Г.Батбаатарыг дэмжсэн багш нарыг хална гэж сүрдүүлжээ

8-р сарын 29, 2018 3:02 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 73
8-29-9

Б.ТУУЛ

Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг ганц том сургууль бол АШУҮИС. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад энэ сургууль дээр хөл толгой нь олдохгүй хэрүүл маргаан өрнөж, багш удирдлагууд нь дотроо хоёр тал болоод талцчихсан, есдүгээр сарын 1 манатай сууж байна гэдгийг зарим багш нар нь хэлж байна. Тэдний яриагаар бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сарын 10-нд буюу наадмаар тушаал гаргаж, Эрүүл мэндийн дэд сайд асан, доктор Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилжээ. Хуучин захирал Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Өнөөдөр өрнөөд буй энэ хэрүүл тэмцэл албан тушаалын төлөөх томилгооноос үүдэлтэй гэнэ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн АШУҮИС-ийн багш, удирдлагууд Ж.Цолмонг эсэргүүцэж, хамтран ажиллаж чадахгүй гэсэн шийдвэрт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Ц.Цолзолмаа сайд нарт хандан бичиг хүргүүлээд байгаа аж. Харин шинэхэн захирал Ж.Цолмон үүнийх нь оронд АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг дэмжиж гарын үсэг зурсан бүх багш нарыг ажлаас нь хална гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Тиймээс мэдэгдэлд гарын үсэг зурсан 20-30 багш нар өөр газар оффис түрээслээд, үүсээд байгаа асуудлыг хуучин хэвэнд нь ортол тэмцэнэ. Боловсролын салбар тоглоом биш хэмээн ярьж байв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *