Fox News: Д.Трамп, Ким Жон Ун  нар Сингапурт уулзана

5-р сарын 10, 2018 2:01 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 20
https_cdn.cnn.comcnnnextdamassets180309115432-02-trump-kim-jong-un-split

Д.АРИУН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзах газар болон хугацааны талаар шинэ мэдээлэл гарч ирж байна. Хоёр орны удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг ирэх зургадугаар сарын эхээр Сингапурт хийх талаар тохиролцсон гэж ух сурвалжийн мэдээнд тулгуурлан  Fox News  мэдээлсэн байна. Харин дээд хэмжээний уулзалт яг хэзээ болох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгааг дурдсан байна.

Өмнө нь Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтын тов ойрын гурав хоногт тодорхой болно гэж мэдээлж байсан бөгөөд тэрээр өөрөө энэ уулзалтыг хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс болох Панмунжам тосгонд хийх саналыг дэвшүүлж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *