ФОТО: А.Даваасамбуу агсны бүтээлээр номон суварга босгожээ

2-р сарын 1, 2017 2:49 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 23
_MG_7833

Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч, шилдэг нийтлэлч, зохиолч  А.Даваасамбуу агсны бүтээлүүдийг эмхтгэсэн “Шилдэг нийтлэл 99 боть”-ийн 33 дахь боть хэвлэлтээс гарчээ. Түүний амьд сэрүүндээ баринтаглаж, хэвлүүлж хараахан амжаагүй номыг  гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэгч нөхөд нь дуусгаж хэвлүүлсэн байна. Номын дээжийг ойр дотны нөхөд, хамт ажиллаж байсан үзэг нэгт нөхдөд нь гардуулах ёслол өнөөдөр Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болов. Ёслолыг  Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Ж.Саруулбуян, ахмад сэтгүүлч Д.Дорждулам, А.Даваасамбуу агсны үр хүүхдүүдээс  санаачилсан юм. Ном нээх, гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч нөхөд нь түүний Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр, түүнээс гадна эр хүний хувьд  ажилсаг хичээнгүй, жудаг сэтгэл сайтай байсныг дурссан бол үр хүүхдүүд нь түүний ямархан  аав байсныг дурсч байлаа.

_MG_7836 _MG_7838 _MG_7842 _MG_7843 _MG_7845 _MG_7846 _MG_7850 _MG_7855 _MG_7858 _MG_7866

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *