Ежовын сүүлчийн үг

9-р сарын 10, 2015 11:18 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 384
Untitled-2sa

Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-нд монголчууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж байна. Үүний зэрэгцээ хэлмэгдүүлэлтийн тэр хар хэрэг дахин Монголыг бүү дайраасай гэж сэрэмжлүүлэхээ ч бид мартаж болохгүй биз ээ. Түүхч С.Туяа 2013 онд “Харьд хэлмэгдсэн монголчууд” ном гаргаж, харийн нутагт амь насаа алдсан олон монгол хүний тухай баримтуудыг нэгтгэн ил болгосон билээ. Уг номд Сталины их хядлага (1930-1953 он) хэмээн дэлхийн түүхэнд тэмдэгдэн үлдсэн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Сталины гар хөл болж, хэлмэгдүүлэлтийн “машин”-ыг хөдөлгөгчийн  нэг байсан  Дотоод хэргийн ардын комиссар  Николай Иванович Ежовын сүүлчийн үгийг орчуулан оруулсан нь содон байсан.  

Ежов гэдэг намхан пагдгар эр нэгэн цагт хэлмэгдүүлэлтийн “машин”-ы залуурыг эргүүлж явж. Ежов мянга мянган хүний амь насыг гаргуунд нь гаргаж, үхэх ялыг заасан. Ежовоос үхлийн ял дуулсан тэр олон мянган хүний  дунд нь Монголын төр ниймгийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд ч байсан.  Харин хувь тавилан гэдэг Ежовыг дандаа бусдад цаазын тогтоол уншуулаад зогсоод байсангүй. Ежов өөрөө эргээд хэлмэгдүүлэлтийн “машин”-даа хэрчүүлсэн эмгэлэлт хувь тавилантай нэгэн аж.  Эмгэнэлт үхлийнхээ өмнө Ежовын хэлсэн сүүлчийн энэ үг үйлийн үр гэж ийм юм байдаг гэж сануулах мэт.  

Untitled-1sddaЦэргийн зөвлөл яллагдагч Ежовт ялын тогтоол танилцуулахаас өмнө үг хэлэх боломж олгожээ. Тэрээр:

“Шүүх хуралд яаж ирэх, яаж байх талаар бодож бодож амьдралаас зуурч хоцрох миний ганц боломж бол бүгдийг үнэн, шудрага ярих явдал юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрлээ. Өчигдөр Берия надтай уулзах үедээ “Намайг буудах нь гарцаагүй гэж бүү бод. Хийсэн хэргээ хүлээж, бүгдийг үнэнээр нь ярих юм бол амьд үлдээх болно” гэж хэлсэн.

Энэ уулзалтын дараа би шүүхийн өмнө бодит үнэнийг дэлгэн яриад, шудрага үнэнийг барин үхэх нь дээр юм байна гэж хатуу шийдсэн. Урдчилсан мөрдөн байцаалт дээр би ямар ч тагнуул, хорлон сүйтгэгч биш гэж хэлж байсан. Над огт итгэхгүй, харгислан зодож нүдсэн. Намын үйл хэрэгт зүтгэсэн 25 жилд дайсантай шудрагаар тэмцэж, устгаж байсан. Миний ажил үйлсэд яллаж, буудан хороож байсан гэмт үйлдэл бий, би тэр тухай арай хожуу ярих болно. Харин одоо намайг буруутган яллаж байгаа гэмт хэрэг гэгчийн хувьд би тийм зүйл хийгээгүй, тэр бүхэнд огт хамаагүй гэдгээ юуны өмнө хэлье…   

            Косиор\Лениний гвардийн зүтгэлтэн,  БХК\б\Н-ын Улс Төрийн Товчооны гишүүн, большевик\  миний ажлын өрөөнд хэзээ ч ирж байгаагүй, тагнуулын холбоотой харилцаа холбоо ч бид хоёрын дунд байгаагүй. Тайц докторын тухайд энэ хүн үхсэн, тэр болгоныг шалгах боломжгүй байсан болохоор л би тийм мэдүүлэг өгсөн юм. Үе үе Ариун цэврийн удирдах газар руу хандах хэрэг гардаг, утасдахад Тайц доктор л утас авдаг байсан. Урдьчилсан мөрдөн байцаалтын үед энэ хүн санаанд орж, би баахан юм зохиогоод ярьчихсан юм.  

            Мөрдөн байцаагч надаас “ажилчны сөрөг хүч”-нийхнийг талархан дэмжиж байсан тухайгаа мэдүүлэхийг санал болгосон. “Ажилчны сөрөг хүчнийхнийг” би харамсан өрөвдөж байсан, түүнийгээ ч нууж байгаагүй. Тэр сөрөг хүчнийхэнтэй харьцаж яваагүй. Лениний “Ажилчны сөрөг хүчин“ илтгэлээс дайсагнагч хүчний бодлогын нэг илрэл гэдгийг ухаарсанаас хойш үнэнч ленинч байр сууринаас хандахыг эрхэмлэх болсон.

            Шляпниковтай 1922 онд тариа хураалтын үеэр очих үедээ уулзсан. Түүнээс хойш дахиж огт уулзаагүй.

            Пятаковтай дайсагнасан харьцаатай байснаа мөрдөн байцаалт дээр хэлсэн. Марьясин 1931 онд эвлэрүүлэх гэхэд нь би татгалзсан.

            Пятаков 1933-1934 онд, гадагшаа явах үедээ тэнд Седовт “Соцмэдээ”-нд хэвлүүлэхээр нэг өгүүллэг өгсөн байсан. Намайг болоод манайхныг маш ихээр муулсан байсан. Тэр өгүүллийг Пятаков дамжуулсан гэдгийг би өөрийнхөө шугамаар тогтоосон юм. Ингэж бид хоёрын хооронд зөрчил үүссэнээс хойш би Пятаковтой ямар ч холбоогүй байсан болохоор зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулахын тулд түүнтэй холбоо тогтоосон гэсэн миний мэдүүлэг бас худал.

            Марьясинтай хувийн чанартай, олон жил үргэлжилсэн харьцаатай байсан. Би түүнийг ажил хэрэгч хүн гэдгийг мэднэ, анх Каганович надтай танилцуулсан. Дараа нь би харилцаагаа тасласан. Марьясин баривчлагдаад Улс төрийн товчооны гишүүдийг тагнах, өдөөн хатгах ажил хийж байснаа мэдүүлж өгөхгүй байхаар нь “зодох” заавар өгч байсан. Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан ямар нэг бүлэг, троицкистууд, барууны хийгээд “ажилчны сөрөг” хүчний ямар нэг байгууллага, Пятаков, Марьясинтай ч харилцаа холбоо байгаагүй.

            Нам, засгийн эсрэг хуйвалдаанд оролцож, хар буруу ажил зохион байгуулж байгаагүй. Харин ч хорт хэрэг илрүүлэх үйлсэд зүтгэж, тухайлбал 1934 онд, “Кировт гарсан хэргийг” мөрдөж байсан. Тэр үед би онцгой комисст\ОК\-т үүрлэсэн Ягода нарын тухай Төв Хороонд мэдээлэхээс айгаагүй. Гэтэл ТХ-нд тухалж байсан Агранов нарын зэрэг хар санаатнууд латвийн тагнуулынхны хийж байгаа ажил хэмээн биднийг төөрүүлэх гэж оролдож байсан. Бид итгэлгүй дахин давтан шалгаж троицкистуудын талын ажиллагаанд оролцогсдыг илрүүлж байсан. Ленинградад, С.М.Кировыг хороосон хэргийг мөрдөх үед ч будилуулах оролдлого мэргэжлийн байгууллагын ажилтнуудын зүгээс хийж байсан. Тэр тухай Сталины нэр дээр дэлгэрэнгүй тайлан бичсэнээр холбогдох хүмүүсийг даруй цуглуулан зөвлөгөөн хийж байсан.

            Гишүүдийн намын бичиг баримтад НХШК болон БХК (б)Н-ын ТХ-ны шалгалт хийх явцад маш олон янзын дайсагнагч этгээд, тагнуулын гар хөл бологсдыг илрүүлсэн. Энэ тухай бид ОК-т илтгэсэн боловч баривчилгаа хийгдээгүй. Ингээд би Сталинд илтгэхэд Ягодаг дуудан нэн даруй ажил хэрэг болгохыг даалгасан. Ягода дургүй байсан боловч бидний өгсөн материалын дагуу баривчилгаа хийхээс аргагүйд хүрсэн.

            Эндээс үүдээд, зөвлөлтийн эсрэг хуйвалдагч байсан бол ОК-ын ажлын дутагдлын талаар яах гэж би Сталинд удаа дараа илтгэж байв гэсэн асуулт гарна.

            Энэнд одоо албан тушаал ахиж, ОК-т шургалах зорилгоор гэж надад тайлбарлаж байна. Харин би энэ яллалтыг үндэслэлгүй гүтгэлэг, би ердөө л ОК-ын ажлын дутагдлыг илрүүлж эхэлсэнээрээ тодорхой хүмүүсийн буруутай үйл ажиллагааг илрүүлсэн юм. Хамгийн эхлээд би польшийн тагнуул Сосновскийг илчилсэн. Гэтэл Ягода, Менжинский хоёр тэрнийг барьж, яллахын оронд харж хамгаалан орон нутаг руу томилж байсан. Анхны боломж гарахад л би Сосновскийг баривчилсан. Энэ үед би Миронов болон бусад этгээдийг илчлэх байсан боловч надад Ягода саад болсон юм. ОК-т намайг ирж ажиллахаас өмнө байдал нэг ийм л байсан юм.         

ДХАК-д ирсэн анхны үедээ би ганцаар байсан. Надад туслах хүн байгаагүй. Эхлээд би ажилтайгаа нарийвчлан танилцаж, дараа нь ОК-ын хэлтэс бүрт бүгж шигдсэн польшийн тагнуулчдыг илрүүлэхээс ажлаа эхэлсэн. Тэдний гарт зөвлөлтийн тагнуул тэр чигээрээ байсан. Ингэж “польшийн тагнуул” би  польшийн тагнуулыг илчлэхээс ажлаа эхэлсэн хүн. Үүний дараа би залгаад урваж шарвагчдаас цэвэрлэх ажилд орсон. ДХАК-ын байгууллагад би ингэж л ажиллаж эхэлсэн хүн. Молчанов болон ДХАК-ын байгууллагад шургалж, хариуцлагатай алба хашиж байсан ардын дайсан бусад олон этгээдийг би илчилсэн. Люшковыг би баривчлах гэж байсан боловч амжилгүй, хилийн чанд руу зугтан оргосон.

Би 14000 чекистийг цэвэрлэсэн. Одоо санахад, миний буруу бол цэвэрлэгээ дутуу хийж. Миний байр суурь хэцүү. Өнөөдөр би хэлтсийн нэг даргадаа баривчлагдсан этгээдийг байцаах тушаал өгч байх даа л дотроо “өнөөдөр чи байцаалт хий, маргааш чамайг баривчлан байцаана” гэж бодож байсан. Миний эргэн тойронд ардын, тийм болохоор миний дайсан дүүрэн байсан. Цэвэрлэгээ газар сайгүй хийсэн. Москва, Ленинград, Умард Кавказад хийгээгүй. Шудрага үнэнч улс ажиллаж байгаа гэж бодож байсан болоод тэр. Тэгтэл ардын дайсан аль муу бүхнийг өөрийнхөө ивээл дор хадгалж үлдсэн болж таарч байна.

Фриновский бидний харьцааны тухай. Би “галтай цогтой” залуу гэж дандаа бодож байсан. Ажил төрлөөс болон олон удаа ам мурийж, нүүрэн дээр нь би бүр тэнэгээр нь дуудаж байсан. ДХАК-ын аль нэг ажилтанг баривчлахаар л над дээр гүйж орж ирээд л “худал явдал”, баривчилгаа буруу гээд л хашгачдаг байсан. Урдчилсан мөрдөн байцаалт дээр ДХАК-д ажиллаж байгаад баривчлагдсан, хамгаалж өмгөөлөх гээд байсан зарим хүнтэй Фриновскийг холбон мэдүүлсний минь учир энэ. Ер нь Фриновскийд Кремлийнхэнтэй холбоотой нэг даалгавар, тийм ээ нэг өгөхөд нураахад нь миний нүд бүрэн нээгдсэн. Тэр тухайгаа ч Сталинд цаг алдалгүй илтгэж байсан.

Урдьчилсан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь эхнээсээ дуустал дайсагнасан шинжтэй байсан. Ягодагийн бууны нохой гэдэгт ч, бас зөвлөлтийн эсрэг хуйвалдаанд оролцсон гэдэгт нь ч би эргэлзэхгүй байна. Ингэж хэлэх учир нь: Ягодаг аялдагч хийгээд троцкистийн хэрэгт холбогдуулан хэн нэгнийг баривчлах бүрд л наадах чинь “зохиомол” зүйл гэж, бас ингээд байвал элбэг хангалуун байдал, ангийн тэмцлийн гал суларч байна хэмээн хашгачиж байсан. ЗХУ-ын ДХАК-ыг удирдах болсныхоо дараа би шууд л “элбэг хангалуун” байдалд онцгой анхаарч, тэмцлийн галыг тэр байдлыг устгахад чиглүүлсэн. Ийм л учраас Фриновскийн Ягодагийн талыг баримталсан “хуурмаг” дүр тодорч би түүнд улс төрийн итгэлээ алдсан юм.               

Евдокимов бидний харьцааны талаар. Евдокимовыг би 1934 оноос байх аа, мэднэ. Би түүнийг намч, шалгарсан хүн гэж боддог байсан. Би гэрт нь очдог, манай зусланд ирдэг байсан. Би хуйвалдааны нэгэн гишүүн байсан бол энэ хүнийг ажил албан дээр нь байлгах гэж зүтгэх байсан. Гэтэл хуйвалдагчдын хэрэг явдлыг илрүүлэхэд миний бие хэр чадлаараа зүтгэж байсныг нотлох баримт бий. БХК (б)Н-ын ТХ-нд миний мэдээлсэнээр түүнийг ажил албан тушаалаас нь буулгасан юм…

Урдьчилсан мөрдөн байцаалтад миний өгсөн мэдүүлгээр Фриновский, Евдокимов хоёр надтай хуйвалдаж, хамтран зүтгэсэн улс гэж бусдаас илүү үнэмшилтэй харагдахаар байгаа. Миний өөрөө биечлэн илчилсэн бусад хүмүүсээс шүү.

Хэлэгдэж байгаа улсын дотор шудрага, үнэнч, одоо ч тэгж боддог хүний нэр оржээ. Тухайлбал Шапирог үнэнч хүн гэж би дандаа боддог байсан. Цесарский, Пассов, Журбенко, Фёдоров. Бусдын хувьд би хэзээ ч итгэлтэй байгаагүй. Тухайлбал, Николаев-Журидагийн талаар ТХ-нд хэзээ ч худалдагдахад бэлэн этгээд гэж илтгэж байсан.

Зөвлөлтийн эсрэг хуйвалдаанд хэзээ ч би оролцож яваагүй. Хуйвалдагсдын мэдүүлгийг анхааралтай уншвал тэд ганц намайг төдийгүй ТХ, засгийн газрыг гүтгэн гүжирдэж байгаа нь ойлгогдоно.

Урдьчилсан мөрдөн байцаалтан дээр мөнгөн усаар хордуулах ажил зохион байгуулсан талаар Фриновскийн өгсөн мэдүүлгийг нотлохоос өөр арга надад байгаагүй. ЗХУ-ын ДХАК-д ажиллах болсон эхний үед миний бие муудсан. Шүд минь унаж, бие тун тавгүй байх болсон. Үзсэн эмч нар ханиад хүрч гэсэн. Тэр үеэр Благонравов өрөөнд минь орж ирэн ярилцаж байгаад үгийн далимд Ардын комиссариатад хооллохдоо болгоомжтой байх хэрэгтэй, хордуулж магадгүй талаар хэлсэн. Тэр үед би түүний хэлсэнд нэг их юм санаагүй өнгөрсөн. Түүнээс хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа Заковский өрөөнд минь орж ирэн намайг харсанаа “Наад царай чинь яасан тааруухан байх юм, чамайг аягүй бол хордуулж дээ” гэсэн. Энэ бүх ярианы талаар Фриновскийтой санал солилцсоны дараа тэр Николаев-Журидад миний өрөөний агаарт яаралтай хэмжилт хийх тушаал өгсөн. Тэгтэл агаарт миний хордсон гээд байсан мөнгөн усны уур байгаа нь тогтоогдсон. Эрүүл мэндээ үрэн үрэн албан тушаал ахиж, нэр хүндээ өргөх гэж байх уу гэсэн асуулт яах аргагүй гарч ирнэ. Ингэж бодвол надад холбогдуулах гээд байгаа зүйл худал болж таарна.

Намайг ёс суртахуун-ахуйн хувьд ялзарсан гэж байна. Батлах юу байна? Би 25 жил намын нүдэнд ил өнгөрүүлж. Намайг бүгд харж, шудрага гэж хүндэлж байсан. Би архидаж байсан, үнэн. Мал шиг зүтгэж байсан болоод тэр. Тэгээд ялзарсан гэж юу хэлээд юм бэ?

Би надад тулгаж байгаа бүхнийг хүлээн зөвшөөрч, намын өмнө буруугаа хүлээж, амь насыг минь хороохгүй байхыг хүсвэл амьд үлдэх ганц боломж байна гэдгийг сайн ойлгож байгаагаа шуудхан хэлье.  Нам, магадгүй миний хийсэн бүтээсэн гавъяаг харгалзан үзээд намайг амьд үлдээж магадгүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ намд худал хуурмаг хэрэггүй болохоор би Польшийн тагнуул байгаагүй, тэр талын бусармаг үйлдэл хийж байгаагүй, хэрэг хүлээвэл Польшийн ноёдод, Англи, Японы тагнан турших байгууллагад, англи лорд, япон самуурай нарт өгсөн бэлэг болно. Энэ ноёдод би тийм аятайхан бэлэг барихыг хүсэхгүй байна гэдгээ шудрагаар мэдэгдэж байна.

Урьдчилсан мөрдөн байцаалт дээр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцож байсан гэж бичиж байхад зүрх минь урагдах шиг болж байсан. Би хорлон сүйтгэгч хэзээ ч байгаагүй. Түүнээс гадна засгийн газрын аль нэг гишүүний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийх байсан бол надад хэн нэгнийг талдаа урвуулах хэрэг огт байхгүй байсан. Ердөө л миний гарын дор байсан техникээ ажилд оруулахад л бузар хэрэг хийх бололцоо бүрэн байсан.          

Урьдчилсан мөрдөн байцаалтан дээр миний ярьсан, бичсэн бүгд- “худал”.

Би сүүлийн үгээ өндөрлөж байна. Би Цэргийн коллегид хандан удаах хүсэлт гаргаж байгааг минь хүлээн авахыг хүсье.

Миний хувь заяа хэрхэх нь тодорхой. Намайг амьд үлдээхгүй, тийм байдалд хүрэхэд миний өгсөн мэдүүлэг түлхэц болно гэдгийг ойлгож байна. Зовоож тарчлаахгүй буудахыг хүсье.  Шүүх, ТХ аль аль нь намайг буруугүй гэдэгт итгэх аргагүй болсон. Миний охиныг өсгөж байгаа өндөр настай ээж минь амьд байгаа бол ахуй амьдралыг нь харж хандахыг хүсье.

Миний төрөл садан-дүү нар ямар ч холбогдолгүй болохоор надтай хамаатуулж бүү яллаарай гэж хүсэж байна.

Шүүх бүрэлдэхүүнээс Журбенкогийн хэргийг дахин авч үзээрэй гэж хүсье. Би энэ хүнийг Ленин-Сталины үйл хэрэгт үнэнч шудрага хүн гэдэгт одоо ч итгэж байна.

Улс төрийн амьдралдаа намаа хууран мэхлэх ямар ч үйл хийж байгаагүй, намайг шудрага, даруу гэж олон мянган хүний үнэлж дүгнэж байсан тэр хэмжээнд байсан, энд болж байгаа явдал цаг үеийн тохиолдол, магадгүй би тухайн үедээ харж чадаагүй хорлон сүйтгэгчдийн гар биеийн оролцоо ч байж болох юм гэснийг минь Сталинд дамжуулахыг хүсье. Бас Сталинд амандаа нэрийг чинь хэлсээр өөд боллоо гэж хэлээрэй” хэмээн хэлсэний дараа шүүх бүрэлдэхүүн завсарлага авч, зөвлөлдсөний дараа орж ирэн ялын тогтоол уншсан байх ажээ.

Шүүхийн шийдвэрийг маргааш нь гүйцэтгэсэн тухай акт Ежовын мөрдөн байцаалтын хавтаст хэрэгт  хавсаргажээ.

Нийт: 45 Сэтгэгдэл

Sharleena
2016 оны 12-р сарын 1

Too many coinpmmelts too little space, thanks!

Trinity
2016 оны 12-р сарын 3

It’s good to get a fresh way of lokiong at it.

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 9-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 18166 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you can find 67320 more Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 11-р сарын 8

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 80575 more Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 11-р сарын 11

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you can find 23785 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 11-р сарын 21

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 2583 more Infos|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 11-р сарын 29

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you can find 28071 more Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 12-р сарын 1

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 19039 additional Infos|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 12-р сарын 3

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you will find 76815 additional Infos|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 12-р сарын 10

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 54388 more Informations|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 12-р сарын 25

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 81993 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2017 оны 12-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 34441 additional Informations|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 1-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you can find 8393 additional Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 2-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 9018 more Informations|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 2-р сарын 17

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you can find 12039 more Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 2-р сарын 19

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 45400 more Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 2-р сарын 24

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 79800 more Infos|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 3-р сарын 3

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 76614 more Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 3-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 97601 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 5-р сарын 12

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 56931 more Informations|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 5-р сарын 21

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 94574 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Ward Capsule No Prescription Atomoxetine 5 Mg Cialis cialis Propecia Hacer

2018 оны 6-р сарын 16

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you will find 13841 more Infos|Infos to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 23688 more Informations|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 7-р сарын 9

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|Here you will find 23014 more Infos|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 7-р сарын 18

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 91196 more Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 7-р сарын 19

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 96333 more Informations|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 8-р сарын 14

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 82194 more Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 8-р сарын 18

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you can find 58544 more Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 8-р сарын 19

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you can find 65071 additional Infos|Infos on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 8-р сарын 21

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 65572 more Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 8-р сарын 29

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you will find 21926 additional Informations|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 9-р сарын 5

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 24204 more Informations|Informations to that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

2018 оны 9-р сарын 6

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 92513 additional Infos|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

Ina
2018 оны 9-р сарын 6

It’s really very complex in this busy life to listen news on TV, thus
I simply use world wide web for that purpose,
and get the most up-to-date news.

Napoli drakt

Shoshana
2018 оны 9-р сарын 6

I believe that is among the so much significant information for me.
And i am satisfied studying your article. But should remark on some general things, The website taste is wonderful, the articles is in reality great :
D. Good activity, cheers

Chelsea tröja

maglia Napoli
2018 оны 9-р сарын 10

Truly, such a invaluable site.
maglia Napoli http://www.haeroo.com/Napoli-24/

2018 оны 9-р сарын 11

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 61858 additional Informations|Informations on that Topic: zms.mn/ezhovyn-suulchiin-ug/ […]

Billige barcelona fodboldtrøjer
2018 оны 9-р сарын 12

Thanks a bunch! It a wonderful website!
Billige barcelona fodboldtrøjer http://www.crimsontee.com/barcelona/pique-troeje-2016-49112/

Chelsea tröja
2018 оны 9-р сарын 12

Wonderful Website, Maintain the useful job. thnx!|
Chelsea tröja http://www.afterglowvp.com/Chelsea-fotbollstroja-p-406117.cfm

Lilian
2018 оны 9-р сарын 21

You have shed a ray of suhnsine into the forum. Thanks!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *