Г.Бямбажаргал: Тоглолтоо бүтнээр нь Францын радиод бичүүллээ

4-р сарын 19, 2018 10:01 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 45
1-23-4h

Ч.ГАНТУЛГА

 Түмэн эхчуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Г.БямбажаргалыгУрлагбуландаа урилаа. Тэрээр сүүлийн есөн жил Францын ардын урлагийг дэмжих театртай хамтран ажиллаж байгаа юм.

Та Францаас хэзээ ирэв. Энэ орон таны хоёр дахь эх орон болоод уджээ?

Дуунд дуртай мон­гол түм­нийхээ энэ өдрийн амгаланг эрье. Би Францын уран бү­тээл­чидтэй хамтраад багагүй хугацааг үдлээ. Уламжлалынхаа дагуу очиж тоглочихоод ирсэн. Гэх­дээ энэ удаагийн тог­лолт онцлогтой. Тог­лолтын бүтэн бичлэгээ Фран­цын радиод бичүү­лээд ирлээ. Тэр бичлэг гурван жил Францын албан ёсны цахим хуудаст тавигдах юм.

Гайхалтай юм аа. мон­­гол дуучны хоолойг гур­ван жилийн турш дэл­хий сонсох нь байна шүү дээ?

Цахим хуудсаар ор­сон хүн бүхэн манай ур­тын дууг сонсох боломж­той боллоо. Тэд зөвхөн Г.Бямбажаргал гэж харах­гүй, Монголын уртын дуу, өв соёл гэж ярина. Энэ л хамгийн том бахархал юм.

Та Халимагийн алдарт дуучин Цагаанзамтай хамтарсан тоглолт хийсэн гэв үү?

Дуучин Цагаанзам болон Германд амьдардаг морин хуурч Эпи бид гурав хам­тарч уран бүтээлээ хүргэсэн. Миний хувьд эхлээдХэрлэнгийн баръяаайзам уртын дуу­гаа дуулсанДараа нь хөгжимгүйгээрУяхан замба тивийн нарандууг дууллаа.

Уртын дууг гадаадын сонсогчид хэр хүлээж авдаг вэ?

Франц их хөлийн газар. Тэнд хүмүүс амьд­рахын тулд олон тэмцэл, сорилттой тулгардаг. Тий­мээс сэтгэлийн таашаал амар амгаланг мэдрэх аялгуу үгүйлдэг юм билээ. Бидний тоглолтыг ихэвч­лэн нийгэмд өөрийн байр сууриа олчихсон, амьдрал нь тэгширсэн хүмүүс үздэг. Анх дуулж байхад үзэгчид нүдээ анихаар нь унтаад байна боддог байлаа. Харин тэр хүмүүс нүдээ аньж, орчлонгоос тасраад зөвхөн тэр аялгууг мэдэрч сэтгэлийн амирлангуйг мэдэрдэг байсан юм билээ.

Монгол аялгуу тийм л хүчтэй байх нь?

Гадаадын сонсогчдын сэтгэлд их хүчтэй хүрдэг. Зөвхөн уртын дуунаас гадна тоглолтын эхэнд Цагаанзам гуай 20 минут тууль хайлахад үзэгчид их сайхан хүлээж авч, сонирхож байсан.  “Жан­гартуулийн тухай би ч ялгаагүй сайн мэдлэггүй байсан. Бидний өвөг дээдийн үед тэнгэрээс хур бороо гуйхдаа хайлдаг байсан юм билээ.

Танаас гадна манай уран бүтээлчдээс радиод тоглолтоо бичүүлсэн дуучин бий юу?

Одоогоос есөн жи­лийн өмнө анх Францын найруулагч манай улсад ирээд бичлэг хийсэн юм. Түүнд гавьяат жүжиг­чин Ц.Чулуунцэцэг дүү нар­­тай­гаа, хөөмийч Б.Цэрэн­­дагва нарын уран бүтээлчид оролцсон байдаг. Тэр үед анх намайг дуудсан юм. Манай дүү Германд амьдардаг. Тэнд амьдардаг монголчууд хоо­рондоо уулзахад дүү маань Эпитэй анх танил­цаж. Эпи минийУрьхан хонгор салхицомгийг сонссон юм билээ. Тэгээд Францын найруулагч Монгол руу явна гэхэдТа Г.Бямбажаргал гэдэг дуучинг сонсоод үзээрэйгэж захиж л дээ. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бид хамтарч, олон газраар явж уртын дуу, ардын урлагаа сурталчилж байна.

Одоо эх орондоо ир­чих­сэн юм чинь чуулгынхаа тог­лолтод анхаарлаа хан­дуулж байгаа байх?

Манай театр зун жуулч­дад зориулсан тог­лолт хийдэг. Хүмүүсийг амарч байхад бид ид ажлын ачаалалтай байдаг. Тог­лолтын бэлтгэл ажил ам­жилттай хангагдаж байна. 2017 он миний хувьд уран бүтээлийн олз омог арвин байлаа. Ажлын үзүүлэлтээрээ хамт олноо тэргүүлж, бай­­гуул­лагын аварга болсон. Бээжинд амарч, “Аватаркиноны зураг авалт хийсэн газраар аялах эрхээр шагнууллаа. Энэ амралтын өдрөөр аялалдаа гарахаар төлөв­лөж байна.

Таныг анх СУИСд драмын ангид шалгалт өгч байсан гэдэг юм билээ?

Жүжигчин болохоор анх драмын ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Ямар ч байсан урлагийн хүн болно гэж зүтгээд дуулаачийн ангид шалгалт өгч тэнцсэн. Анх Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийн шавиар орж байлаа. Хөдөө өссөн хүнд сонгодог урлагийн дасгал хийнэ гэдэг санаанд буугаагүй. Тиймээс сарын дараа уртын дууны ангид орох хүсэлт гаргасан юм. Тухайн үед уртын дуучин болъё гэж хүүхдүүд ирдэг­гүй байсан үе. Норовоо багш мааньЧи үнэхээр уртын дуучин болох хү­сэл­тэй юм бол зааж өгөл­гүй яахавгээд ангидаа авсан даа.

Та ямар үед мэргэж­лээрээ хамгийн их бахарх­даг вэ?

-Үндэсний хувцсаа өм­сөөд монгол ч бай, гадаад ч бай үзэгчдэд дуулж өгөөд, тэдний алга таших чимээнээс хамгийн сайхан мэдрэмжийг авч, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Viagra Sales India Real Viagra Pills Cheapest Kamagra Corriere Espresso cialis without prescription Is Lasix A Blood Thinner

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *