Фото: Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнд тавтай морил

6-р сарын 21, 2018 6:52 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 46
q6

Б.САРАНГЭРЭЛ

Хотын төвд байрлах цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг болох Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэн  иргэдэд нээлттэй байсан ч хэд хэдэн удаагийн эсэргүүцлийн жагсаалаас болж, 2013 онд хаагдсан билээ. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо. Гэхдээ олон нийтийг хамарсан арга хэмжээ,  зөвшөөрлийн дагуу явагдах жагсаал цуглааны үеэр түр хугацаанд хаах юм байна. Иргэд 06.00-21.00 цагийн хооронд цэцэрлэгт хүрээлэнд саатан амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнд байрлах Төрийн тамганы хөшөө нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Хөшөөний эх загварыг зураач Д.Наранжав зохион, Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээжээ. Харин дөрвөн талд нь Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн хөшөөний суурьхэсэгт эртнээс төрөө хүндэлж, сүслэн дээдлэж ирсэн монгол  омгуудын 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *