсний аюулгүй байдалд  нөлөөлөхгүй юм байна л даа. Намуудыг улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд эрэмблэхээр заасан нь эрх баригчид өөрсдөдөө л давуу байдал олгож буй ядмагхан арга. Гэтэл хөгжилтэй орнуудад  энэ асуудлыг тэгш боломж талаас нь харж, шодох зэрэг аргыг түгээмэл хэрэглэх болсныг эд мэдэж л байгаа.Иргэний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх нэг шалгуурт цэргийн жинхэнэ алба хаасан байхаар тусгасан нь тэгш эрхийг алдагдуулсан байна гэж бид үзсэн.Хүний үндсэн,нийтлэг эрхийг үүргээр нь барьцаалсан хэрэг биш гэх үү.Эрхзүйн энэ зарчмыг хөсөрдүүлээд  зогсохгүй нас, хүйс, нийгмийн байдлаар нь хүртэл ялгаварласан шинж харагдаж байна.Үндсэн хууль зөрчсөн тухай бидний энэ есөн үндэслэлээс гаднаЖудагт Монголхөдөлгөөнийхөн бас таван асуудал гаргаж тавьсан байсан. Ард нийтийн санал асуулга,УИХ, түүн­ий гишүүний ба Ерөн­хийлөгчийн сонгуулийн талаар Сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянах  асуудлыг ердийн шүүхийн журмаар  авч хэлэлцэхээр тусгасан маргаан ч яригдаж байна.Энэ мэтчилэн Үндсэн хууль зөрчсөн шинжтэй ноцтой асуудлууд байсаар байхад  эрх баригчид хуйвалдааны хуулиа хамгаалсаар суух юм.

Хүний эрхийн үндэс­ний комисст бас хандсан гэл үү?

Монгол Улсын  хоёр сая иргэн Тавантолгой ХКийн 1072 ширхэг хувьцааг шударгаар эзэмшдэг. Бид ч бас 1072 хувьцааны өмчлөгчид. Бараг монгол хүн бүрт хамаатай Тавантолгойн хувьцааг  кейс болгон авч үзвэл төр биднээс асуухгүйгээр бидний энэ өмчид халдаж,үнэ төлбөргүй дээрэмдэх нь байна. “Төр, түүний эрх бүхий этгээд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор,үнийг төлнөгэж Үндсэн хуульд заасан байдаг. Үндсэн хууль сахиулах, хүний эрхийг сэргээн хамгаалах  үүрэгтэй Үндсэн хуулийн цэц  ийм илт үнэнийг гуйвуулж байхад харин Хүний эрхийн үндэсний комиссҮндсэн хууль,хүний эрх зөрчсөн гэх та нарын гомдол үндэслэлтэй байна, Цэцэд хандаарайгэсэн хариу өгсөн.

Цэцийн шийдвэрийг давж заалдах уу?

Давж заалдана.Бид Цэцийн гишүүн Д.Солонгоог  улстөрийн захиалгатай, эрх ба­ригч­дын дарамттай, “эзний­хээзаавартай шийдвэр гаргалаа гэж хардаж байгаа. Гадаад, дотоодод хаана байгаа нь мэдэгдэхгүй, ганц ч тайлбар, нотолгоо авалгүй, уулзах хүсэлт хангаагүй  Д. Солонго гишүү­нээс татгалзана, эргүүлэн татах асуудлыг анх санал болгосон УДШ, томилсон УИХд нь гаргана.

Ийм хуулиар 2016 оны сонгууль болвол ямар нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна вэ?

Ямарч хуулиар сонгуульд орсон чөлөөтэй сонгох үндсэн эрх нь ард түмэнд бий.Гагцхүү өнгө мөнгө, худал амлалтанд хуурталгүй, эрх мэдэл, сүр хүчинд  сүрдэж мохолгүй , сонгуульдаа  идэвхтэй, хариуцлагатай, хяналттай  бүх нийтээрээ оролцож, чин хүсэл зори­гоо  сонголтоороо илэр­хийлчих хэрэгтэй.Цөөхөн монголчуудад сонгуулийн хувьсгалаас өөр зам байхгүй.

Хуулиас улбаалаад  нэр дэвшигчид  болгоомжилсон байдалтай, зарим нь хэвлэлд хүртэл ярилцлага өгөхөөс айж байх шиг. Залуучууд, шинэ хүмүүс улс төрд гарах гарц улам л хаалттай болоод байна уу даа?

Дарангуйллын зарч­маар хэлэлцсэн, хуй­вал­дааны аргаар баталсан, сонгогчдын хүсэл зоригийг мохоосон, сонгуульд оролцогч субъектүүдийн эрх ашгийг   ялгаварласан, бүхэлдээ сонгуулийн эрхзүйн нөхцөл байдлыг дордуулсан хууль шүү дээ.Шинэ хүмүүс, шинэчлэх үзэл санаатай улстөрийн хүчинд халгаатай нь үнэн.Гэхдээ ард түмний нийгмээ өөрчлөх сэтгэлзүй ийм өндөр байхад  өм­нөөс нь бэрхшээл яриад суудаг улстөрч байж таарахгүй.Боломж үргэлж байгаа,шантарч л болохгүй.

Ирэх сонгуулийн оршил болсон  улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?

Өнөөдөр улсынх нь дээр гадаад,дотоодын олигархиуд, төрийнх нь дээр төрд шургалсан намууд, нийгмийнх нь дээр мухар сүсэг, эдийн засгийнх нь дээр өр зээл ноёлсон цөвүүн цаг. Их өөрчлөлт, эрс шинэчлэл гарцаагүй биз ээ.

Улс орны сүүлийн 3-4 жилийн байдал, эрх баригчдын ажлыг дүгнэвэл?

Эгэл хүнээс  энэ 4 жилд танай гэр бүлийн амьдрал сайжрав уу, орлого ахив уу, цалин өсөв үү, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэв үү гээд  асуухад л хамгийн үнэн хариулт, шударга  дүгнэлт сонсоно.

Ирэх сонгуулийн дүнгээр бий болох УИХ, Засгийн газрыг хүндхэн даваа хүлээж байгаабондоос улбаалсан их өрийг 2017 оноос төлж эхэлнэ, гэтэл орлого олох боломж хомс гэхчлэн ярьж байнаНэн эгзэгтэй  энэ цаг   үед  улс төрийн намуудын байр суурь  ямар байна?

Ядуу ч гэсэн тусгаар эх орон, ядарсан ч гэсэн тэнгэрлэг ард түмэн байхад барьц алдаад байх юм биш. Өөрчлөлт, шинэчлэл хүссэн  нийгмийн  өргөн дэмжлэг, хөгжлийн гарц, шинэ санаа сэдсэн түмэн олон, нөөц, боломж дүүрэн эдийн засгийн бааз бэлээхэн байна. Гагцхүү  энэ бүгдийг нэгтгэн чиг­лүү­­­лэх Монголоо гэсэн сэтгэлтэй сайн менежерүүд, жинхэнэ эх орончид хэрэгтэй.

Сүүлийн үед яригдаж буй анхаарал татсан сэдэв бол  намууд томоохон эвсэл байгуулах тухай яриад эхэллээ. Танай намд санал ирсэн үү. Энэ сэдвээр та бүхэн санал солилцож байгаа юу?

Санал нь сайхан ч санаа нь явцуу байх юм.Улс орон, ард түмний язгуур эрх ашигт зангидагдсан үзэл санаанд тулгуурлаагүй ямар ч том нэгдэл урт насгүй. Бид цаг зуурын эрх ашгаар сүлбэлдсэн механик нэгдэл биш цаашдаа улс орны хөгжлийн төлөө нэг цул болох оюун санаа, үзэл бодлын органик нэгдлийг хүснэ.Үүнийг Монголын эрх ашиг шаардаж байгааг хүн бүр ухамсарлах цаг болсон.

Таныг 281.1 үндэс­ний хөдөлгөөнийг санаач­лагчдын нэг гэж сонссон. Ямар зорилготой юм бол?

Эдийн засгийн хямрал, ам.долларын ханшны уналтад монголчууд бүгд хохирч байна.Үүнийг хөнгөвчлөх нэг гарц бол Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн нэг дэх заалт гэж бид харсан юм. ТэндТөлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн,буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнөгэж заасан байдаг.2002 оноос хойш ийм чухал заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад эдийн засгийн харилцаанд ч, шүүхийн практикт ч хэрэгжүүлэлгүй ихээхэн хугацаа алджээ.

Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд өр зээ­лийн сүл­жээнд баригдаж, ханшийн дарамтад орсон энэ хүнд хэцүү цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч, УИХ,Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын банкуудын холбоо, шүүх засаглал, бүгд нэгдэн нягтарч, зөвшилцөж  байгаад энэ тулгамдсан асуудлыг дээрх хуулийн заалтын хүрээнд шийд­вэрлэе гэсэн санаачилга юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ronalee
2016 оны 12-р сарын 2

AKAIK yovu’e got the answer in one!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *