Facebook-ийн топ-менежерүүдэд “Дайны нөхцөлд” ажиллах тухай Цукерберг анхааруулав

11-р сарын 21, 2018 11:21 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 15
11-21-8
Марк Цукерберг
© AP Photo/Ben Margot

Д.ЭНХЭЭ

 “Дайны нөхцөл”-д ажиллах тухай Facebook-ийн удирдах албан тушаалтнуудад Марк Цукерберг анхааруулав. Учрыг мэдэх эх сурвалжийг эшлэн өнгөрсөн ням гарагт The Wall Street Journal-д мэдээлснээр 2018 оны зургадугаар сард компанийн 50 топ-менежер оролцсон хурлын үеэр дээрх мэдэгдлийг корпорацийн тэргүүн хийсэн ажээ.

Сонинд мэдээлснээр энхийн цагт удирдагч нар захирлуудын зөвлөлийн бүх гишүүнийг сонсонгоо хариуцлагатай шийдвэр гаргах гэж яарахгүй байж болно хэмээн Цукерберг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр компани энэ цаг мөчид хөрөнгө оруулагчид, хууль тогтоогчид, сэтгэл дундуур хэрэглэгчдийн хүчтэй дарамт шахалтад байгаа болохоор шийдэмгий үйлдэл хэрэгтэй байгаа ажээ.

Уулазалтын явцад Марк Цукерберг хэрэглэгчдийн тооны өсөлт буурч байгаа болон платформын аюулгүй байдалд үүссэн асуудлуудтай холбогдуулан топ – менежерүүдийг шийдвэрээ хурдан түргэн гаргаж байхыг уриалав. Түүнчлэн 2018 онд компани руу дайрч довтолсон шүүмжлэлд Facebook хэрхэн хариу үйлдэл үзүүлсэнд сэтгэл дундуур байгаагаа корпорацийн тэргүүн илэрхийлжээ.

Цукербергийн шинэ хандлага компанид амаргүй нөхцөл байдал бий болгож, хэд хэдэн гол удирдагч албан тушаалаасаа огцорч, нийгмийн сүлжээг үндэслэгч болон компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг нарын хооронд үзэл бодол зөрөлдөх болсныг The Wall Street Journal сонин тэмдэглэсэн байна. Цукербергийн шинэ бодлоготой холбогдуулан хэн хэн  албан тушаалаа орхисныг сонин тодруулсангүй.

Google болон Apple компаниудыг шүүмжилсэн нийтлэлүүдийг өөрийнхөө мэдээний хэсэг дээр байршуулсан Definers Public Affairs коипанитай Facebook хамтран ажилласан тухай арваннэгдүгээр сарын 15-нд The New York Times сонин мэдээлсэн. Тус сонины баримтаар бол Facebook өөрийнхөө корпорацийн талаар хэвлэлд гарч байгаа нийтлэлүүдийг мөрдүүлж байхаар Definers-ийг хөлсөлсөн бөгөөд Cambridge Analytica-гийн эргэн тойронд бий болсон дуулиан шуугиантай холбогдуулан тус пүүстэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн ажээ. Facebook компанийн захирлуудын зөвлөл сонины нийтлэлтэй холбогдуулан Марк Цукербергийг хамгаалж өмгөөлсөн мэдэгдэл хийжээ.

Нийгмийн сүлжээний баримтуудыг Cambridge Analytica компанид шилжүүлсэн тухай The New York Times сонины нийтлэлийн дараа 2018 оны гуравдугаар сард Facebook томоохон дуулианы бай болсон. Янз бүрийн үнэлгээгээр ойролцоогоор 87 сая хэрэглэгчийн хувийн баримтуудын тухай асуудал юм. Дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессийн хоёр ч сонсголд Цукерберг үг хэлэх шаардлага гарсан. Нийгмийн сүлжээнд хэрэглэгчдийн хувийн баримтуудтай цаашид хянуур нямбай хандахаа хууль тогтоогчдод бизнес эрхлэгч амласан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *