Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа 

9-р сарын 21, 2016 8:47 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 131
9-21-2h

Ч.ОЛДОХ

АНын Гүйцэтгэх зөвлөлөөс  орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХын гишүүн Д.Эрдэнэбатыг   томилжээ. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэж тус нам үзэж байна. Гэсэн ч сонгуулийн өмнө АНд үл итгэх, эргэлзэх байдлыг өрсөлдөгч МАНын зүгээс хангалттай бий болгосон. Тухайлбал, УИХын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн саналыг авч, Засгийн газраа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн, гадаад өр нэмэгдсэн зэрэг нь өмнө эрх барьж байсан АНын буруугаас болсон гэдгийг орон даяар зарласан.

9-21-2Мөн тус намын үед хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг зогсоож, баталсан хуулиудыг хүчингүй болгож байгаа. Энэ нөхцөлд ард түмэн дахиад АНд итгэхэд бэрх юм

Тэгвэл Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнтэй уулзахдааУлс орны амьдрал тэгтлээ дордчихоогүй байгаа. МАН хэдийгээр АНыг муулах гэж үйл ажиллагаа явуулсан ч  эргээд ард иргэдийн амьдралыг муужруулах чиглэл рүү хэлбийсэн нь байж болшгүй зүйл. Би өмнө нь ч хэлж байсан, 2016 оны сонгуульд МАН 65 суудал авсан ч нийт сонгогчдын 45 хувийн саналыг л авсан. Амьдрал зөвхөн парламент дээр үүсдэг зүйл биш. Амьдрал нийгэмд, ард иргэдийн дунд буцалж байгаа зүйл болохоор үүнийг бид дутуу үнэлж, дутуу харж, өөрөөр хэлбэл парламентын олонхийн саналаар хүч түрж болохгүйТиймээс орон нутгийн сонгууль бидний хувьд Ардын намын хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад нам,иргэний хөдөлгөөн, ТББууд нэгдэх хариуцлагатай цаг үе юм. АНын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурланагэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд нийтдээ 15 мянга гаруй нэр дэвшигч бүртгүүлээд байна. Үүний  7500 нь АНын  нэр дэвшигч аж. Тэгвэл жил бүр сонгууль болгоноор гардаг сонгуулийн хорооны бүтцийг нэг талыг барьж хийснээс үүдсэн маргаантай зүйлүүд байсаар байна. 2016 оны Их хурлын сонгуулиар нэг сонгогч олон газар санал өгсөн  тухайцарцааны нүүдэл”-тэй холбоотой хэл ам  тасрахгүй шинжтэй байнаТухайлбал, АНын сонгуулийн штабаас энэ асуудлаар  УИХ дахь намын бүлэгтээ  санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг  байгуулан   УБЕГ, ТЕГт хандахаар болжээ. Үүгээр 2016 оны үйл явдлыг дахин шалгуулах санал тавих юм байнаЭнэ долоо хоногт  АН  сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудлаар аймаг,дүүргийн намын удирдах шатны ажилтнуудын  дунд зөвөлгөөн хийнэ. ҮЗХны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ  орон нутаг, сумдад томилж  ажиллуулна гэв. Хамгийн гол нь АН энэ удаагийн сонгуулиар МАНын хийсэн ухралтыг ард түмэнд ойлгуулах, тайлбарлахаас ажлаа эхлэхээр болжээ. Уулзалтын үеэр Д.Эрдэнэбат  сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

АН шинэчлэл ярьж байна. Яаж шинэчлэгдэх вэ?

Ард түмэн АНыг шинэ даргатай болоосой гэж хүлээгээгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж харж байгаа байх. АНын шинэчлэл зөвхөн нэг намынх бус Монголын улс төрийн хүчнүүдийн шинэчлэл байх болно. Бид ингэж харж ажиллаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд  болох намын Их хурлаар дүрмийн шинэчлэлээ хэлэлцүүлж батална. Ажлын хэсгийг удахгүй томилно. Мөн намын даргыг шударга өрсөлдөөнөөр, нийт гишүүдийн санал асуулгаар гаргах нь зөв гэж харж байгаа. АНын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулна гэж бид үзэж байгаа. Тиймээс АН зөвхөн шинэ даргыг сонгосноор асуудал дуусахгүй. Тав арван хүний саналаар шинэ дарга сонгогдож болох ч бид  хуучин туулсан зовлонгоо дахиж туулах ёсгүй. Өнгөрсөн дөрвөн жил бид засаг барихад энэ дүрмийн үйлчлэл тодорхой хэмжээгээр саад болсон. Энэ саадыг давтах эрх бидэнд байхгүй. Тиймээс намын их хурлаар бид шинэ дүрмээ нийтээрээ хэлэлцэж өлгийдөж авна. Улс орны нийгэм эдийн засгийн амьдралыг бүхэлд нь дүгнэсэн улс төрийн том илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он АНын шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн амьдрал зөв явах жишгийн эхлэл байна. Бид ингэж бодож төлөвлөж ажиллаж байна.  

-2016 оны Их хурлын сонгуульд АН  хэдэн хүний, тухайлбал фракцийн эрх ашгийн  талцлаас болж ялагдсан гэж ойлгож байгаа. Тиймээс тарах хэрэгтэй гэсэн байр суурийг залуучууд нь тавьж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

Би нэг зүйлийг онцолж хэлье. АНыг талархан дэмждэг, гишүүн байгаа хүн нийт иргэдийн 35 хувь нь байдаг. Тиймээс тэдний санал бодол оролцохгүйгээр АН тарах ойлголт байхгүй. Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа. Энэ нь 2016 оны сонгуульд сөргөөр нөлөөлсөн үү гэвэл, нөлөөлсөн. Одоо энэ алдааг давтахгүйн тулд манай шинэчлэгчид асуудалд өөр өнцгөөс хандах ёстой.

Намын дүрмийг шинэчилнэ гэж байна. Ирэх арванхоёрдугаэар сар хүртэл төсөл боловсруулахад хугацаа богино байна. Амжих уу?

Бид намын үндсэн дүрмийн төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Ингэхдээ хоёр удаа орон нутгийн сонгуулиар хэлэлцүүлсэн. Өнөөдөр намын хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Хугацаа хангалттай  гэж үзэж байна.

АНын дотоодод талцал их байна. Энд тэндгүй холбоо, хөдөлгөөн дуугарч байгаа. Гэтэл намаа нэгтгэж нэг зүг рүү чиглүүлнэ гэдгийг та юугаар батлах юм бэ?

-Муугаар яривал АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэдэг. Сайнаар яривал долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэдэг. Би сүүлийнхэд нь санал нэг байдаг. Цаашдаа ч тэгж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин