Г.Аянга: Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийг эмчлэхэд гадаадынхан л тусалдаг

7-р сарын 5, 2012 11:37 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 1410

 

Б.ЭНХЗАЯА

 

Амьдралынхаа туршид олон нийтээс ангид юм шиг өөртөө эмзэглэж явдаг өвчин эмгэгтэй хүмүүс цөөнгүй байдаг. Тэр дундаа  хэн нэгний өмнө насан туршдаа ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм шиг бусдын өөдөөс эгцэлж харж чадахгүй амьдардаг хүмүүс бол төрөлхийн уруул, тагнайн сэтэрхий эмгэгтэй хүмүүс. Сүүлийн үед энэ өвчин айл гэрт аз жаргал авчрах нярай хүүхдүүдийн дунд нэмэг­дэх хандлага ажиглаг­даж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. 

Манай улсад энэ төрлийн өвчнийг эмчил­дэг, цорын ганц гэж хэлж болох эмч нарын баг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилладаг ажээ. Тус эмнэлгийн  Эрүү нүүрний мэс заслын тасгийн дэргэд  Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын  нийгэмлэг байгуулагдан хамтран ажиллаж байна. Энэ тухай ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Монголын уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Аянгатай ярилцлаа.

-Хүн бүр л гоё сайхан харагдахыг хүсдэг. Гэтэл уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй төрсөн иргэд нэг насны юм шиг эмзэглэж явдаг нь ажиглагд­даг. Энэ төрлийн өвчин төгс эмчлэгддэг үү. Ер нь өвчи­н юунаас үүсээд байна вэ?

-Төрөлхийн гаж хөг­жил нь хэд хэдэн төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын багийн хамтарсан эмчилгээгээр эмчлэгддэг. Тухайлбал уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэг нь эрүү нүүрний мэс за­сал, эрүү нүүрний гажиг засал, хэл яриа засал, чих хамар хоолой, хүүхдийн эмч зэрэг нарийн мэргэж­лийн эмч нарын хамтарсан багийнхан ажиллаж байж төгс эдгэрдэг.

Энэ эм­гэгийг олон шалт­гаант тө­рөлхийн гажиг гэж үз­дэг. Ураг эхийн хэвлийд бүрэл­дэж буй тодорхой үед ямар нэ­гэн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөлөлд өрт­сөнөөр энэ эмгэг үүсдэг. Үүнд химийн хүчин зүйл, эм тариа, цацраг гэх мэт орно. Мөн жирэмсэн эх ямар нэгэн халд­варт өвчнөөр өвчлөх, бактери нянгийн хорд­логууд орж болно. Манай улсын хувьд утааны асуудал уруул, тагнайн сэтэр­хийтэй хүүхэд төрөх бас нэгэн хүчин зүйл болоод байна. Үүний нэг илрэл нь жирэмсэн эх тамхи татах нь урагт зөвхөн уруул, тагнайн сэтэрхий биш бусад төрөлхийн гажиг өвч­нийг үүсэх эрсдлийг 20 хувиар нэмэгдүүлдэг гэсэн гадаадын судалгаа байдаг. Тэгэхээр тамхины утаанаас илүү хортой утаа тортог ч Улаанбаатарын агаарт байна шүү дээ.

-Агаарын бохирдол нө­лөөлж байна гэж үзвэл энэ эмгэг нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Манай оронд нэ­мэг­дэх хандлагатай байгаа. Уруул, тагнайн эмгэгийн тохиолдлын талаар 20 гаруй жилийн өмнө Анагаах ухааны доткор Ц.Цэрэн эмчийн хийсэн судалгаанд 1500 орчим төрөл­төд нэг удаа тохиолдож байсан байдаг. Гэтэл 2000 оны эхээр хийсэн судалгаагаар 1300 тө­рөл­төд нэг тохиолдож байсан бол сүүлийн үеийн судал­гаа­гаар 900 төрөлтөд тохиолдож байна гэж гарч байна.

-Хэдийгээр гадна өнгөндөө нүүрний бүтцэд өөрчлөлттэй байгаа ч биед ямар нэгэн хор хөнөөлгүй гэж бодох эцэг, эх байдаг. Өвчин биед нөлөөлөх аюул бий юу?

-Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн тохиолдлын 80 ор­чим хувь нь бие даасан хэл­бэрээр тохиолддог. Өөрөөр хэлбэл зөвхөн уруул тагнайн сэтэрхий байхаар тохиолдоно гэсэн үг. Харин 20 хувь нь бусад эрхтэн тогтолцооны гажигтай хавсарч хам шинжит хэлбэрээр тохиолддог. Ялан­гуяа, зүрх судасны систем юм уу, тархи мэдрэлийн систем зэрэг амьдралын чухал эрхтэн тогтолцоотой хавсарсан то­хиолдолд амьдрахад төвөгтэй асуудлууд гарч ирдэг. Хав­сар­сан хэлбэрээр тохиолдоход хүүхэд эндэх тохиолдол цөөн­гүй. Дийлэнх буюу бие дааж тохиолдсон эмгэгт хүүхэд бие эрхтэн, оюун санааны хувьд амьдрах бүрэн боломжтой бай­даг. Гагцхүү нүүрний гоо сайх­ны өөрчлөлт, гуншиж ярих, нийгэмшиж амьдрахад хувь хүний хувьд хэцүү. Тэгэхээр нэг ч гэсэн иргэнийг нийгэм­шүүлж амьдруулахын тулд бид ажиллаж байгаа юм.

-Манай улсад энэ төрлийн эмгэгийн эмчилгээг Эх нялхсын төвд хийж байгаа гэсэн. Эм­чил­гээг бусад эмнэлэгт хийдэг үү?

-Зарим хувийн эмнэлгүү­дэд энэ төрлийн эмчилгээг хийдэг байх. Гэхдээ тэнд зөв­хөн мэс засал хийдэг ч юм уу, бусад заслын эмчилгээг бүрэн гүйцэд хийдэггүй. Өөрөөр хэлбэл, уруул тагнайн сэтэр­хийн эмгэг багийн цогц эм­чилгээ хийх ёстой. Тиймээс “Уруул тагнайн төрөлхйин эмгэг судлалын нийгэмлэг” гэх төрийн бус байгууллагыг 2007 онд байгуулсан. Энэ байгууллагыг манай эмч нар, нүүр ам судлалын сургуулийн багш нар уруул тагнайн сэтэр­хий­тэй хүүхдүүдийн эмчилгээг аль болох дэлхийн төвшинд хүргэх талаар мэргэжилт­нүү­дээ боловсруулах, чадваржуу­лах чиглэлээр бий болгосон. Бас нэг гол зорилго бол уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчил­гээг аль болох ойртуулах, хүр­тээмжтэй болгох зорилгоор байгуулж байсан.

-Ашгийн бус энэ байгуул­лага нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахын тулд бай­гуулагдсан гэлээ. Улсын нийс­лэлд ганц байгаа эмчил­гээ­ний багийнхан хөдөө орон ну­тагт хүрч ажиллаж чадаж байгаа юу?

-Манай улс онцлог газар нутагтай шүү дээ. Өргөн уудам газар нутагт хүн ам нь тархан суурьшсан, амьдралын нөхцөл боломж тааруухан болохоор орон нутгийн энэ төрлийн өвчтэй хүүхдүүд тухайн газарт нь эмнэлгийн тусламж үзүүлэх бололцоо байхгүй байдаг. Дээр хэлсэнчлэн энэ төрлийн өвчин олон төрлийн эмчилгээ, цаг хугацаа шаарддаг болохоор хөдөө орон нутгийнхан нийс­лэлд ирэх санхүүгийн боломж ч тэр бүр байдаггүй. Тиймээс олон хүүхэд эмчилгээгээ хийл­гэж чадахгүй үлддэг. Хүүхэд эмчилгээгээ бүрэн төгс хийл­гэж чадахгүй болохоор нүүр­ний гоо сайхны өөрчлөлт, хэл ярианы гуншаа гэх зэргээс болж ний­­­гэм­шиж чаддаггүй. Тиймээс ний­гэм­­лэг байгуулсан цагаасаа бид­­ний хийсэн гол үйл ажил­ла­гаа бол орон нутагт ажиллах бай­сан. Эмчилгээний багийн­хан өмнө нь гадны байгуул­лагын сан­хүү­жилтээр нэг жилд 2-3 аймаг руу явж зөвхөн мэс заслын эмчилгээ хийдэг бай­­сан. Ний­гэмлэг байгуу­лагд­сан цагаас энэ тоо өсч, мэс заслын эмчил­гээ хийлгэ­хээс гадна хэл яриа, гажиг заслын эм­чил­гээг хийж эхэл­сэн байдаг. Орон нутагт ажил­лах эмч эм­нэл­гийн мэргэ­жилтнүүд, эцэг эхчүүд энэ эмгэгийн талаар мэдлэг хомс байдаг байсан. Өөрөөр хэлбэл ийм эмгэгтэй төрсөн хүүхэд ямар насандаа, ямар төрлийн эм­чил­гээг хаана хийл­­гэх талаар зөвлөгөө өгөх чад­варгүй бай­сан. Тиймээс бид ажиллах явц­даа тухайн аймагт эмч мэргэжилтнүүд, эцэг, эхийг оролцуулсан семи­нар зохион байгуулдаг болсон юм.

-Жилд олон удаа орон нутгаар явж эмчилгээ хийдэг гэж байна. Орон нутагт дагна­сан эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж суурилуулах бо­ломж хэр байна?

-Энэ асуудал хамгийн тул­гамдсан асуудал болоод байна. Орон нутгийн эмч нарыг аль болох уруул тагнайн сэтэр­хийн мэс заслын эмчилгээг хийдэг болгох, гажиг заслын эмчилгээний анхан шатны мэдлэг олгох, ажиллах нөхц­лөөр  хангахын төлөө бид ажилладаг. Гэтэл энэ чишлэлээр ажиллаж байгаа эмч нар маань тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байна. Энд хамгийн бэрхшээлтэй асуудал нь хүний нөөц буюу мэргэ­жил­тэй боловсон хүчний асуу­дал байдаг. Багаж, тоног тө­хөө­рөмжийг хаанаас ч олж болно. Жишээ нь Ховд аймаг бол баруун таван аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв гэдгээр нь бид эмч, мэргэжилтэн бэлд­сэн. Эмчээ түшиглээд энэ аймагт эрүү нүүрний мэс зас­лын тасаг, анхан шатны хагалгаа­г хийдэг тасаг бай­гуулахаар ажиллаж байна. Ингэснээр баруун аймгийн хүүхдүүд заавал Улаанбаатарт ирэх шаардлагагүй, аймагтаа эмчлүүлэх боломжтой болох юм.

-Цаашид орон нутгаар явах уу. Орон нутагт эмчлэг­дэж чадахгүй байгаа олон хүү­хэд байгаа байх. Энэ төрлийн эмгэг хөдөө, орон нутагт хэр байдаг вэ?

-Энэ жил манай багийнхан зүүн аймгуудаар явсан. Өнгөр­сөн гуравдугаар сард Дорнод аймагт ажилласан. Удахгүй Өмнөговь аймагт ажиллахаар явах гэж байна. Харин аравду­гаар дугаар сард Баянхонгор руу явна. Ер нь сүүлд хийсэн судалгаагаар орон нутгийн өвчлөл хотынхоос ялгарахгүй болсон байна. Ялангуяа, Өвөр­хангай, Архангай зэрэг хан­гайн аймгуудад ихээр то­хиолд­дог нь ажиглагдсан. Мөн Баян-Өлгий аймагт өвчлөл нэлээд нэмэгдсэн байна лээ.

-Тоног төхөөрөмжөө тэр бүр гадны байгууллагаас авах нь бэрхшээлтэй биш үү. Хөдөө орон нутгаар ажиллахад сан­хүү­гийн асуудал тулгардаг байх. Яаж зохицуулдаг вэ?

-Ашгийн бус, төрийн бус байгууллагын хувьд мэдээж хүнд­рэлтэй асуудал мөн. Бид­ний орон нутагт очиж ажиллах үйл ажиллагаа 1999 онд эхэл­сэн байдаг. 2005 он хүртэл Япон улсын “Тагнайн сэтэр­хийн сан”-гаас санхүүжиж ажилладаг байлаа. Гэтэл 2006 онд олон улсын санхүүгийн хямралаас боллоо гээд санхүү­жилтээ зогсоосон. Тэр сантай одоо хүртэл хамтарч ажилладаг л даа. Санхүү­жил­тээ бүрдүүлэхийн тулд гадны болон дотоодын буяны олон байгууллагад хандаж үзсэн. 2009 онд Хэнтий аймгийн өвтө­нүүдээс манай төвд хүсэлт ирсэн юм. Хүсэлтийн дагуу санхүүжилт хайж яваад УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ авар­гатай уулзаж, бидний нэг удаа­гийн санхүүжилтыг гаргаж бай­сан. Үүнийг эс тооцвол Мон­голын ямар нэгэн байгуул­лага хувь хүн бидний үйл ажиллагаанд тусалж байгаа­гүй. Дандаа гадаадын байгуул­лагууд тусламжийн гараа сунгадаг.

-Эцэг, эхчүүд хүүхдээ Хятад, Солонгос зэрэг гадаа­дын оронд эмчлүүлэх сонир­холтой байдаг. Өртөг өндөр ч гэлээ чанартай эмчлүүлдэг гэх юм. Гадаадад бус эх орондоо эмчлүүлэхэд юу нь болохгүй байна вэ?

-Манайханд гадашгаа явж эмчлүүлэх хандлага ажиг­лагд­даг байдаг. Явж болно, гэхдээ маш сайн судлаж, эмнэлгээ зөв сонгох хэрэгтэй. Болж өгвөл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй. Гадаг­шаа явж эмчлүүлэх гэсэн хү­мүү­сийн сонирхлыг ашиглаад мөнгө олох гэсэн хүмүүс бай­даг. Тухайлбал, Өмнөд Солон­гос руу явуулж үнэгүй эмчил­гээ хийлгэнэ гэсэн зараар явсан хүмүүс ирчихээд бидэнд л ханддаг. Тэнд очоод эмнэл­гийн газар биш буяны сүмд хагалгаа хийсэн юм шиг зүйл ярьдаг. Тэр нь маш муу хагал­гаа болсон байдаг. Тиймээс эдгээр хүмүүс зогсохгүй нь мэдээж, харин эцэг, эхчүүд өөрсдөө болгоомжтой байх хэрэгтэй. Өмнө нь “Чуянь эмч нарын  холбоо” гэх Өмнөд Солонгосын байгууллага би­дэн­тэй ажиллах саналаар  хам­тарч үзсэн. Гэтэл тэд туршлага­гүй, чадваргүй байснаас үйл ажиллагаагаа зогсоосон. Одоо тэд хөдөө орон нутгаар явжэмчилгээ хийж байгаа гэж дуулсан. Иргэд, эмнэлгийн байгууллагууд үүнд анхаарал­тай хандах  хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ нүүр царайг сайхан болгочих юмсан гэсэн сэтгэлээр зориод ирдэг. Харин тэдэнд үйл­чилж байгаа эмч, мэргэжилт­нүүдийн ур чадвар ямар төв­шинд байдаг бол?

-Бидний хувьд хангалттай гадаад харилцаатай. Япон, Америк, Тайвань, Солонгос, Англи, Ирланд, Француудтай хамтарч ажилладаг. Эмч нар маань мэргэжлийн ур чадва­рын хувьд дэлхийн төвшинд тэнцэхүйц гэж хардаг. Ма­найх­ны эмч нар 2-3 удаа га­даадын хөгжилтэй орнуудад явж дадлага хийсэн. Гадаа­дынх­ныг ажиглахад Тайва­нийн эмч нар уруул тагнайн сэтэрхийг эмчлэхдээ маш сайн. Тайваний Чагнуны эм­нэлэг гэж бий. Энэ төвтэй манайхан хамтарч жил бүр энэ төв рүү эмч мэргэжилтнээ явуулж хурал, хагалгаанд оруулдаг.

-Нийгэмлэгийн дэргэд уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийн эцэг эхийн холбоо бай­даг гэж сонссон. Энэ хол­боонд эцэг, эхчүүд хандаж болох уу?

-Бидний үйл ажиллагааны хувьд гарч байгаа нэг ололттой тал гэвэл төвийн дэргэд уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй өвчтөнүүдийн эцэг эхийн зөв­лөл гэж сайн дурын байгуул­лага байгуулагдсан. Энэ сайн дурын байгууллага бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь маш том алхам. Хүүх­дийнхээ сайн сайхны төлөө цаг үргэлж санаа зовж яваа эцэг, эхчүүд энэ зөвлөлд нэг­дэж, мэдээ мэдээллээ солил­цож болно.

 

Нийт: 26 Сэтгэгдэл

nandia
2016 оны 12-р сарын 24

Snuu . yaj ene holboond negdeh we

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Keflex No Rx Cialis 40mg Kamagra Oral Jelly New Zealand

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Buy Prednisolone Eu viagra Cialis Viagra Otros

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Vente Cialis Belgique cialis Cialis Discount Paris

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Orlistat 60 buy viagra Kamagra En Mujeres

Kelgrorge
2017 оны 8-р сарын 6

Farmacias Online Usa cialis Priligy Suomi

Rontriets
2017 оны 9-р сарын 29

Cialis 5 Mg Filmtabl 28 St cialis Comprar Cialis Al Mayoreo Amoxicillin Tooth Abscess

Rontriets
2017 оны 10-р сарын 2

Amoxil Clav Acheter Cialis En Ligne France Amoxicillin And Epstein Barr viagra Will Amoxicillin Interact With Prevacid Cialis Billig Women Taking Propecia Finasteride

Rontriets
2017 оны 10-р сарын 5

Buy Doxycycline In London vardenafil canadian pharmacy Cialis Ou Viagra Que Choisir Buy Priligy Usa

Rontriets
2017 оны 10-р сарын 6

Cialis Viagra Precios viagra Pyridium Online Medication Price Overseas Acheter Viagra 10 Pilules

Rontriets
2017 оны 10-р сарын 8

Miglior Viagra Naturale Levaquin Us Worldwide cialis Intternational Ph Clomid Liqua Tech Labs

Rontriets
2017 оны 10-р сарын 12

Cialis 10 Mg Preis Black Market Estrogen Amoxicillin Solution cialis online Bestellung Von Viagra Paypal Medications Online Buy Viagra Online Reputable

Rontriets
2017 оны 10-р сарын 14

Levitra 5mg Generic Levitra Legal Where Can I Buy Alli viagra Buy Stendra Online

Rontriets
2017 оны 10-р сарын 15

Cephalexin 500 Mg Dosage For Cats Viagra A Basso Prezzo Levitra After Stroke viagra Amalaki Buy Cipro In Canada Viagra Bald Gunstiger

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Where To Buy Valtrex Langzeitstudie Levitra Levitra Online Best Price buy levitra 10 mg Canadian Express Phramcy Propecia Generic California Zithromax Ten Days

Rontriets
2017 оны 10-р сарын 26

Propecia France viagra cialis Canadian Prescription Prices

Rontriets
2017 оны 10-р сарын 29

Propecia Marca Variety Package With Apcalis Zithromax Azithromycin Side Effects generic levitra 20mg Kwikmed

Rontriets
2017 оны 10-р сарын 31

Levaquin With Free Shipping Emballage Priligy viagra vs cialis vs levitra Quiero Comprar Viagra Sin Receta

Rontriets
2017 оны 11-р сарын 5

Acquista Cialis On Line Cialis Contrareembolso online pharmacy Cialis 5mg dose Viagra Barato Madrid

Rontriets
2017 оны 11-р сарын 17

Levitra Orodispersible 20 Mg Amoxicillin Lab Faq generic viagra Ciallis To Purchase Kamagra Jelly Potenz Cialis Super Active 20 Mg

Rontriets
2017 оны 11-р сарын 18

Purchase Motilium From Australia Discount Generic Dutasteride Real Levitra Prezzo In Erboristeria viagra Levita Buy Cytotec 200 Microgrammes Comprime Secable

Rontriets
2017 оны 11-р сарын 28

Isotretinoin Usa Price Quick Shipping levitra information How To Buy Flagyl

Kellye
2018 оны 1-р сарын 2

payday loans online
payday loans online bad credit
payday loans online direct lenders
payday loans no credit check

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Colchicine From Canada Discount Buy Now Clobetasol Cephalexin Treatment cialis Cheap Drugs Canada Shelf Life Cephalexin

dorj
2018 оны 10-р сарын 11

Mini ohin yag l iim baisan odo olon ulsiin emch nariin buyand odo tanigidahgui boltlo goy bolj odo nohor 3 huuhedtei bollo bayarlala emch narta

dorj
2018 оны 10-р сарын 11

Mini ohin yag l iim baisan odo olon ulsiin emch nariin buyand odo tanigidahgui boltlo goy bolj odo nohor 3 huuhedtei bollo bayarlala emch narta.nemj helhed mini ohin tagnai tsoorhoi hoyor uruul mash tom seterhii baisan odo zov zugeer hun anzaarch harval medeh bailgui barag l medehgui de mini ohin ih uhaantai 2 deed surguuli togslo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *