Г.Баяраа: Принтерийн хорыг дахин боловсруулна

1-р сарын 31, 2017 11:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 109
f8a50b34ccc2c072big

Р.ОЮУН

 

Принтерийн хаягдал хогийг дахин боловсруулахаар болжээ. Энэ талаарЭлектро Ворлд Трейдкомпанийн захирал Г.Баяраас тодрууллаа.

Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. Яг юу хийдэг юм бэ?

Манайх принтерийн хорны худалдаа, үйлдвэрлэл, дахин боловсруулах, үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Дэлхийд жилд 375 сая гаруй, Монголд 400 мянга орчим принтерийн хор хаягдал болж байна. Принтерийн хор нь 1000 гаруй жил болж хөрсөнд шингэдэг. Мөн доторх нунтаг хор нь асар хортой химийн элемент бөгөөд Монголд хортой хог хаягдлыг ялгах эсвэл дахин боловсруулах тогтолцоо бүрдээгүйгээс байгальд шууд хаягдан хөрс, усыг бохирдуулж байна. Тиймээс дэлхий нийтээрээ ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг онцгойлон авч үзэж байгаагийн нэг чухал асуудал нь байгалийн бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин ашиглах, ялангуяа, хортой хог хаягдлыг дахин ашиглах, аюулгүй болгох, хаягдалгүй технологи нэвтрүүлэх юм.

Тэгэхээр байгууллагуудын ашиглаад хаясан принтерийн хаягдал хорыг яаж авна гэсэн үг вэ?

Ашигласан принтерийн хороо хогийн саванд хийлгүй, цуглуулаад таваас дээш болсон тохиолдолд, хаягаар нь очиж авч байгаа. Байгаль эхээ хайрлаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Өнөөдөр бид принтерийн хорыг хүссэн ч, эс хүссэн ч байгальд хаяж байна. Байгальд хаяхгүй гээд цуглуулж байгаа газар маш ховор байх. Харин Олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн болон иргэний нийгмийн мөн олон улсын байгууллагууд биднийг дэмжих хандлага их байна. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

Хаягдал хогийг дахин боловсруулаад ямар бүтээгдэхүүн хийх вэ?

Манай компани энэ хортой хог хаягдлыг дахин боловсруулж принтерийнЭко хорбүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр туршилтын шатандаа ажиллаж байна. Одоогоор хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр туршиж байна. Нэг нь принтерийн дахин боловсруулсан хор, нөгөө нь шинэчилсэн хор. Дахин боловсруулсан хор нь принтерийн хорны хуучин эд ангиудыг дахин сэлбэж угсарсан хор, харин шинэчилсэн хор нь доторх гол эд ангиуд болон туслах эд ангиудаас шаардлагатайг нь сольсон хор юм.

Танай хор цэнэглэсэн хорноос юугаараа ялгаатай вэ?

-Чанар болон үнээрээ ялгаатай. Тодруулбал, бид бүх бүтээгдэхүүнээ чанарын хяналтаар оруулж тестэлж үздэг тул чанарын хувьд бардам байж чадна. Харин үнийн хувьд та өнөөдөр нэг принтерийн хороо 40-50 мянган төгрөгөөр аваад 2-3 удаа л цэнэглүүлдэг. Энэ нь 60-80 мянган төгрөг болно. Хэрэв манайхаас хор худалдаж авбал нэг дахин боловсруулсан хор 12 мянган төгрөг учир 36-48 мянган төгрөг болно.

 нэмэлт

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Cialis Funziona Erezione Purchase Discount Isotretinoin cialis no prescription Cialis 10mg Online Bestellen

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *