Г.Батмөнх: Жанжин Г.К.Жуков буудахыг маань хараад ялалт манайд байна гэж билээ

8-р сарын 20, 2012 11:03 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 35101

Д.БОЛОРМАА

 

Халх голын байлдааны ялалтын өдөр өнөөдөр то­хиож байна. Монголын цэрэг эрс ЗХУ-ын  дай­чид­тай Японыг бут нир­гэж, алтаар бичигдэх гавьяа байгуулсан нь 1939 оны энэ өдөр байлаа. Энэ түүхэн цаг үеийн гэрч болж эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний тө­лөөх эрхэм үйл хэрэгт хөдөлмөр зүт­гэлээ зориул­сан ахмад дайч­дын олонхи нь бур­ханы оронд морил­жээ. Халх голын дайнд оролц­сон ахмад дай­чид зэвсэгт хүчин, тагнуул, хилийн цэрэгт тус бүртээ гарын тавын хуруунд хү­рэх­гүй цөөхөн болсныг ал­баны­хан дуулгаж буй. Ин­гээд улс орныхоо эрх чө­лөө, тусгаар тогтнол, бү­тээн байгуулал­тын тө­лөө өөрийн амь бие, хүч хө­дөлмөрөө зориулсан ахмад дайчдын нэг бэлтгэл хо­шууч Гончигийн Батмөн­хийг энэ удаагийн “Амьд­ралын тойрог”-тоо урилаа.

Ахмад дайчин Г.Батмөнх гуайтай  уул­заж ярилцахын тулд бага­гүй  эрэл болов. Эрж сур­саар байгаад өчигдөр нэг юм Зэвсэгт хүчин, жан­жин штабын харъяа цэр­гийн амралтын газарт бай­хад нь уулзаж ярилц­лаа. Тэрээр хөгшинтэйгээ хамт амарч сувилуулахаар ирээд тав хонож буй гэнэ. Өдгөө 90 нас шүргэж буй гэхэд хөнгөн шингэн хө­дөлгөөнтэй бөгөөд түүртэх зүйлгүй харагдана. Дайнд оролцож байсан цаг хугацаагаа хүртэл он, сар, өдөртэй нь хэлж байна. Ингээд эх орныхоо төлөө энэ биеэ үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх өнгөрсөн түүхийн талаар ийн дурсч байна.

 

 

16 НАСТАЙДАА ДАЙНД МОРДСОН НЬ

Амьдрал гэдэг бүхэл­дээ тэмцэл, Дайн байл­даан бол тэмцлийн хам­гийн хурц, ширүүн хэлбэр мөн. Халхын голын дайн байлдааны их давшилт эхэлсэн наймдугаар са­рын 20-ны өдрийн тухай бодол сэтгэлд хэзээ ч бүд­гэршгүй тод ул мөрөө үл­дээ­жээ. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул тур­шуу­лын шинжтэй үйл ажиллагаа явуулж байс­наа 1936 оноос эхлэн Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хай­лааст манхан, Халхын сүмийн  чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж бай­лаа.  Тэд 1939 оны хавраас манай улсын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалгаа улам эр­чим­жүүлэх болсон юм. Ту­хайлбал, тус оны тавду­гаар сарын 28-нд Японы 2.5 мянган цэрэг манай хилийг зөрчлөө. Иймээс хуучны ЗХУ буюу ОХУ-тай  байгуулсан үүргийн­хээ дагуу Зөвлөлтийн 57 дугаар тусгай корпус  Мон­­голын зэвсэгт хүчин­тэй хамтран тавдугаар са­рын 28-нд бут нэргэлээ шүү. Энэ үед би 16, дүү маань 15 настай байсан юмдаг.  Дүү бид хоёр 1938 оны долдугаар сард Ма­та­дын цэргийн наймдугаар ди­визид сайн дураараа элс­сэн юм. Бид хоёрыг элс­сэний дараахан цагийн байдал бүр ч хүнд байлаа.

Ингээд 1939 оны тавду­гаар сарын 14-ний өглөө таван цагт түгшүүрийн дохионы дуугаар Халх го­лын зүг хөдөллөө. Гурван шөнө хоёр өдөр маршилж явсаар байгаад Халх го­лын Баянцагаанд очоод түр амсхийлээ. Энэ үед ди­визийн захирагч “Удах­гүй нөхөн хангалтын цэ­рэг нэмэгдэж ирнэ. Та нар морио амрааж өөрсдөө ч амар” гэлээ. Удсан ч үгүй 80 гаруй цэрэг бас хан­галтын баазынхан ч ирэв. Хүн бүрт буу зэвсэг, гра­нат тарааж байтал түгшүү­рийн дохио дуугарлаа шүү. Харсан чинь таван хошуу­тай гурван онгоц бидний дээгүүр өнгөрч байна. Та­ван хошууг нь харчихаад манай зөвлөлтийн цэргүүд байна гэж тайвшраад зог­сож байтал өнөөх онгоц шууд биднийг  бөмбөгдлөө. Тоос ч манараад явчихсан. Тэр үед бидэнд нуувч байх­гүй ил задгай байсан тул дайчдаа алдчихлаа гэж үхэтлээ айсан ч аз болж хүний амь эрсдээгүй байж билээ. Гэхдээ есөн цэрэг шархдаж, зургаан морь үхсэн байсан юмдаг. Бөм­бөг­дөлтийн дараа диви­зийн захирагч түргэн авч бид­нийг жагсаалаа. Ин­гэх­дээ дайны голомтод ажиллах дайчин, ар тал хариуцсан цэрэг эрс, хол­боочин, эмч сувилагч гэж тус бүрт нь ялгаж зогсоо­дог юм байна. Энэ үед 20 бүсгүй ялгарч байна. Учир нь дивизийн зарим дарга нар нь эхнэрээ аваад явж байсан болохоор тэр. Ан­гийн захирагч надад “20 эмэгтэйг гэрт нь хүргэж, хөнгөн шархадсан есөн хүнийг эмнэлэгт хүргэ” гэж тушаав. Тэгээд буц­лаа. Долдугаар сар хүртэл хөнгөн шархтай цэргүү­дийг эмчлэх үүрэгтэй ажил­ласан даа. Хэрэв хүнд шархтай бол нисдэг тэргээр нийслэл рүү явуул­на. Харин хөнгөн шарх­тайг нь дивизийн эм­нэлэгт эмчилнэ. Эмчлээд зогсохгүй эх орны тухай шүлэг уншиж, дуу дуулж өгөх давхар ажилтай бай­лаа. Өөрөөр хэлбэл, дайч­дыг түргэн эдгэрээд дахин байлдаанд оролцож эх ор­ны­хоо төлөө ялалт байгуу­лахын төлөө зүтгэх ёстой гэсэн ухуулга хийнэ. Энэ үүргийнхээ дагуу 1939 оны долдугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн харъяат Содном гэдэг байл­дагчийн шархийг эмч­лэхээр байлдааны го­лом­тоос үүрээд явж байтал агаарын дайралт ирлээ. Дайралтын донсолгоонд ухаан алдаад хэсэг хуга­цаа­ны дараа сэргэхэд аш­гүй шархадсан цэрэг бид хоёулаа амьд байна. “Хоёу­лаа ус уух тави­лан­тай л юм байна” гээд мөл­хөж байтал хоёр цэрэг биднийг чиглээд ирж бай­гаа харагдана. Би ч “Муу­сайн япончууд байх. Бууд­чихъя” гэхэд шархадсан цэрэг “Хэрэггүй. ЗХУ-ын цэрэг байх шиг ээ” гэлээ. Үнэхээр ч ЗХУ-ын хоёр цэ­рэг байсан юм. Тэд бид хоёрт анхан шатны тус­ламж үзүүлэхээр авч байх хооронд япончуудын агаа­рын довтолгоо дахиад л ир­сэн. Энэ үед оросууд бид хоёрыг их бууныхаа доо­гуур хэвтүүлж дээрээс нь өөрсдийн шинелээр хучиж бөм­бөгдөлтийг өнгөрөөж байсан юм. Оросууд үнэ­хээр ахан дүүс шиг сайхан хү­мүүс. Тэднийг ярихаар өөрийн эрхгүй нулимс асгарах гээд байдаг юм” хэмээн хоолой зангиран өгүүллээ.

 

“АХ ДҮҮ ДАЙЧИД ЭХ ОРОНДОО ГАВЬЯА БАЙГУУЛЛАА” ГЭЖ СОНИНД ГАРЧ БАЙЛАА

Түүнээс цэрэгт хамт татагдсан дүүгийнх нь талаар асуухад “Халх го­лын дайнд өвөө нь дайны го­ломтод гэхээсээ илүү шар­хадсан цэргийг эмч­лэх үүрэгтэй оролцсон. Харин миний дүү Г.Дорж­палам бол жинхэнэ голом­тод ажилласан хүн дээ. Ажил­лахдаа бүр тагнуу­лын үүрэгтэй байжээ, ми­ний дүү. Дүүгийн маань ал­дар гавьяаны талаар хоёр ном гарсан байдаг. Нэгийг нь би, нөгөөх нь “Бүрхэг тэнгэрийн наран дор” зохиолд тодорхой өгүүлсэн байдаг. Дүү бид хоёрын талаар тэр үеийн “Улаан-Од”, “Соёмбо”, “Хилийн манаа” сонинд “Ах дүү дайчид эх орондоо гавьяа байгууллаа” гээд зурагтайгаа гарч байлаа шүү дээ. Дайны талбараас шархадсан цэрэг авахдаа нэг л зүйлээс хамгийн их эмээдэг байлаа. “Миний дүү байх вий” гэж. “Би эх орныхоо төлөө амиа алдаж болно. Харин дүү маань эцгийн маань гал голомт нь байх ёстой” гэж дотроо уйлсаар явдаг байсан юм. Миний байгуулсан гавьяа гэж юу байх вэ. Харин миний дүү гавьяатай хүн байсан юм даа. Тэр маань саяхан бурхан болсон. Түүнээс хойш ганцаар­даад л байх юм” хэмээн өнчин нулимс унагах нь нүдний үзүүрт харагдав.

 

Г.К.ЖУКОВ ЖАНЖНЫ БЭЛЭГЛЭСЭН 10 ТӨГРӨГИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ӨГСӨН

Халх голын дайны хам­гийн хэцүү нь долду­гаар сарын 2-5-ны өдөр бай­сан юмдаг. Тэр үед Оросын нэрт жанжин Г.К.Жуков Монголын дайч­­­дын бэлтгэлийг шал­гах гээд ирчихсэн байлаа. Би ч ар тал хариуцсан дайчин байсан болохоор Г.К.Жуков жанжныг ир­сэн гэж дуулснаас биш “Ирэх вий. Намайг шалгах вий” гэж эмээсэн зүйлгүй. Тэгээд долдугаар сарын 4-ний өдөр нэгэн сувилагч цэр­гийн хамтаар худаг­наас ус авах гээд явлаа. Худаг дээр ус ховоодоод зогсож байтал Г.К.Жуков жанжин хамгаалагч, хэл­мэрч, жолооч гуравтайгаа ирдэг юм байна. Би ч орос хэл мэдэх биш ёсолчихоод сүрдсэн байдалтай хэсэг ажигласан. Энэ үед хам­гаа­лагч нь хэсэг дэрсний орой дээр шүдэнзний хайр­цаг тавиад буудаж бай­гаад больчихлоо. Хүү­хэд ч байсан болохоор тэр үү сонирхоод “Шүдэнз­ний хайрцагийг би буудаж бо­лох уу” гэж асуухад жан­жин ч зөвшөөрлөө. Бууд­сан чинь өнөөх хайр­цагийг зад буудаад оносон юмдаг. Буудахыг харсан Г.К.Жу­ков жанжин “Мон­гол цэргүүдийн дай­ны бэлтгэл сайн байгаа юм байна. Арын албаны цэрэг ингэж сайн буудаж байгаа юм чинь дайны талбарт бай­гаа цэргүүд бүр илүү сайн байх нь. Ялалт бид­ний талд байна” гэж хэ­лээд надад баяр хүргэсэн. Тэгэхдээ өөрийнхөө авч яв­сан хоолны сав болон 10 төгрөг өгсөн шүү. Тэр үед чинь бид сардаа гурван төгрөгийн цалинтай бай­сан юм. Тэгэхээр чамгүй мөн­гө өгсөн байгаа биз. Хожим нь надад бэлэглэ­сэн 10 төгрөгийг цэргийн му­зейд дурсгал болгон өг­сөн. Харин хоолны сав до­тор нь төрөөс өгсөн одон­гоо хадгалдаг юм” гэлээ. Тэрээр цаашид хэлэхдээ “Г.Жуков жанжны хэл­сэнч­лэн Орос, Монголын цэргүүд Халх голын дайнд ялсан даа. Гэхдээ Халх голын ялалт бидэнд амар хялбар олдоогүй. Олон ч аавын хүү, эх орны дайчид амиа алдсан даа. Халхын голын байлдаан 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын хамтын ялалтаар төгсч, эх орны дорнод хил хязгаарт энхийн салхи сэвэлзэж, эхэлсэн юм. Энэ өдөр Москва хотноо ялалт байгуулсан хүчин ЗХУ, БНМАУ-ыг тө­лөөлж, Улаан армийн нэгэн захирагч М.Баг­данов, И.Полотов, БНМАУ-ын жанжин шта­бын дарга  Ж.Цэрэн нар гарын үсэг зурж, ялал­тыг баталгаажуулсан юм. Ялалт олдоогүйсэн бол Монгол эх орон , тусгаар тогтнол, газар шороо, мон­гол хүн ард,  ардчилал эрх чөлөө цөмөөрөө хүнийх, харийн гүрнийх болох байсан биш үү.  Ялалт аяндаа амархан олддог биш. Нэг биш улс гүрний ард түмний цус, нулимс, хагацал өнчрөл, залуу нас, газар шорооны үнэ цэнээр олддог. Тийм ч учраас Монголын ард түмэн

“Цэлмэг  залуу насны гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ

Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээн шүлэглэлээ.

 

ОРОСУУДЫН БААТАРЛАГ ГАВЬЯАГ МАРТАХ УЧИРГҮЙ

Халх голын дайн дуус­саны дараа дүү бид хоёр гэртээ баяр бахдалтай нь аргагүй харилаа. Харам­сал­тай нь, удалгүй аав маань бурхан болж дүү бид хоёр амьдралаа авч явах хүнд ачаа ирсэн юм. Ээж маань дүү бид хоёрыг нялх байхад насан эцэслэсэн болохоор аав гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэг­тэй хүн болдог байж билээ. Удалгүй 1943 онд хугацаат цэргийн албанд дахин морд­сон юм. Хоёр жилийн дараа гэхэд тагнуулын тэрэгний жолооч болон  салааны орлогч болж дэвш­лээ. Тэр үед 1945 оны чөлөөлөх дайн ч болсон. Сайхан Монгол эх орны минь газар шороо, нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, халдашгүй дархан эрх чө­лөөнд өнгөлзөгчид цөөр­сөн­гүй. Эх орны баруун хяз­гаарт 1945 онд болсон зэвсэгт тулгаралт бол бас л том биш юмаа гэхэд дунд зиндааны дайнаас дутуу­гүй том зэр зэвсэг агссан мөргөлдөөн болсон юм. БНХАУ-ын асар өндөр уул байдаг юм билээ. Бо­роо орж байгаа мэт чулуу буудаг. Амьд хүн байхын аргагүй хүнд. Тэр уулын дэргэдүүр явтал өнөөх чу­луу нүүгэлтээд ороод ир­дэг юм байна. Машин ч гацлаа. Юун, байлдааны го­ломт руу явж дайснаа дарах. Өөрөө чу­луунд да­руу­лаад гац­чихсан. Тэр үед бас л зөвлөлтийн цэр­гүүд ирж надад тусалсан даа. Ер нь Халх гол болон 1945 оны дайны Монгол­чуу­дын ялалтыг ЗХУ-ын цэ­рэг эрс авчирсан юм шүү дээ. Тэдний баатарлаг гавьяаг монголчууд хэзээ ч мартаж болохгүй.  Аюулт дайныг дэгдээсэн түрэм­гий эвс­лийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дай­чид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсга­лыг хүндэтгэж байх учир­тай. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнх­жүүлж, Мон­гол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Оросын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ мон­гол түмэн үеийн үед са­нан дурсаж, гавъяат үйл­сээр нь ямагт бахархаж байх ёстой юм шүү дээ.

Дайн гэдэг тоглоом биш ялалт гэдэг мөрөөдөл биш ээ. Халхын голын дайнд Монголын бүх ард түмэн, Оросын мянга мянган  цэрэг, дайчид, онгоц, гайхамшигт мон­гол морьд, газар тэнгэр цөмөөр байлдсан. Үлгэрлэвэл Ар­дын зураач Б.Цэвэгжавын “Азар­ганы ноцолдоон” шиг Япон, Монгол их бага хоёр гүрэн ана мана, ач тач мөргөлдсөн. тулалд­сан, байлдсан. Улаан арми усан дундуур, улаан арми цасан дундуур, улаан арми цусан дун­дуур, улаан арми тэнгэр дундуур, улаан арми уулан дундуур. улаан арми ну­лимсан дундуур, улаан арми өлсгөлөн дундуур цээлийн усыг буцалтал цэгээн чулууг бутартал байлдаж, агуу их орны дайны ялалтыг дэлхий да­хинд авчирсан шүү дээ. Халхын голын зарлаагүй дайн бол дэлхийн хоёрду­гаар дайны “төрсөн дүү” нь байсан.

 

ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ДАЙЧИН Г.БАТМӨНХ ЭМЧ БОЛСОН НЬ

Хоёр дайнд оролц­соныхоо дараа 1958 онд анагаахын сургуулийг эмчийн мэргэжлээр төгсдөг юм байна. Тэр үед гэргийтэйгээ танилцсан даа. Миний хөгшнийг А.Пунцаг гэдэг. Бид хоёр насаараа анагаах ухааны салбарт ажиллажээ.  Дундговь аймгийн эмнэ­лэгт ажиллаж байхдаа бас л зөвлөлтийн эмч нартай хамтран анагаах ухааны салбарт хүчин  зүтгэсэн. ЗХУ-ын эмч нартай хамт­ран арьс өнгөний өвчнөөс сэргийлэх бригадад ажил­лаж орон нутгаар тэнүү­чилсэн юмдаг. Хожим 1998-2011 он хүртэл Монгол цэргийн музейд ажиллаж байгаад  тэтгэ­вэртээ гарсан.

Саяхан хүртэл Монгол цэргийн музейн дарга бололтой хурандаа ирээд “Таныг ажиллуулмаар байна. Та цэргийн түү­хийн ач хол­богдлыг хү­мүүст тайл­барлаж өгөөч” гээд байна лээ. Одоо 90 нас шүргэж яваа миний хүмүүст юм ярьж зогсоно гэж юу байх вэ. Хөл, гар хөшөөд өтөл­сөн байна шүү дээ хэмээн хөхөрлөө. Тэрээр “ЗХУ-ын цэргүүд мон­голчуудад их тусалсан даа. Тэдний гавьяа алдар мөнхөд дуур­сагдах учир­тай. Би зөв­лөлтийн цэргийг ах аа, зэвсэгт хүчний армийг аав аа, Ардын намыг ээж ээ гэж боддог шүү. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор УИХ-аас надад “Монгол төрийн ахмад дайчин” гэсэн сүлд тэмдэг өгсөн. Одоо намайг улсаас л тэ­жээж байна даа.  Байр, цол тэмдэг гээд бүгдийг нь өгсөн байна. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогт­нол, бүтээн байгуулалтын тө­лөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулсан залуу нас, дайчин зан чанарыг маань үнэлсэнд талархаж сууна даа, өвөө нь” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ш.Сүрэнжавын “Ерөн баатрын дууль”-д

Халх голын хөвөөнд

Ерэн баатар төржээ

Халх голын хөвөөнд

Ерэн баатар нойрсжээ

Хан тэнгэрт цоройж

Ерэн хөшөө гэрэлтжээ

Хөшөө тийш очих

Ардын зам баларсангүй

Хөсрийн өвс ургаж

Аглагшиж ер

  битүүрсэнгүй хэмээн шүлэглэ­сэн байдаг. Ялалтын төлөө мөр зэ­рэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай.

Нийт: 23 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Cialis Generique Paiement Paypal Cialis Tadalafil Wellbutrin Pay With Paypal

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Std Online Pharmacy Shipping Worldwide viagra Cialis Brand 20 Mg

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Clobetasol Tablets Us Overseas viagra online pharmacy Pillenpharm Viagra Strips

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Viagra Shop Deutschland viagra online Pharmacyrxone

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Ic Cephalexin cialis buy online Worked For Me Propecia Finasteride

Rontriets
2017 оны 9-р сарын 28

Mexican Pharmacy online pharmacy Levitra Dauer Wirkung

Rontriets
2017 оны 10-р сарын 2

El Cialis Es Mejor viagra Levitra Filmtabletten Schmelztabletten Isotretinoin Website

Rontriets
2017 оны 10-р сарын 4

Best Price For Generic Levitra Rx India Pharmacies Online viagra Macrobid Antibiotic Website Need No Physician Approval Pediatric Dosing Amoxicillin

Rontriets
2017 оны 10-р сарын 5

Best Non Prescription Viagra buy viagra online Cialis Nebenwirkung Kopfschmerzen

Rontriets
2017 оны 10-р сарын 8

Citalapram 10mg For Sale Propecia Comprar mail order levitra Flomax Amoxicillin

Rontriets
2017 оны 10-р сарын 11

Buy Propecia 5mg Usa levitra discount Cheapest Nonprescription Bactrim

Rontriets
2017 оны 10-р сарын 13

Celebrex Canadian Pharcharmy viagra prescription Buy Levitra Online Uk No Prescription

Rontriets
2017 оны 10-р сарын 15

Cialis Canada Viagra Drugs Interacting With Cephalexin levitra 20 mg cost walmart Viagra Cialis Levitra Online Kamagra Strasbourg Priligy Acquisto

Rontriets
2017 оны 10-р сарын 21

Cialis Soft Pas Cher Actos From India viagra Free Shipping Fluoxetine 40mg Real Price Cod Only What All Is Valcylavore Perscribed For

Rontriets
2017 оны 10-р сарын 25

On Line Fluoxetine Antidepressant Best Website Atlanta Difference Between Penicillin And Amoxicillin buying levitra in mexico Viagra And Cialis Sample Pack

Rontriets
2017 оны 10-р сарын 29

Is Keflex Safe During Breastfeeding cialis Zithromax For Otitis Media In Children Krankenkasse Levitra 20mg Amoxil For Ear Infections

Rontriets
2017 оны 10-р сарын 30

Viagra Wikipedia Viagara From India Cialis Farmaco Da Banco online pharmacy Where To Buy Periactin Pills Levitra Online Cheap

Rontriets
2017 оны 11-р сарын 3

Generic Real Isotretinoin Best Website C.O.D. Cheapeast Shop Synthroid 125mcg Online Pharmacy viagra Cytotec Erectile Disfunction Does Propecia Need A Prescription Kamagra Insuficiencia Cardiaca

Rontriets
2017 оны 11-р сарын 17

Buying real worldwide isotretinoin best website mastercard Propecia Desventajas overnight delivery buy levitra online Viagra Rezeptfrei Potenzmittel Cialis 20mg Unterschied Secure Ordering Stendra Where To Buy Cheapeast

Rontriets
2017 оны 11-р сарын 17

Cytotec Pauvre Cialis Pas Cher Internet Walgreens Propecia Side Effects viagra Vente Viagra Generique Cialis Cheapest Lowest Price Kamagra Oral Jelly Acheter

Jefftreaps
2017 оны 11-р сарын 24

Cialis Pharmacie Acheter Cheap Effexor Online viagra cialis Sandoz Amoxicillin

Rontriets
2017 оны 11-р сарын 28

List Of Best Online Pharmacies Achat Propecia Paris viagra Online Lasix Viagra Price At Walgreens

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Generic Viagra Kamagra Al Maximo Kamagra cheap cialis Cialis Somministrazione Dosage For Zithromax

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *