Францчууд баяраа тэмдэглэж байна

7-р сарын 16, 2018 10:42 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 22
37234063_2109488725976816_2847111924775124992_n

Х.Оюунболд

ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ сар үргэлжилж Дидье Дешам дасгалжуулагчтай Францын баг Хорватын багийг 4:2 харьцаагаар хожсоноор өндөрлөлөө.  Ингэснээр 1998 онд аварга болж байсан Францын баг  аваргын алтан цомыг гардан авч энэ удаагийн ДАШТ-ий аваргаар тодорлоо.. Францын иргэд энэ баяраа гудамжинд гарч тэмдэглэж байгаа талаар гадаадын хэвлэл, цахим ертөнцөөр бичиж эхэлжээ. Тухайлбал,“La Vanguardia.com”  цахим хуудаст 20 жилийн өмнө Парисын олон иргэн анхны ДАШТ-аа Зинедин Зидантай тэмдэглэж байсан. Харин энэ удаагийн аваргын баярыг  мөн тооны  иргэд тэмдэглэнэ гэж найдаж байна гэж бичжээ.Франц, Хорватын аваргын төлөөх тоглолтыг Парисын 10  мянга гаруй иргэн гудамжинд байрлуулсан асар том дэлгэцээр үзэхээр цугласан бөгөөд Нортер Дам сүмийн хонх Францын багийн ялалтыг тэмдэглэж дуугарч байсан гэжээ. Хөлбөмбөгийн хорхойтон Бенойт Бардет “Дэлхийн аварга болно гэдэг бол энд их чухал утгыг илэрхийлдэг” гэв. Хэдийгээр Парист 30 хэм дулаан, халуу шатаж байсан ч  Францын хөгжөөн дэмжигчид  аваргын төлөөх тоглолтыг эргэлзэлгүй үзсэн байна. Лион, Марсель,Бордо зэрэг Францын томоохон хотод тоглолт дууссаны дараа францчууд баяраа тэмдэглэсэн байна. Харин багийн тоглогч Кулиан Мбаппег энэ ДАШТ-ийн хамгийн залуу шилдэг тоглогчоор шалгаруулжээ. Тэрээр Хорваттай хийсэн тоглолтыг үеэр багтаа хожлыг авчирсан гоолыг тоглолтыг 65 дахь минутад оруулсан юм. Багийн довтлогч Антуан Гризманн тоглолтын шилдэг хөлбөмбөгчин болсон байна. Мөн багийн дасгалжуулагч Дидье Дешам  Францын баг аваргаар тодорсон тоглолтын дараа дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хөлбөмбөгчин, дасгалжуулагчийн хувиар Германы Франц Бекенбауэр,Бразилийн Марио Загалло нарын дараа ДАШТ-д ялалт байгаа гурав дахь хүнээр тодорч бичигдэж байгаа аж. Харин францчууд энэ баяртаа Луврийн музейн үзмэр алдарт Мона Лизаг хамруулж хувцсанд нь хүртэл өөрчлөлт оруулжээ.

2015 онд террорист халдлагад өртсөн Гариллон бааранд ялалтаа тэмдэглэж байгаа францчууд

Парисын Эйфелийн цамхагийн хажууд францчууд баяраа тэмдэглэж байна

 Эх сурвалж: www.lavanguardia.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *