“Фауст” жүжгийг анх удаа тоглоно

4-р сарын 19, 2018 10:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Урлаг Уншсан: 115
IMG_9727 2 dahi

Х.ОЮУНБОЛД

 Германы зохиолч Гётегийн “Фауст” дуурийг шинэчилсэн хэлбэрээр орчин үеийн техник технологи “Холограм” болон “Live” ашиглан пост драм жүжиг болгон найруулж тайзнаа тавихаар болжээ. Жүжгийн уран бүтээлчид уран бүтээлийнхээ талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр найруулагч М.Батболд “Фауст дуурийг үзэг­чид­дээ хүргэхээр холо­грамм болон “Live”-ийг хэрэглэж” байна. Тухайл­бал, “Live”-ийг тоглолтын үеэр жүжигчний ур чадвараа харуулсан хэсгийг шууд хүргэнэ гэсэн үг гэв. Мөн тэрээр уран бүтээлдээ циркийн үзүүлбэр бэлдэж байгаа. Валентины дүрийг бүтээж байгаа гавьяат жүжигчин  Б.Жаргалсайхан “Энэ жүжгийг Монголд анх удаа орчин үеийн технологи ашиглан хийж байгаа нь анхаарал татсан. Мөн найруулагч М.Батболд ОХУ-ын театр урлагийн сургуулийг найруулагчаар төгсч ирээд, шинэлэг хэлбэрээр энэ жүжгийг тавихаар орж ирсэн нь таалагдсан учраас баг болж ажиллаж байна” гэв. Найруулагч М.Батболд ОХУ-д сурч байхдаа зохиолч Булгаковын Мастер, Маргарита зохиол дээр ажиллаж байсан. Энэ нь надад “Фауст” руу орох  эхлэл, шалтгаан болсон. Ийнхүү аажмаар “Фауст” зохиолд дурлаж эхэлсэн гэж хэллээ. Мөн тэрээр дараа жилээс Уильям Щекспирийн “Лир ван” жүжгийг найруулахыг хүсч байна. Гэхдээ пост театр чиглэлээ баримтална гэлээ. Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Энэ дуурийг 40 жилийн дараа драмын жүжиг хэлбэрээр тоглох гэж байна. Фауст дуурийг орос хэлнээс орчуулсан орчуулагч Н.Пүрэвдагвад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Германы Элчин сайдын яамныхан их дэмжсэн хэмээн онцлов. Жүжгийн хөгшин Фаустын дүрийг  жүжигчин Г.Мягмарнаран бүтээж байгаа бол залуугийнх нь дүрийг Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ бүтээж байгаа юм байна. Харин Мефистолийн дүрд гавьяат жүжигчин Л.Баттулга, Фаустын сэт­гэлтэй бүсгүй Марга­ритагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг тоглох юм. Шинэчилсэн хэлбэрээр тавих “Фауст” жүжгийг ирэх сарын 2-15-ныг хүртэл Соёлын төв өргөөнд тоглох ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин