Фото: Уулчины амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг мэдэрнэ

10-р сарын 5, 2018 5:04 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 31
й8

Т.САЙХАН

ОХУ-ын спортын мастер, аварга, багш дасгалжуулагч  Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /10.04/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов нь Пакистаны Латок /7145 метр/ оргилын хойд ханаар авирах маршрутаар 2018 оны долдугаар сарын 24-нд хамтран авирагчтайгаа гарч мөрөөдөлдөө хүрсэн боловч 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алджээ. Иймээс түүний дурсгалд зориулсан үзэсгэлэнг монголын үзэгчдэд толилуулж буй юм. Үзэсгэлэнд уулын спортын тухай, уулчдын хөрөг гэхчлэн 80 орчим гэрэл зураг багтжээ. Уулчин хүний амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.   Энэхүү үзэсгэлэн гурван  хэсгээс бүрдсэн бөгөөд ОХУ-ын 20 гаруй хот болон Польшид гарч байжээ. Залуу уулчны дуран авайд буусан бүтээлүүд энэхүү спортын хүнд хэцүү хийгээд сайхан бүхнийг харуулж байлаа.  Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга “Энэхүү үзэсгэлэн нь боломж үргэлж байдаг…” төслийн эхлэл бөгөөд  залуу тамирчдад дэмжлэг үзүүлэх санг үүсгэн байгуулж, үзэсгэлэнгийн явцад уулын спортыг дэмжих, шинэ маршрут гаргах, сургалт зохион байгуулах зорилгоор зохион байгуулж байна гэв. Сергей Глазунов ах, уулын спортын мастер Евгений Глазунов  “Миний дүү үргэлж орчноо ажиглаж, хөгжин дэвшихийн төлөө бүтээж туурвиж, амьдрал, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэн урагшаа тэмүүлж үүнийгээ бодит үйлдэл дээр харуулдаг, ердөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг нэгэн байлаа. Дүү минь уулчин төдийгүй гэрэл зурагчин байсан. Тэрээр уулын спортоор хэрхэн хичээллэж байсан, энэ хугацаанд гаргасан амжилт, уулчдын дунд тохиолддог бэрхшээл зэргийг өөрийн дуран авайдаа буулгасан. Түүний дуран авайд буусан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж байгаадаа баяртай байна” гэв.

Уулын спортын мастер Евгений Глазунов.

Уулчин хүний амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.

ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов нь Пакистаны Латок /7145 метр/ оргилын хойд ханаар авирах маршрутаар 2018 оны долдугаар сарын 24-нд хамтран авирагчтайгаа гарч мөрөөдөлдөө хүрсэн боловч 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алджээ.

ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов

Эх сурвалж:www.polit.mn