Г.Батжаргал: Зэргэлдээ гурван аймагт отроор өвөлжинө

9-р сарын 22, 2017 9:17 am Нийтлэгч: Ангилал Зочин , Нийгэм , Орон нутаг , Ярилцах цаг Уншсан: 10
9-22-1h

Ц.МЯГМАРБАЯР

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай  өвөлжилтын бэлгэл ажил, цаг үеийн асуудлаар ярилцав.

Энэ жил танай нутагт зуншлага ямар байв?

Баянхонгор аймагт энэ жил зуншлага тааруу. Нийт газар нутгийн 30 хувь нь гандуу, үлдсэн 70 хувь нь гантай. Тиймээс ирэх өвөл мал аж ахуйн сал­барт хүнд нөхцөл үүсэх нь тодорхой. Хүндрэлийг даван туулах, үзүү­лэх нөлөөллийг саармаг­жуулах талаар сум, аймаг орон нутгийн удирдлагууд ажлаа чиглүүлж байна. Манай аймаг 11 мянган өрхтэй. Хагас жилийн тооллогын дүн­гээр таван сая гаруй толгой мал өвөлжинө.

Зуншлага тааруу бол зэргэлдээ аймагт отроор өвөлжих үү?

Цаг хүндэрсэн үед зэргэлдээ аймаг уруу  өвөлждөг. Энэ жил мөн өвөлжинө. Гэхдээ Өвөрхангай, Архангай мөн л зуншлага төдийлөн сайн биш. ГовьАлтай аймаг ч ялгаагүй. Гэхдээ манай аймгийг бодоход арай дээр. Отроор мал өвөлжүүлэх тухай удирдлагуудтай нь  гэрээ хэлэлцээр хийсэн. ГовьАлтай аймгийн Идрэнгийн нуруу чиглэлд нэг сумын мал бөөнөөрөө, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 19 өрхийн 10 мянган мал өвөлжинө. Говийнхоо бүсэдСэгс Цагаан Богд”-ыг түшиглэж Их говийн Дархан цаазат газар өвөлжүүлэхээр бэлтгэлээ хангаж  байна. Шинэжинс сумаас Идрэнгийн нуруу, Сэгс цагаан богд руу отор нүүдэл хийхэд 200 гаруй кмт ямар ч усгүй. Тиймээс ХХААЯд хүсэлт тавьж  худаг гаргахаар болсон. Одоо худгаа гаргахаар ажиллаж байна.

Хадлан, тэжээл хан­галт­тай бэлтгэж чадсан уу?

ХХААЯтай хамтарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Саяхан тус яамны Тариалан эрхлэх сантай хамтарч хадлангийн механикжсан иж бүрэн тоног төхөөрөмж хоёрыг авсан. Энэ хүрээнд хадлангийнХонгор”, “ Агрогэсэн төрийн өмчит шинэ аж ахуйн үйлдвэрийн газар байгууллаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс 300 га талбайд хадлан хадах  гэрээ хийлээ. Өнөөдрөөс хадлангийн бригад  ажилдаа гарсан. Эндээс хадлангийнхаа ихэнх хэсгийг  бэлтгэнэ гэж тооцож байгаа. Мөн Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар  80 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Түүнчлэн уул уурхайн компаниудын өгсөн хандиваар өвс, тэжээл худалдан авахад зориулах үүрэг өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Засгийн газар болон аймаг орон нутгийн албан даалгаврыг  бүх айл өрх, албан газарт хүргүүлсэн.

Малчид өвс, тэжээлээ хэр базаасан бол?

Нэг  малчин өрхөд гурван тонноос доошгүй хадлан, гар тэжээл бэлтгэх үүрэг өгч өгсөн. Гэсэн хэдий ч өвлийн үед  долоо хоног өгөх хэмжээний л өвс тэжээл бэлтгэх боломжтой. Бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвөлд бэлтгэж байна.

Танай аймгийн тухайд мал, мах экспортлох талаар ямар бодлого барьж байна вэ?

Мах экспортлох болон төвлөрсөн суурин газруудын нөөцийн мах бэлтгэхэд Баянхонгор аймгийг хамруулж өгөх хүсэлтээ ХХААЯд хүргүүлсэн. Мал, мах экспортлох чиглэлээр Хятадын Шилийн гол, Рашаан аймагт ирэх долоо хоногт ажиллах гэж байна. Аж ахуйн нэгжтэй нь  гэрээ байгуулах, хилээр мал, мах гаргах асуудлыг зохицуулах зэргээр хамтарч ажиллахаар санал солилцохоор, бэлтгэл ажлаа хангаад байна. Өнгөрсөн жил дөрвөн сая 200 мянган мал өвөлжсөн.

Малын эрүүл ахуй, вакцинжуулалт дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Манайх  малын гоц халдварт өвчин гараагүй хоёрхон аймгийн нэг. Хятад улс эрүүл бүсээс мал, мах авах сонирхол их. Хятадын талаас Сэхээ боомтоор урагш мал, мах гаргахад зориулж шинжилгээний лабортари байгуулж, ашиглалтад оруулах барилгын ажил явагдаж байна. 90 хоногийн дараа  буюу ирэх арванхоёрдугаар сарын  15-наас ашиглалтад орно. Энэ лабортари ашиглалтад орсноор мал, мах экспортлоход бэлэн болно. Малын эрүүл бүсийн аймаг гэдгээрээ давуу. Тиймээс ашиглалтад оруулах хугацааг наашлуулахаар Хятадын талтай ярьж байна. Малын ямар нэгэн өвчин бүртгэгдээгүй,  өвчин гарахаас урьдчилан сэргийлсэн вакцин хэрэглэдэггүй бүс гэсэн шаардлагыг бүрэн хангасан.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *