Францад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо

4-р сарын 24, 2017 8:38 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 47
4-24-2õ

М.ХҮСЛЭН

Франц улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдав. Тус улсын сонгуулийн санал авах байрууд өглөө 08:00 цагаас эхэлж оройн 19:00 цагт хаагдсан байна. Зарим хотуудад сонгуулийг хугацааг нэг цагаар сунгасан аж.

Францын сонгуу­лийн хуулиар эхний ша­танд хамгийн олон санал авсан хоёр нэр дэв­шигч дараагийн ша­танд өрсөлдөх юм. Шинжээчдийн урьд­чилан таамаглаж буйгаар Ерөн­хийлөгчийн сонгуулийн эхний шатанд ямар нэр дэвшигч ялалт байгуулах нь тодорхойгүй гэнэ.

“Ipsos Sopra Steria” судалгааны институтын өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгад франц иргэдийн 24 хувь нь төвч үзэлтэй Эммануэль Макроныг, 22 хувь нь үндсэрхэг Марин Ле Пенийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн барууны үзэлтэй Франсуа Фийон болон Жан-Люк Меланшон нар тус бүр сонгогчдын 19 хувийн саналыг авахаар байна. Санал асуулгад оролцогчдын гуравны нэг нь одоогоор хэний төлөө саналаа өгөхөө шийдээгүй гэсэн бол, гуравны нэг нь сонгуульд оролцохгүй гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 45.6 сая сонгогч оролцох юм байна. Түүнчлэн Франц улсаас гадна байгаа 1.3 сая иргэн санал өгөх эрхтэй аж. Төрийн тэргүүний сонгуулийн хоёр дахь шат тавдугаар сарын 7-нд болно.

СОНГУУЛИЙН ӨМНӨ ХАЛДЛАГА БОЛОВ

Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө гуравхан хоногийн өмнө нийслэл Парис хотын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж, цагдаагийн нэг офицер буудуулан нас барж, бас нэг нь хүнд шархадсан хэрэг гарав. Цагдаа нарт гал нээсэн этгээд буудуулан алагдсан байна. “Исламын улс” бүлэглэл энэ хэргийн хариуцлагыг хүлээж, буудуулан алуулсан этгээдийг ”бидний шилдэг дайчдын нэг байсан” гэсэн мэдэгдэл хийжээ.

Парис хотын прокурор Франсуа Молинг мэдээлс­нээр гэмт этгээд нь 39 настай Карим Чеурфи гэгч бөгөөд АКМ-47 буугаар гал нээж, цагдаагийн ажилтны толгой тус газарт нь хоёр удаа буудаж амийг нь хөнөөсөн байна.

Цагдаа, аюулгүй албаныхан Елисейн талбай орчмыг бүрэн хяналтандаа авч, хөл хорио тогтоожээ. Аюулгүй байдлыг хан­га­хаар Францын цагдаагийн 50 мян­ган алба хаагч ажиллаж байна.

banner3-14

Нийт: 9 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] Read More: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 6-р сарын 27

… [Trackback]

[…] Read More: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 8-р сарын 24

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you can find 63818 additional Infos|Informations on that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 9-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 24510 more Infos|Infos to that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 9-р сарын 20

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you will find 65350 additional Infos|Informations on that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 87740 more Infos|Informations on that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 10-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you will find 58303 additional Infos|Informations on that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 11428 additional Informations|Infos to that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

2017 оны 11-р сарын 4

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 14284 additional Informations|Infos to that Topic: zms.mn/frantsad-erunhiilugchiin-songuul-bolloo/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *