Фото: Зэвсэгт хүчний шинэ офицер ахлагч нар

6-р сарын 20, 2018 6:58 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 39
IMG_2420

Б.БАЙГАЛЬ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол өнөөдөр /06.20/ Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахынсайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийттөгсөгч оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн  захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгов. Дараа нь нийт төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгсөн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга төгсөгчдөд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд сургуулиа амжилтай төгсөж, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа нийт төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм, сэтгэл оюунаа бүрэн зориулна гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлье” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *