Францын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлэв

11-р сарын 16, 2015 1:08 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 156
11-16-8

Гадаад хэргийн яам­наас шуурхай мэдээлэл өг­лөө. Уг мэдээлэлдБүгд Найрамдах Франц улсын нийс­лэл Парис хотод энэ сарын 13-ны орой болсон цуврал террорист халдлагын улмаас 150 орчим хүн амь насаа алдаад байна.

Уг халдлагатай хол­бог­дуулан тус улсын Ерөн­хийлөгч Засгийн газрын шуур­хай хуралдааныг энэ сарын 14-ний 00:00 цагт зарлан хурал­­дуулсан бөгөөд хурал­даанаас БНФУдонц байдалзарлаж, хилээ хаах шийдвэрийг гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНФУд суугаа Монгол Улсын ЭСЯнаас тус улсад суугаа иргэддээ хандсан сэрэмжлүүлгийг цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан гаргасан бөгөөд одоогийн байдлаар уг террорист халдлагад монгол иргэн өртөөгүй байнагэжээ.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Б.Тулга, З.Батбаяр нар өчигдөр Францын Элчин сайдын яам дээр очиж эмгэнэл илэрхийлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. МАХН-ын дар­га Н.Энхбаярыг Францын Эл­чин сайдын Тэр­гүүн зөвлөх Рафаэл Дрозэвски хүлээн авсан юм. Тэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нарийн бичгийн дар­га нар ирж бидэнд эмгэнэл илэрхийллээ. Та бүхэн бидэнд сэтгэл са­нааны дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Манай Элчин сайд эх орондоо ажиллаж байгаа. Та бүхний сэтгэлийн дэмжлэг, эмгэнэлийг өөрийн биеэр уламжилна” гэсэн юм.

11-16-8hh

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

5 Mg Keflex And Drug Test Showing Positive cheap cialis Buy Amoxicillin Tablets

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *